Нийгмийн

“Үерт амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр, үерт өртөгсдөд гэр олгоно”

Дөнгөж сая Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр амиа алдсан иргэдийн ар гэрт хоёр өрөө байр, үерт өртсөн айлуудад тавилгатай гэр олгоно. Мөн машинуудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулна гэж мэдэгдэв.

Энэ талаар тэрбээр, “Үерийн гамшгийн эрсдэлийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгааг хэлье.

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх одоогийн байдлаар үерт өртөж, 50 айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж, үлдсэн 232 айл өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байна.

Үерт өртөж амиа алдсан иргэдийн ар гэрт Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. 500 орчим иргэний аюулгүй байдлыг хангаж, иргэдийн амь нас эрүүл мэндийг авран хамгаалж ажиллажээ. Одоогийн байдлаар орон гэргүй болсон 18 өрхийн 70 иргэн байна.

Эдгээр иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгоно. Улаанбаатарын жижиг дунд үйлдвэрлэгчид хамтран оролцоно. Байгууллагууд санаачлага гаргаж байгаад нь чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Жижиг том 105 тээврийн хэрэгсэл өртсөн. Тодорхой хэмжээгээр хохирлыг барагдуулна” гэлээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сумьяабузар ч бүр " сөртөн нь сөнөчихжээ " ! Тэр генерал шиг юмны нь байж байгаагээ,яг грушик л харагдаж бна.

Dr. Adity
Dr. Adity

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та хөлийн том хуруугаа зармаар байна уу? Санхүүгийн хямралын улмаас та хөлийн хуруутай болсон
Худалдах боломж хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй [email protected] хаягаар холбогдоно уу.
Бид танд хөлийн хурууны шагналыг санал болгох болно. Учир нь
Манай эмнэлэгт хөлийн хуруу солих шаардлагатай +91424323800802.
имэйл: [email protected]
Үнэ: 780,000 доллар (Долоон зуун наян мянган доллар)

Зочин
Зочин

ер нь энэ зун хэд хэдэн хүн үерт үйсэн байх..., цаашид ч бас ийм осол бий болохыг үгүйсгэхгүй. тэр болгонд тус бүрд нь байр олгохгүй бол а-лагчилсан болно доо. их сонин арга хэмжээ авч, өвөрмөц жишиг тогтоох нь дээ.
дараа байга-лийн гамшиг өртөж амь насаа а-лдва-л байр өгдөг болох нь.
тэнд ажиллаж баас шээстэй шороо ухаж бгаа хүмүүстээ мөнгөн урамшуула-л олгомоор юм, хэдийгээр үүрэг хүлээсэн а-лба хаагчид ч гэлээ...
өөр ажил хийх хүн олдохо байсах, найр наадам хэсэж, амарч зугаа-лсан улс л их байна.

Mongol
Mongol

Ooroosoo ogch baigaa yum shig ongirch baih shiv hog shaarnuud

Холбоотой мэдээ

Back to top button