Нийгмийн

Шадар сайд үерт өртөж амиа алдагсдад зориулан эмгэнэл илэрхийллээ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2023.08.06/ УОК хуралдаж, хуралдааны дараа мэдээлэл өглөө.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Нийт 244 гэр, байшинг үерт өртсөн байна. Иймээс энэ бүхэнд цаг алдалгүй салбар салбарынхан шуурхай ажиллаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуцан ажиллаж байна.

Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн  нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.

Онцгой, Цагдаа болон нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 1,019 алба хаагч, 51 техник хэрэгсэлтэйгээр,  Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 250 алба хаагчийг үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажил хийж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрхэм "хүчнийхэн" минь та нар үүргээ л дуугүйхэн, хариуцлагатайхан л биелүүл л дээ !
Тунирхаад ч байгаам шиг, өөрсдийгөө дөвийлгөөд ч байгаа юм шиг битгий тэнэгтээд байгаач !

Dr. Adity
Dr. Adity

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон
Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй [email protected] хаягаар холбогдоно уу.
Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь
Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802.
имэйл: [email protected]
Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)

Холбоотой мэдээ

Back to top button