Нийгмийн
БНХАУ-д 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 21 хүн бэртэв

Ням гарагт (2023.08.06) БНХАУ-ын зүүн бүсэд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 21 хүн бэртэж, хэд хэдэн байшин нуржээ. Азаар хүний амь эрсдээгүй гэж тус улсын төрийн өмчит телевизээр мэдээлжээ.
Хятадын газар хөдлөлтийн төвөөс мэдээлснээр газар хөдлөлт Бээжингээс өмнө зүгт, 300 км-ийн зайд Шаньдун мужийн Дэжоу хотын ойролцоо шөнийн 02:33минутын үед болсон байна.
Хятадын төв телевиз болон бусад агентлагууд гамшгийн улмаас 126 байшин нурж, 21 хүн бэртсэн гэж мэдээлсэн юм. Дэжоу болон тус хотын ойролцоох газар нутагт 5.6 сая орчим хүн амьдардаг аж. Чичиргээ Бээжин хот хүртэл мэдрэгдсэн ч, газар хөдлөлтийн улмаас нийслэлд ямар нэгэн гэмтэл учраагүй гэж БНХАУ-ын албан тушаалтнууд хэлсэн юм.
Эх сурвалж: CNN
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.