
Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эх орчимд үер бууж, дөрвөн хүний алтан амь эрсэдсэн билээ. Тэдэн дунд аравхан сартай нярай байсан бөгөөд аав, ээжтэйгээ приус маркийн автомашинд зорчиж яваад эндсэн харамсалтай нь хэрэг гараад байна.
Хүүхдийн цогцсыг машин урссан газраас нэг км орчмын зайнаас буюу гүүрэн доороос олж, шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байдаг.
Амиа алдсан 10 сартай нярайг өнөөдөр хөдөөлүүлнэ.
Талийгаач хүүхдийн аав, ээжийн биеийн байдал хүнд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй. “Биеийн байдал тогтворжсон” гэдэг мэдээллийг эмнэлгийн байгууллагын зүгээс өгөөд байгаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.