АНУ анхны төрөлтийн дараах сэтгэл гутралын эмэнд зөвшөөрөл олгов

АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа баасан гарагт (2023.08.04) “Biogen” болон “Sage Therapeutics”компаниудын бүтээсэн төрсний дараах сэтгэл гутралыг эмчлэх эмэнд зөвшөөрөл олгосон байна.
“Zurzuvae” нэртэй тус эм нь олон сая хүмүүст нөлөөлдөг сэтгэл гутралын эмгэг, эмнэлзүйн сэтгэл гутрал, төрсний дараах сэтгэл гутралыг эмчлэхэд зориулагдсан аж. Төрсний дараа сэтгэл гутрал нь эмэгтэй хүнд хэвийн амьдралдаа эргэн ороход нь хүндрэл үүсгэж, эх хүүхдийн харилцаанд хүртэл нөлөөлж болдог эмгэг билээ.
“Postpartumdepression.org” сайтаас харвал 10 эмэгтэй тутмын нэгт төрсний дараа сэтгэл гутралд ордог аж. Зарим судалгаа энэ тоог 7 эмэгтэй тутмын нэгт тохиолддог ч гэж тогтоох нь бий.
“Sage Therapeutics” болон “Biogen” хамтран мэдэгдэл хийхдээ “Zurzuvae эмийг АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх газар, жортой олгодог эм гэсэн төрөлд багтаан 2023 оны дөрөвдүгээр улиралд худалдаанд гаргах төлөвтэй байгаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.