Нийгмийн

УОК 11.00 цагт хуралдана

Өчигдөр /2023.08.05/ орой 20.00 цагт орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эх орчмоор үер бууж гамшиг тохиолдсон. Улмаар гурван том хүн нэг хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал боллоо.

Тиймээс яг одоо буюу 11.00 цагаас УОК хуралдах гэж байна. 

Хурлын дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийх аж. 

Хоёр том хүн цахилгааны утсанд цохиулж нас барсан бол 10 сартай нэг хүүхэд эцэг эхтэйгээ автомашинд зорчиж яваад үерт урсаж эндсэн. Харин 10-15 насны нэг хүүхэд гэртэйгээ урсаж эндсэн гэгдэж байсан ч, шалгалтын явцад тухайн иргэн нь 30-35 насных болох нь тогтоогдсон гэж НОК-оос мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button