Нийгмийн

Горхи Тэрэлж орчмоор 10-20 минутын дараа аадар бороо орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр төв аймгийн баруун хойд хэсгээр усархаг аадар бороо орж байна. Улаанбаатар хотод 2-3 цагийн дараа дуу цахилгаантай аадар бороо орно гэж анхаарууллаа.

Улаанбаатар хотын зүүн хойд хэсэг Горхи Тэрэлж орчмоор 10-20 минутын дараа дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, аянга цахилгаан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг агаарын мэдээгээ харж бгаарай яг зөв хэлдэг болсон шүү

Холбоотой мэдээ

Back to top button