НийгмийнНИЙГЭМ

Туул голын салаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

Туул голын салаанаас нэр хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон харамсалтай хэрэг гарчээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс наймдугаар сарын 6-ны өдрийн 16:32 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байсныг 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button