"Монголын хөрөнгийн бирж"-ийн тайлан: Зах зээлийн үнэлгээ 4 их наядаар өсөв
"Монголын хөрөнгийн бирж" ХК эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа гаргажээ.
Тайланд дурдсанаар үйл ажиллагааны үр дүнд нийт 47 хувийн ашигтай ажилласан байна. Түүнчлэн зах зээлийн нийт үнэлгээ нь 10.99 их наяд төгрөгт хүрсэн юм. Үнэлгээг энэ оны эхэн үетэй харьцуулахад 4.1 их наяд төгрөгөөр буюу 59.52 хувиар өссөн байна. Энэ нь 2022 оны ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээ юм.
Тус компани эхний хагас жилийн байдлаар
- Хөрөнгийн дүн 98 тэрбум төгрөгт хүрч, 3.8 дахин нэмэгдэж
- Бүх цэвэр мөнгөн гүйлгээ 72.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Тэдний зах зээлийн үнэлгээ нэмэгдэхээс өөр аргагүй. Учир нь энэ жилийн хувьд "Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьд оргил үе байсан гэхэд хилсдэхгүй. Системийн томоохон гурван банк IPO хийснээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК, "Хангад эксплорейшн" ХХК, "Энержи Ресурс" ХХК зэрэг дөрвөн компанийн экспортод гаргах таван төрлийн бүтээгдэхүүнийг арилжаалсан.
Тодруулбал,
- баяжуулсан
- баяжуулсан сул
- 1/3
- Эрчим хүчний
- Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжаалсан юм.
Дээрх таван төрлийн нийт 3.1 сая тонн нүүрсийг арилжаалсан бөгөөд "Хөрөнгийн бирж"-ийн арилжааны системд 176 компани худалдан авах санал гаргагчаар бүртггүүлж, арилжаанд зуучлалгүйгээр шууд оролцсон байна. Түүнчлэн хоёр компанийн IPO, ХБҮЦ хоёр, мөн гурван компанийн бондыг анхдагч зах зээлд гаргаж арилжсан зэрэг үйл ажиллагаанууд нь хөрөнгийн зах зээлийг 59.52 хувиар өсөхөд нөлөө үзүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.