Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Оросгүйгээр Украин энхийн хэлэлцээ хийв. Дайн хэзээ дуусах вэ

Наймдугаар сарын 8-нд бичсэн нийтлэлийг сэргээн нийтлэв.

Энэ зун Киев хүсэн хүлээсэн сөрөг довтолгоогоо эхлүүлснээр Орос, Украины дайн шинэ шатанд орж, Украин дахин давуу байдлаа олж авна хэмээн найдаж байв. АНУ, Хятад, Энэтхэг зэрэг 40 орчим орны өндөр албан тушаалтнууд, Киев болон түүний холбоотнууд Украин дахь Оросын дайныг энхийн замаар зогсоох үндсэн зарчмуудын тохиролцоонд хүрэх зорилгоор Саудын Арабт яриа хэлэлцээ хийж эхлэв.

Гэвч тус уулзалтад Орос оролцоогүй. ОХУ дайныг дуусгах энхийн гэрээ хийх ямар ч эрмэлзэлгүй байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уржигдар /2023.08.06/ "New York Times" хэвлэлд мэдэгдсэн. Тэрбээр "Одоогоор гэрээ байгуулах үндэслэл алга. Бид ойрын хугацаанд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно" гэв. Түүнчлэн "Украины нутаг дэвсгэрийг бүхэлд нь ОХУ-д нэгтгэх бодолгүй байгаа. Бид Үндсэн хуульд заасан газар нутгаа л хяналтдаа байлгамаар байна" хэмээх онцолсон билээ.

Энэ нь Украинд ихэд дарамт болно хэмээн шинжээчид үзэж байгаа. Украинд дахин хэдэн жил тулалдах, олон улсын түншүүддээ олон тэрбум ам.долларын санхүүжилт, цэргийн эх үүсвэр гаргахад асар их дарамт учруулах юм.

Их Британийн тэтгэвэрт гарсан генерал Ричард Барронс CNBC агентлагт "Украин ахиц дэвшил гаргаж чадна гэдгээ харуулах ёстой. Гэхдээ тэдэнд байгаа хүчний хэмжээг харгалзан үзвэл энэ онд Оросыг Украинаас гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой. Олон үр дагавраас болж Орос бууж өгч чадахгүй, Украиныг ч алдаж чадахгүй. Украин ч мөн адил. Тэд эзлэгдсэн газар нутгаа өгөхөд бэлэн биш, харин түүнийг буцааж авахын тулд илүү их тусламж хүсэж байгаа. Энэ нь хоёр улсын мөргөлдөөнийг 2024, магадгүй 2025 он хүртэл даамжрахад нөлөөлнө” гэж ярилцлага өгсөн юм.

Зургаадугаар сард Украины сөрөг довтолгоо эхэлснээс хойш хэдхэн тосгоныг эргүүлэн авсан. Украины Батлан ​​хамгаалах яам зүүн талаараа Донецкийн Бахмутын ойролцоо хүчээ ахиулж, өмнөд хэсэгт 204.7 хавтгай дөрвөлжин км газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгдэж байгаа ч цэргүүд өмнө зүг рүү урагшлахын тулд Оросын хамгаалалтыг сэтлэх асар том сорилттой тулгарч байна. Гэвч тус бүс нутаг нь Оросын бэхлэлтүүдийн хамгийн чанга хэсэг юм.

Түүнчлэн эл дайнд Хойд Солонгос улс ч хамааралтай болж эхэлсэн. Тодруулбал, тус улсын удирдагч Ким Жон Ун ОХУ руу зэвсэг экспортлоход туслах зэвсэг, техникийн шинэчлэлд анхаарлаа хандуулна гэдгийг Хойд Солонгосын улс төрийн стратегийн шинжээч Чон Сон Чан хэвлэл мэдээлэлд хэлсэн байдаг. Мөн Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн парадаар Ким Жон Ун Сергей Шойгуд баллистик пуужин болон шинэ нисгэгчгүй онгоцоо танилцуулсан явдал нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж байсан юм.

-Дайн хэзээ дуусах вэ-

Дэлхий дахинаа уг асуулт урт хугацаанд хариултгүй оршсоор. Батлан ​​хамгаалахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Украины сөрөг довтолгоо энэ жил ямар ч амжилт гаргахгүй байх магадлалтай ажээ. Гэхдээ тэд 2024 он хүртэл, магадгүй цаашилбал дайнд барууны дэмжлэгийг хадгалахын тулд Украин тодорхой хэмжээний амжилт үзүүлэх нь чухал гэдгийг тэд онцолсоор.

Товчхондоо Украин Оросод бууж өгөхгүй тул барууны санхүүжилтээ таслахгүйн улмаас энэ жил ямар нэгэн ахиц, бодит үр дүнг тэдэнд харуулах хэрэгтэй болох юм. Украиныг үргэлжлүүлэн санхүүжүүлж байгаад мөн барууны орнуудад зэвсэг үйлдвэрлэж, түүнийгээ нийлүүлж буйд дайныг эсэргүүцэгчид ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөө талаараа украинчуудын хувьд хохирол амсаж, барууны орнуудаас нийлүүлж буй тоног төхөөрөмжийн тоо цөөрч, газар нутгийн хэмжээ багасаж, мухардмал байдалд орвол аюул заналхийлж байгаа гэсэн үг.

Одоохондоо Украины холбоотнууд түүний талд тууштай зогсож, "юу ч байсан" дэмжинэ гэж мэдэгдэж байгаа бол Орос ч бууж өгөхөөргүй байна.

Шинжээчид Украиныг хэзээ нэгэн цагт цэргийн ажиллагааг зогсоох түр зуурын хэлэлцээр хийх, ингэхдээ дайныг шийдэмгий байдлаар дуусгахгүй байх явдал үүсэж магадгүй хэмээн таамаглаж буй. Учир нь барууны зарим засгийн газар Украиныг дэмжих үргэлжилсэн зардлаас нууцаар татгалзаж эхэлсэн байна.

Энэ нь зөвхөн Украины ирээдүйн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал биш, харин Европ, Барууны Оростой харилцах харилцааны аюулгүй байдлын асуудал хөндөгдөж буйтай холбоотой юм. Товчоор бол Оросын тал хэзээ ч бууж өгөхгүй тул Украины талаас ямар шийдвэр гаргах нь эл дайн төгсөх эсвэл завсарлах эсэхтэй холбоотой хэмээн гео-судлаачид таамаглал дэвшүүлсээр байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-08 09:00

Киевийг эзэлсний дараа

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2023-08-08 10:13

ҮНЭН ...

Зочин
Зочин
2023-08-08 10:21

Хятад оросыг шууд буруутгаж, цэргээ гаргахыг шаардсанаар, эсхүл х�##�зан чөтгөр үхсэнээр энэ дайн дуусна. Ийм байд�##� мөддөө үүсэхгүй тул 2025 он хүртэл үргэлжлэх нь үнэн байх, эцэст нь орос задарч дуусах нь ойлгомжтой.

Зөнч
Зөнч
2023-08-08 11:17

Дайн хэзээ дуусах нь Хятадаас ш�##�тга�##�на, барууны том орнууд өөрсдөөсөө ш�##�тга�##�ах бүхнээ хийсээр байна.Украйнд ч энэ зовлонгоо бүр түргэн дуусгах тусгай �##�баны боломжоо 2024 оны 2сараас өмнө ашиглах ёстой.

Зочин
Зочин
2023-08-08 11:41

orz yalaxgyie

Ганбат
Ганбат
2023-08-08 11:52

Эх орноо хамга�##�ж байгаа Украйн ялагдахгүй.
Орос эх орноо хамга�##�ж Гитлерийн Германыг ялсан.

Зочин
Зочин
2023-08-09 09:56
Reply to  Ганбат

Донецик. Запорож. Луганскийн ардын бүгд найрамдах улсууд ч эх орноо хамга�##�ж Украйны үндсэрхэг үзэлтнүүдтэй байлдаж байгаа тул бас ялагдахгүй. Асуудлыг дайнаар шийдэхгүй. Дипломат арга замаар шийднэ.

Зочин
Зочин
2023-08-08 14:44
Reply to  Ганбат

Tiim shuu

Зочи
Зочи
2023-08-14 10:13

Энэ дайныг өдөөсөн, эхлүүлсэн барууныхан хэрхэвч буцахгүй, Орос ч мөн адил, Украйн бол яахав дээ бусдын аяыг харсан, �##�аа дэлгэсэн хүүхэн шиг л болчихсон улс шүү дээ. Баруунаас мөнгө тусламж зогслоо л бол шууд Орос руу..

Холбоотой мэдээ

Back to top button