Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: Дампуурлаа зарласан "Арцат вилла"-гийн цаад эзэд Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Ч.Батзориг нар

Одоогоос дөрөв хоногийн өмнө буюу өнгөрөгч долоо хоногийн баасан /2023.08.04/ гарагт “Арцат Вилла” ХХК "Төлбөрийн чадваргүй" болж, дампуурлаа зарласан.

Дампуурлаа зарласан Арцат вилла ХХК нь Ж.Лхагвадорж гэх иргэний нэр дээр байдаг тухай бид хүргэсэн.

Энэ удаад Ж.Лхагвадорж “Арцат вилла”-д холбоотой юу, түүний ард хэн байгаа вэ гэдгийг хүргэж байна.


-Т.Баясгалан нагац эгчийнхээ нэр дээр залилж авсан 12га газарт Ж.Лхагвадоржийн “Сити палас” ХХК-иарАрцат Вилла”-г бариулжээ-

Тэгвэл “Арцат Вилла” таун хаусууд Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр Т.Баясгалан болон Улсын заан Ч.Батзориг нартай шууд холбоотой. Тэдний хамтран бариулсан хаус хороолол юм.

Т.Баясгалан Богд уулын амуудаас 29 тэрбумын үнэ бүхий нийт зургаан газар аваад зориулалтын бусаар ашигласан байдаг. Тэр зургаан газрынх нь нэгбол Арцатын аманд авсан 12га.

Бүр тодруулбал, Т.Баясгалан нагац эгч Ж.Жагиймаагийн "Өлзийт голын эх" ХХК-ийн нэр дээр усан спорт, цогцолбор цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр "Арцатын ам"-наас 5,280,000,000 төгрөгөөр 12га газар авсан байдаг. Эл газартаа 2015-2018 оны хооронд 93 ширхэг хаус, үйлчилгээний 2 обьект барьжээ.

Эл газарыг авахын тулд Т.Баясгалан "спорт цогцолбор, театр, ахмадын сувилал, Гандантэгчинлэн хийд зэрэг бүтээн байгуулалт барина" гэхчлэн төслөө тухайн үеийн БОАЖ-ын сайд С.Оюунд танилцуулсан байна. Өнөөдүүл нь хуралдаад газар олгохыг дэмжиж, тушаал гаргасан түүхтэй аж.

Ингэж авсан газартаа Арцат вилла гэх хаус хороолол сүндэрлүүлсэн нь энэ. Барилгын ажлыг Д.Кёкүшюзанбатбаяр, улсын заан Ч.Батзориг нарын эзэмшдэг "Хөрш заанууд" ХХК гүйцэтгэсэн гэгдэж байсан ч, Ж.Лхагвадорж, Д.Батням гэх иргэдийн “Сити палас” гэх компаниар бариулсан болж таарав. Харин "Хөрш заанууд" ХХК-иараа барилгын хөрөнгө оруулалтаа хийсэн аж. Тэр нь Кёкүшюзанбатбаяр, Ч.Батзориг нарын хөрөнгө гэсэн үг.


-"Сити палас"- ХХК-ийн Ц.Батням, Ж.Лхагвадорж нараар эхний найман хаусаа бариулжээ-

Энэ тухай "Сити палас" ХХК-ийн захирал Д.Батням: Анх 2017 онд Арцатын аманд хувийн хаус хороолол бариулъя гэж холбогдсон. Тухайн үед манай компанийн захирал Ж.Лхагвадорж бид хоёр очиж уулзсан. Улмаар 2018 онд 8 ширхэг хоёр давхар хаус барьж өгсөн. Ажил гүйцэтгэж байхад "Хөрш заанууд" ХХК-ийн захирлууд болох Кёкүшюзанбатбаяр нар ирж харагддаг байсан. Гэхдээ барилгын ажилд оролцдог байгаагүй" гэх утгатай зүйлсийг ярьсан тухай мэдээлэл бий.

Тэгэхээр 93 хаус бүхий Арцат вилла хаус хорооллын эхний найман байрыг "Сити палас" ХХК-иар бариулсан болж таарч байна.

Барилгын ажил гүйцэтгэсэн хүмүүс болон ААН-д төлбөр болгож 93 хаусынхаа 62-ынх нь карказыг өгч, үлдсэн 31 хаусыг Т.Баясгалан, Д.Кёкүшюзанбатбаяр нар өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр тараан байршуулан авч үлдсэн тухай мөн мэдээлэл байдаг. Улмаар нийт 14,7 тэрбум төгрөгийн таун хаусыг бодитоор бий болгосон. Үүнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийн эрхийн хэлбэр хэмжээг өөрчилж мөнгөн угаасан байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзэж байжээ.

Компанийнхаа нэр дээрх газарт барилга бариулсан нагац эгч болох Ж.Жагиймаадаа хаус, байр өгсөн. Гэхдээ тэрбээр “хоёр байр авах ёстой ч аваагүй байна, авчихвал нэгийг нь хүүдээ өгнө” гэсэн гэдэг.


Энэ тухай бидний өмнө нийтэлсэн #1: Тэрбумын үнэтэй хаус борлуулдаг “Арцат вилла” ХХК-ийг дампууруулсан Ж.Лхагвадорж гэж хэн бэ контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 8, 2023 08:31

хөгийн луйварчид хулгайч нар юм даа

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 8, 2023 08:32

ийм луйвар хулгай хийж байгаа олон золбин компанинууд байгаа бүгдийг сайн ш�##�гаад татан буулгах хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 8, 2023 08:54

Дандаа анхны зориул�##�таасаа өөр барилга барьсан байдаг бөлгөө

Zochin
Zochin
8 сар 8, 2023 09:01

Zavaan yumnuud.Ene baliar yumnuudad tiim saihan gaztin zuvshuurul ugch baidag buur neg taarsan luivarchin orkuud.Yu ch hiij chadahgui.buun. ur.Haltar tsarailsan yumnuud.

Зочин
Зочин
8 сар 8, 2023 09:38

gishuun delgersaikhan site. delgersaikhan ooriigoo bicheech 1

Зочин
Зочин
8 сар 8, 2023 10:05

Баясг�##�ан чинь Күкшүгээсээ с�##�ж байгаа юм биш үү. Тийм сураг гараад байх юм. Үнэн, худлыг хэн мэдлээ, яваандаа мэдэгдэх байлгүй дээ. Күкшү уг нь дэмий хүнтэй ёууёан даа.

Зочин
Зочин
8 сар 9, 2023 09:28
Reply to  Зочин

Кюкшю өөрөө ч мэдэх чадахаар маруухан, гул амьтан ш дээ, көөркөс ! Явах замд нь бүү саад бологтий даа.

Зочин
Зочин
8 сар 8, 2023 17:09
Reply to  Зочин

Хөрөнгөө нуухын тулд худлаа с�##�даг арга байгаа

Зочин
Зочин
8 сар 8, 2023 10:19

2012 онд АН засаг барьж байсан үед Яармагийн Богд уулын энгэрийн газрыг бүгдий нь хаша�##�ж авсан. Уг нь Л.Болд, Ц.Оюунгэрэл нар тэр газруудыг Яармагийн иргэдэд олгоно гэж амлаж гарч ирснийг санаж байна, луйварчид!!!

bat
bat
8 сар 8, 2023 10:43

gui tegeed mongoliin aldart shuuheer orood torguulaa tuluud l boloo sht.

Зочин
Зочин
8 сар 8, 2023 10:44

Кёкүшюзан Батбаяр АН-ын нарийн бичиг болж, Н.Aлтанхуяг, Элбэгдорж нартай сүлбэлдэн их олох луйвар хийсэн байдаг. Тэднийг мөнгө угаасан, луйвар хулгай хийсэн гэж яллах хэрэгтэй.

Хөөрхийс
Хөөрхийс
8 сар 8, 2023 12:03

Төрлөхийн дампуу гуйлгачингууд биз дээ �##�иа гарууддаа

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
8 сар 8, 2023 16:17

Хэрээ мэдэхгүй том баараар иим л юм болноаөрсдиин хөрөнгө гээд ш�##�их юмгүй байж з�##�ь мэхээр зээл авч шамшигдуулдаг хүүрнүүд юмдаа мантуу �##########� баясг�##�ан нар дэндүү том бааждээ �######�уул яана даа

Зочин
Зочин
8 сар 8, 2023 18:08

Er ni bogd uuland niit 3000 garan aj ahui negj tom jijig Barilga barisan bdag! Undsen huuliin tsets deed shuuh am enmeleg HIAS geed ih tenger geed bugd huuli zurchij barij bna. Anhnaasaa uls ni huulia zurchuugui bol hen barih bilee! Odoo 40 mynga garan hun amidarch bna. Odoo tegeed yaah estoi be?

Зочин
Зочин
8 сар 8, 2023 20:35

Татвараас зугтаж дампуурлаа зарлаж байх шив дээ. Барилгын барьж өгсөн хүнд юуны буруу байх билээ. Сэтгүүлч гэх бичиж байгаа зүйлийнхээ учрыг ч олохгүй, юугаа ч мэдэхгүй нөхдүүд бас байна шүү.

Зочин
Зочин
8 сар 9, 2023 05:59

Энэ Монголд нүүрлэсэн хулгай луйвар эх орноосоо урвасан явдлын төрийн эргэлтээр зогсоох хэрэгтэй гэж боддог доо.

Зочин
Зочин
8 сар 9, 2023 08:23

Uvs hovdiinhon tsusand ni hulgaich zan ni baih yma

Мөнхбат
Мөнхбат
8 сар 10, 2023 06:55

Зориул�##�таар нь барилга бариулаагүйг тухайн үед нь ш�##�гах, ажлыг нь зогсоох ч ёстой бсан.Батбаяр Батзориг нарынх гэдэг нь цэвэр үнэн.

Zochin
Zochin
8 сар 10, 2023 11:53

Заваан шун�##�тай Баясг�##�ан Батбаяр бүгдийг нь нурааж газраа ав

Зочин
Зочин
8 сар 11, 2023 00:08

Баясг�##�ан луйварчин болоод дуулахаа больсон юм бна

Зочин
Зочин
8 сар 12, 2023 22:30

Дандаа эхнээсээ луйвраар хахуулиар з�##�илангаар эхэлсэн юм байна доо. Бүтэхгүй гарууд байна
Яаж ч юм нь юм болдог юм. Их з�##�ьтай бузартай хүүхэн шүү. Хар з�##�уугаасаа л элдэв юмнуудтай заваарч байсан. Рeкeтүүдтэй холбогдож байсан хүүхэн.

Зочин
Зочин
8 сар 13, 2023 14:20

Баясг�##�ан ч дээ,Түвшинжарг�##� аавтайгаа адилхан шун�##�ын тулам,з�##�илагч юм биш үү

хангал
хангал
8 сар 14, 2023 07:56

хахаха, байг�##�ь орчны оюун нь лаг итгэсэн тээ гандан цэцэрлэгт хүрээлэн эд нар баригдана гэж, хахаха, хөгийн авигачид хулгайчид, угаасаа тархи толгьй хамгтйн муу энэ боловсрол боловсрол байхгуй, хамуурсан 2 дууч яшка нэртэн эргүү махан толгой бөх 2 оос юу гарах вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button