УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сошиал намнаа: Үерийн буруутан Хотын мээрээс илүү Шадар сайд

Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үерийн гамшгаар Баянзүрх дүүрэгт дөрвөн хүн эрсдэж, амиа алдав. Хүний алтан амь эрсдэснээр Хотын удирдлагуудыг огцор гэдэг давлагаа үүслээ. Үүн дээр алга ташин дэмнэх, дөрөөлж улстөр хийх, балиашиглах улс төрчид гарч ирэв.

Хөшигний ард “Уучлалт гуйгаад ажлаа өгчих гэсэн” шахаа хийгээд яриа ч явагдаж амжсан сурагтай. Гэхдээ Хотын мээр “Эмгэнэл илэрхийлэхийн сацуу чадах бүхнээ хийж ажиллаж байна” гэдгээ илэрхийлээд нийслэлийн хөрөнгөөс хохирогчдыг гэр байраар хангахаа зарласан. Гал дээр ус хийх оролдлого гэж хэлж болно.

Одоо Д.Сумъяабазарын хариуцлага хүлээгээд яваад өгөх цаг биш. Бурууг хүлээх субьект ч биш. Учир нь хот дээр хууль батлуулж бонд босгох ид ажлаа эхлүүлсэн. Эхлүүлсэн зүйлсээ дуусгах ёстой. "Чадлаараа ажиллаж байна" гэх магтаал хүртэх эрх түүнд байхгүй. Хэдэн хороодын дарга руу бурууг чихээд өнгөрөхийн оронд үерийн далан, газар олголтын асуудлыг тэр анхаарах учиртай байсан нь үнэн.


Иргэн нь алтан амиа алдсан бол уучлал эрээд албан тушаалаа өгчихдөг улстөрийн соёл ямар ч улс оронд бий. Манайх л гүрийж, гүлдийх хандлага шат шатанд гаргадаг. Энэ утгаараа харин Улсын онцгой коммисыг даргалж байгаа гэдгээрээ нэн түрүүнд Шадар сайд С.Амарсайхантай хариуцлагын асуудал ярих учиртай гэж харах хэсэг бий. Тэр улстөрийн cоёлоороо ч, туулын бургас хядаснаараа ч, олон га газар олгосноороо ч. Аль ч талаараа хувийн шуналаа гүйцэлдүүлж ирсэн. Авлига хороололд ч оролцоотой хүн.

Шөнө ч хамаагүй шуурхай хуралдаад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөө гаргаж, зөвлөгөө өгөх учиртай субьект. Гэтэл УОК үерийн маргааш нь 11.00 цагт хуралдаж, мэдээлэл хийсэн юм. Чухам тэр үеэр Шадар сайд хээв нэг эмгэнэл илэрхийлэх үг амнаасаа унагаж, "чадлаараа хичээж байна, дэлхий дахинаа ийм гамшиг нүүрлэж байгаа" гэхчлэн тун мэдрэмжгүй загнасан. Гамшгийн үед биеэ өмөөрөх хандлага олон нийтийн бухимдлыг улам нэмэгдүүлсэн гэж болно. Нэмээд мэдээлэл хийхдээ шууд дамжуулалтын доор сөрөг сэтгэгдэл бичсэнийг нь устгаж байгаад олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн билээ.

Улстөрийн тавцан дээр Шадар сайд, Хотын мээр хоёр хэзээнээсээ өрсөлдөгчид байж нэгнээ намнаж ирсэн. Тэдний дайн сошиалд хурц хэлбэрт хүртэл орж, ил цагаандаа гарч байв. Энэ утгаараа энэ удаагийн үерийн гамшгаар ч тэд нэгнээ "бүллидэх" боломжийг алдсангүй бололтой. Цахим орчинд "Хотын даргыг огцор" хэмээх давлагаанд Шадар сайд хүч нэмж байна гэх яриа ч гарч амжив.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь хотын дарга руугаа бүхнийг чихчээд Шадар сайд Ерөнхий сайд энэ тэр нь таг чиг. Юмны ард хуурай цэвэрхэн сууж байх юмаа. Гамшиг чинь улс орны хэмжээнд болоод байгаан бишүү? Хаа сайгүй л хүний амь нас эрсэдсэн тухай мэдээ гарч байхад бусад нь таг чиг

Зочин
Зочин

ҮЕР УСНЫ, АЛИВАА ГАМШИГ БОЛОХОД ХЭДЭН ЯДАРСАН АРД ИРГЭД НЬ ХАМГИЙН ТҮРҮҮН ӨРТӨХ ЮМ. ЭНЭ ХЭДЭН ДАРГА НАР НЬ БОЛОХООРОО ӨӨРСДӨӨ ХҮН АМЬДРАХАД ХАМГИЙН ТААТАЙ, АЮУЛ ОСОЛГҮЙ ГАЗАР АМЬДАРЧААД ХАРИУЦЛАГА ЯРИХААР ӨӨРСДӨӨСӨӨ БУЛТУУЛААД ШУДАРГА ЕС БАЙДАГ БОЛ ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ ШД. ЯПОН, СОЛОНГОСТ САЯ ҮЕР БУУХАД ХОТЫН ДАРГА НЬ ОГЦОРЧ БАЙНА ДАА.

Зочин
Зочин

хөтөлцөөд хоёулаа зайл , шалгуул , далд ор .

Зочин
Зочин

Данхыг л огцруулмаар байна. Энэ качкар зайлах хэрэгтэй. Тэгвэл бүгд сайхан болно

Зочин
Зочин

2 авилгачин үхэр хоёулаа буруутай.

Зочин
Зочин

Сумъяабазар, Амарсайхан 2 бороо оруулж үер буулгасан биш энэ 2 -г ч муулаад яахав дээ. Ер нь бол 1990 оноос хойшх 30 -д жилийн хугацаанд үерийн аман дээр маш олон айл өрх буусан.

Зочин
Зочин

Бүгд ялгаагүй

Зочин
Зочин

Хахууль их авсан бага авсан хоёр

зочин
зочин

Бузрын хулгайчууд ер нь тоож байгаа шинж алга. Хоорондоо шаалцаж байна

Зочин
Зочин
Reply to  зочин

Хотын дарга хотоо хариуцана. Асуудалгүй.

Зочин
Зочин
Reply to  зочин

Сумъяабазар буруутай.Оюунгэрэл жилийн ӨМНӨӨС л үерийн далан шуудуугаа янзлаачээ гэж их дуугарсан даа.Хариуд нь шүүх шаах гэсээр цаг алдаж хүний амь эрсдлээ.Хэний захиалгаар ийм нийтлэл бичээд байгаа юм бэ.Бэхнэмэх ээ

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

ХАРИН ТЭГЖ ХАРАГДАНА. АРАЙ ЮУ? ЁСТОЙ ОДОО СОНГУУЛЬ БОЛТОЛ ХАРЦ САЛГАХГҮЙ ШАХАЖ АЖЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. Хариуцлага алдсан гээд ажлаа өгөөд бхаар хэнд хариуцлага тооцох юм. Аудит оруулаад навс шалгах хэрэгтэй. 24 онд АН нь ялсан нь ч онох байх. Ийм юмаар бүхэл бүтэн улсын нийслэл ждирдуулж байдаг нам гэхээр үнэн гашуун байна. Би бээр МАН намыг дэмжигч. Энэ үерээр ёстой энэ хотын дарга нэртэй нөхрийн тэр ярьж бгаа энэ тэрийг хараад бүр шал дпургүй хүрчихлээ.

Зочин
Зочин

Teneg utgataii tulburtei niitleleeee bolioch shudarga grrd baidag egvvvriinhreen. myadagbadmaa,

Зочин
Зочин

Данхны цоргоор ус гоожоод үер болохгүй ээ !
НҮҮРСЧИД л дэлимдүүлэн давилгаа үүсгэх санаатай орилолдож бна доо ! Данх минь муусайн нүүрсчдийг бүрэн төгс намнаж чадвл чи монгол Ли Куан Ю болно шүү !!!
Нүүрсний хулгайч нарыг төрийн уурганы уртаар барьж аваад,чөдрийн бөхөөр чөдөрлөөд хаяарай !!!

Mongol
Mongol

Ene hoyoriig hoyulang ni dald oruul neg ni hyatadiin huuhed nogoo ni mongoliin buyaniig dagaagui shunaltai luivarchin ger buliin tolgoilogch mongoliin hoh tenger tedniig taalahgui mongol toriin baih ergui baigaa yum bishuu.COVID,tuimeruud odoo ene olon uer hohirol hezee iim bailaa mongol hun bilgeeree sujigeeree baidag zugeer hoyulang ni zailuul

Зочин
Зочин

Нэг нь баастай нөгөө нь шээстэй 2 дарга бие биеэ чичилж байх хооронд олон хүн үерт амиа алдах болоо иргэд маань ядаж газрын дээд хэсэгт хашаа аваасай

Зочин
Зочин

улаанбаатар хотод болсон гамшгийн асуудалд хотын дарга сумьяабузар хариуцлага хүлээх нь зөв. Сумьяабузар гэх нөхөр чинь хотын мээр болоод юуч хийгээгүй. Баахан гараж буулгаж хэдэн мянган иргэнийг хохироосон. Одоо түүнийхээ лай ланчгийг эдэлж байгаа нь энээ.

ЗОЧИН
ЗОЧИН

зсссс энэ одоо юугаа элийрээд салхины чиг өөрчлөөд байгаам.Хуцах байлгүй МОНГОЛЧУУД СЭРСЭН.2 ЧИНИЙ НААД БОХИР СЭВЭЭГ АЛЬ НЬ ЗӨВ БУРУУГ ЯЛГАХТАЙГАА

Зочин
Зочин

Хотын дарга сайн ажиллаж байгаа харагдаад байна.

Ганбат
Ганбат

Азгүй хүмүүс!!!

Зочин
Зочин

Хоёулаа шунал нь гүйцэгдэхгүй, өсөхийн өлөн нь ил. Шуналаа гүйцэлдүүлэхийн тулд яахаас ч буцахгүй, авё байж сална. Хот, иргэдийн төлөө юу ч хийхгүй, хүйтэн, хоосон сэтгэлтэй нь харагддаг,жнь: усгүй оргилуур, Туулын бургас хядаж, Зайсангийн нурааж эзэмшил болгосон энэ зөвхөн эхлэл нь аймшигтай шунал

Zochin
Zochin

Хоёулаа хөтлөлцөөд зайл

Зочин
Зочин

Амарсайхан албаар Сумхүүг матарлаал байгаа

Одод
Одод

Шадар сайд бхдаа далан др о.сууцны зөвшөөрөл өгсөншдээ.гүрийгээд

Зочин
Зочин

ХОТЫН ДАРГА ГЭДЭГ АЛБАН ТУШААЛ СУМЬЯАБАЗАРЫН ХИЙЖ ЧАДАХГҮЙ АЖИЛ БАЙНА. ХУДЛАА ЯРИХ, УЛС ТӨР, СОНГУУЛЬ ЯРЬЖ БУСДАД БУРУУГАА ТОХОХ, ИЙМ ХҮНИЙГ ОЮУНЭРДЭНЭ ХӨӨГӨӨД ЯВУУЛ. ЧАДАХГҮЙ БОЛ ХОЁУЛАА ЦУГ ХӨӨГДӨХ БОЛНО.

Зочин
Зочин

Оюунаа огцор

Холбоотой мэдээ

Back to top button