Нийгмийн

Дарь-Эхийн замыг түр хаалаа

Өчигдөр /2023.08.05/ орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж, зам усанд автаж, замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон. Өнөөдөр сэргээн засварлах ажиллагаа явагдаж байгаа тул Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаажээ. 

Энэ талаар ТЦА “2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үерийн голомтод сэргээн засах ажил явагдаж байгаа тул Хайлаастын уулзвар зүүн орох зам болон Дарь-Эхийн уулзвараас хойшоо орох уулзвар замуудыг түр хугацаагаар хязгаарлаж байна. Сэргээн засах ажил явагдаж дууссаны дараа замыг нээж хөдөлгөөнийг хэвийн горимд оруулах юм. Иймд иргэд зорчигч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button