Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дугаржав ажилчдынхаа цалинг өгөх чадваргүйд хүрч “Эрдэнэт үйлдвэр”-ээс гуйж байгаа юу

“Төрхөмдөө буцсан” Дарханы төмөрлөгийн үйлдвэрт дарга тогтдоггүй байсан бол одоо таагүй мэдээлэл сонсогдоод салахаа байв. Төрд очсон цагаасаа хойш “үйл ажиллагаа нь зогссон, доголдсон” гэгдэх нь энүүхэнд болсон. Энэ удаад ч бас ялгаагүй цахим орчинд ийм мэдээлэл тархсан юм.

Бүр тодруулбал,

  • ажилчдынхаа өнгөрсөн сарын цалинг одоог болтол өгөөгүй байна.
  • Үйлдвэрт их засвар хийж байгаа нэрийдлээр зогсоосон,
  • Үйлдвэр, Уурхай нийтээрээ Түлшгүй болсон. Учир нь, Петрохаан компани түлш олгохгүй хамаг үйл ажиллагаагаа зогсоосон.
  • Одоогийн ажилчдын хоолны катеринг үйлчилгээг үзүүлж буй “Дархан зочид буудал”-д мөн мөнгөө өгч чадахгүйгээс үйлчилгээгээ зогсооход хүрсэн байдалтай байна.

одоогоор ийм асуудлууд үүссэн гэх мэдээлэл дуулдав.


-Өнгөрсөн гурван сарын цалингаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс гуйж тавьсан байж болзошгүй-

Нэгдүгээрт: Цалингаа тавьж чадахгүйд хүрэв үү

Энэ тухай эх сурвалжуудаас тодруулахад “Өнгөрсөн сарын цалингаа авч чадаагүй нь үнэн” гэдэг мэдээлэл өглөө.

Харин удирдлагууд нь “амралтын өдөр таарсан тул олголт хийгдээгүй” гэдэг хариултыг цалингаа сурагласан ажилчдадаа өгч буй сурагтай

Гэвч даваа, мягмар /2023.08.07, 08/ гэхчлэн хоёр ажлын өдөр өнгөрчхөөд байгаа нөхцөл байдалтай байна.

Мөн бидэнд олдсон нэмэлт мэдээллээр эл байгууллага өнгөрсөн гурван сарын цалингаа Уулын баяжуулах “Эрдэнэс үйлдвэр”-ээс гуйж тавьсан гэдэг ноцтой зүйл дуулдав. Энэ удаагийн цалингаа ч мөн гуйж байж болзошгүй аж.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" нь "Эрдэнэт үйлдвэр"-т ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлдэг. Үүний өр авалга байсан эсэх нь тодорхойгүй. Ямартай Г.Дугаржав дарга ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч “Эрдэнэт үйлдвэр”-ээс бадарчилж суугаа юу гэдэг асуудал анхаарал татах юм.


-Засвар хийх нэрийдлээр дахин сул зогсолт хийсээр-

Хоёрдугаарт: Наймдугаар сарын 01-нээс сул зогсолт нэрийдлээр дахин сул зогсолт хийжээ

Тус үйлдвэр дотроо хоёр баяжуулах үйлдвэртэй. Нэгийг нь зургаадугаар сарын 01-нд зогсоожээ. Нөгөөхийг нь аравдугаар сарын 01-нээс зогсоохоор төлөвлөж буй аж.

Долдугаар сарын ихэнх хугацаанд уурхайн ажилчдаа амраагаад долдугаар сарын 19-нээс ажиллуулж эхэлжээ. 19-нийг хүртэл зогсоосон шалтгаан нь түлш байхгүй гэдэг асуудал аж. Учир нь нийлүүлэгч компанидаа төлбөрөө өгөөгөөгүйгээс нийлүүлэлтээ тийн хэсэг хугацаанд зогсоосон гэгдэж буй юм.

Улмаар наймдугаар сарын 01-нээс засвар хийх шалтгаанаар дахин зогсоосон байна. “Сэлбэг, техникийн томоохон засвар хийгдэнэ” гэсэн ч барилгын доторх жижиг сажиг засвар хийж буй сурагтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хувийн хэвшил аваад ажиллуулаад болоод байдаг.Улсын мэдэлд очихоороо болохоо больчихлоо.Иддэг , ид ажлын цагаар засвар хийдэг , засаг барьж буй намын дохио зангаагаар ажилладаг , улсаас татаас горьддог. Иймэрхүү байдалтай.Сахил аваад шал дордов гэгч эндээ .Зүгээр хувьдаа байлгаад татвараа аваад явсан бол болох л байсан даа.Коммунист зангаар хурааж хумих төвлөрүүлэх сайн юм биш дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сая хужаа руу айлчилахдаа тэдэнд өгөхөөр тохироод ирсэн юум бишүү монгол залуус хөрөнгө оруулалт хийгээд татвар төлөөд явж байсныг АН намтай холбож улс төржүүлээд хурааж дээрэмдэж авч төр өөрөө ажиллуулдаг баатар болох гээд дампууруулж хужаад өгөх санаагаа хэрэгжүүлсэн юум байлгүй ядаж байхад менежментээр авсан залуус нь элбэгдорж мэтийн МАН-АН бүлэглэлийн шуналтай гаруудтай сүжирч явж авсан байсан нь МАН намын өнөөгийн удирдагчидад олз болчихын тэгээд ч МАН намынхан АН намынханыг санхүүжүүлэгч том үйлдвэртэй болгосоноос өөрсөнд нь ашигтай хужаад өгсөн нь дээр гэж бодоод улс орноо хорлож байх ч гэж чааваас

Зочин
Зочин

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах нэрийдлээр хэдэн нам дагасан цүнх баригчдыг тэнд дарга болгосон. Тэд хоолоо алдахгүй нь тулд юу ч хийж мэдэх аюултай намчид

Зочинada
Зочинada

MAN namiin uls turiin heltsiin darga baisan ene dalchgar amdraldaa neg um ajiluulj uzsen umuu? darga dagaj sevj baidag l nuhur shd

Зочин
Зочин

Н.Энхбаяр өөрийн мафийн гишүүдэд aлбан тушaaл өгөөд ард нь ашиг, хонжоо нэхээд сууж байдаг. Дугаржав даргын aлбан тушaaлд очоод намбарванд өрөө өгөөд үйлдвэр нь дампуурч байгаа биз. Яг л Шийлэгдамбыг яаж Н.Энхбаяр дуусгaлаа.

Зочин
Зочин

улсын өмч гэдэг нь ялсан намын өмч гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин

Эх орны эрх ашиг хаана явна

uls turiiin hojoo yu!!! kkk
uls turiiin hojoo yu!!! kkk
Reply to  Зочин

Erh barigchiin gart baidag bizdee

Ard
Ard

Uildver udirdaj ajiluulj uzsen turshlagtai huneer ajiluulahd yadag bn aa hurz bariagui huneer l ajild tomilhoor yaj sain ajilah ve de yaj ch bodson

Зочин
Зочин

Ии бүр нэг заяагүйшдээ

Зочин
Зочин

Шүүр шүүдэх яасан

Ard kino teatraa So goos abya .huuhduuddee ...
Ard kino teatraa So goos abya .huuhduuddee ...

olon hun . Darga nar ni gereeni mungu abdagaa bolibom bosnodoo.hamar ganvoldiig bosgoson uildver dee

Нараа
Нараа

Уурхайн жолооч нар ажилгүй олон сар болж байна. Хэзээ ажил эхлэх вэ?!!

Нараа
Нараа

Уурхайн жолооч нар ажилггүй өчнөөн олон сар болж байна. Хэзээ ажил эхлэх вэ? Дарга нар аа?!! Ар гэр нь хэцүүдлээ...

Холбоотой мэдээ

Back to top button