Нийгмийн
Хотын мээрийн огцруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хорооны Засаг дарга нар

Өчигдөр /2023.08.06/ Хотын мээр Д.Сумъяабазар “хороодын Засаг дарга нарыг халах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл үерт Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нийт 282 айл өрх үерт өртсөн.
Тэгэхээр Хотын мээрийн хэлсэнээр бол дээрх хороодын Засаг дарга нар огцорч, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг анхаарал татаж байна.
Тэд хэн байх вэ.
- Н.Эрдэнэзаяа Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга
- Г.Ганбилэг Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг дарга
- Б.Нямдорж Баянзүрх дүүргийн 29-р хорооны Засаг дарга болж таарах уу.
Нэг талаар байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшиг гэж хэлнэ. Нөгөө талаар үе үеийн Засаг дарга, газрын албадын замбараагүй газар олголт, ужгирсан авлигажилтын асуудал сөхөгдөх учиртай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv. Хороон дарга нар гэж ямар ч хийсэн ажил гэж харах юмгүй , хог шороондоо дарагдсан ямар ч замбараагүй бдг. Тэр заваан айлууддаа шаардлага өгөөд хараад ч гэсэн хашааг будуулах тэгшрүүлэх зэрлэг өвсийг хадуулах гээд ард иргэдэд сайн шаардлага тавих хэрэгтэй ш дээ адаглаад..... !!!!!!!
Хорооны засаг дарга нар газар олгодог юм уу тийм байхгүй байх
Хороодын засаг ямар ч эрх мэдэлгүй ш дээ
Өөрөөсөө бултуулах л аргаа хайгаад бна энэ Сумка
хорооны засаг дарга иргэдийн хурлын дарга нь газар олгоход оролцоо их байдаг шүү дээ
Хороодын засаг дарга үерийн усны далан инженерийн байгууламжуудыг мэдэх үү? Тэдэнд ямар ч эрх мэдэл байхгүй шдээ. Тэдний үгийг нохой хуцсан чинээ тоохгүй. Гөлийсөн Өгөр бөк минь чи өөрөө хуулийн хариуцлагаа хүлээгээд зайл.
Хариуцлагагүй өөрөөсөө зайлуулах , холдуулах гэсэн явуургүй санаа.
Сумяабазар өөрөө огцорсон нь дээр шүү.Хариуцлагаас бултах аргаа хайж байгаа царай чинь
Ёстой ёроолгүй тэнэг хэлэх үг алга.Эрэх сонгуулийн үеэр МАН аас салцгаа!!!
Хэлмэгдүүлэлт
Буруу!!!
Зөвшөөрөлтэй газар бол газрын алба л шүү дээ
Хорооны засаг дарга ,ажлын албаныхан бол хамгийн их иргэдийн төлөө гэж зүтгэж явдаг улс.Яагаад хороодын засгууд хариуцлага хүлээх гэж????Үе Үеийн газар олголт хийж наймаалж байсан хүмүүс хариуцлагаа хүлээх хэрэгтэй.Хороодын засаг газар олгодог хүмүүс биш...
Үе үеийн дарга нар газрын наймаа хийж хөлждөг нэг ёсны албан ёсны хулгай удаж байгаа шдээ. Хариуцлага тооцож хэрэв чадах бол энэ чинь харин хийх ёстой чухал ажил шүү.
Өөрийг нь зайлуул
Дүүргийн засаг дарга нараа бүгдийг огцруул. Тэдний хариуцлагагүй үйл ажиллагаа их. Сонгууль болохоор хорооны засаг дарга нарыг уриалж шоуддаг тендер танилдаа өгч баяждаг дүр эсгэсэн царайтай СБД Болормаа. ХУД Алдаржавхлан зүгээр байгаа явган хүний замыг дахин засаж идэх аргатай инээдэмтэй гарууд . Хотын дарга харин ажлаа сайн хийж байгаа. Дүүргийн засаг дарга нар хийсэн ажил байхгүй иргэд орж уулзаж чаддаггүй нэг л хөгийн амь зуусан тэнэгүүд. Болохгүй юм болвол албан хаагчид руугаа довтолно.
Хотын дарга,засаг дарга бороо оруулж үер буулгасан биш дээ.Бид өөрсдөө л газраа сонгож буудаг биздээ.Үерийн аман дээр болохгүй гээд хөөгөөд туугаад байхад чамд хамаагүй гээд л орон гэрээ бариад суудаг.Асуудал гарахад хүн рүү,хэн нэгэн рүү бухчхаад ,бурууг хүнээс хайх хэрэггүй.
Хороон засаг дарга нар сонгуулийн авилгыг тараагч анхны нэгж нь. Тэр зөвшөөрөлгүй жалга, үерийн аманд дураараа буусан айлуудад сонгуулийн өмнө зөвшөөрөл байнга олгож хэдэн САНАЛ авдаг нь худлаа биш шүүдээ! Хүний гар хөл болж авилга авч, өгсөн засаг дарга нар хариуцлагаа хүлээнэшдээ.
zuv naad dood shatni nuhduuded hereg ih bii.horodiin darga narig sain shalga
Хорооны ЗД нар ямарч эрх мэдэл байхгүй шүү дээ.хороонд төсөв хөрөнгө гэж байдгүйг иргэд ойлго.цалин гэж инээдтэй.иймэл бгаа юм.ихэнх нь хүүхнүүд зд.
Сумьяабазар гэж нэг эргүүтэйгээ холилдсон буруу зөрүү үгээ зөөж ярьсан мал чинь өөртөө хариуцлага тооцож зайлахын оронд гэмгүй ард түмэнрүү дайраад байдаг байгалын гамшиг гээд байгаа чинь дээд түвшинд алба хашдаг газар зохион байгуулалтыг хариуцсан урьдны дарга нартаа бас усны урсацыг хааж барилга барьсан тэр баячууддаа хариуцлага тооцооч хар мал минь
Khoroon zasag darga gej khogiin garuud hehe .
Засаг дарга нар газар эзэмших эрх олгосон бол зохих хариуцлагаа хүлээн огцрох нь зөв. Газар олголтын захирамжийг хүчингүй болгож үерийн жалга гууд буусан айл өрхүүдийг албадан нүүлгэж, аюулгүй байдлыг хангах, үерийн суваг сувагчлалыг сайжруулах нь чухал. Хааяа төр төмөр нүүр гаргаж ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж байх хэрэгтэй.
Хороо, дүүрэг, ихт нартай хариуцлага тооцоо.
Одоо бүр нэг муу хорооны засаг дарга нараар туг таниад өөрсдөө ялаас мултрах аргаа сэдчихжээ. Яг л МАНын эртнээс олон доодчуудаараа туг тахиж ирсний бас нэг шинж нь энэ . Нөгөө Мөнхбаяр Батбаяр Энхболд гээд газрыг замбараагүй олгож эхэлсэн засаг дарга нар яагаад ял хүлээхгүй гэж .
Хэн нэгнийг огцруулах ч яах вэ, нэгдээд дараагийг үерээс өмнө үерийн далангаа л барь.5 хүний амь хямд биш шүү.