Д.Сумъяабазарыг буулгасан ч, түүний дараагийн хүнд хугацаа үлдээгүй

Д.Сумъяабазарыг огцруулах хүсэлтэд гарын үсэг зурагсад хэдийн 20 орчим мянга болж буй. Хотын даргын албан тушаалыг авсан хэдий ч үүргээ гүйцэт биелүүлээгүй хэмээн үзэж байгаа нь энэ.
Иргэдийн эхлүүлсэн хөдөлгөөн ч хэдийн улс төрийн нэг хэсэг болсон. Тодруулбал, үүнийг дөрөөлж улс төрийн хэд хэдэн нам эвслэ саналаа гаргасаар.
Өчигдөр /2023.08.10/ гэхэд л Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд Хотын даргыг суудлаасаа огцрохыг шаардлаа. Өөрөө албан тушаалаа өгөхөд нь 72 цаг тэвчээртэй, хүлээцтэй хандана гэдгээ илэрхийлэв. Үгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих ажээ.
Түүнчлэн тус намын экс гишүүн Ц.Оюунгэрэл цахим хуудсаараа хэдийн давлагаа өрнүүлж, өөрийг нь дагагчдад сүүлийн хоёр хоногийн турш эл асуудлыг хөндөн ярьж байна. Ингэхдээ яагаад хотын даргыг огцруулах шаардлагатай вэ гэдгийг шууд дамжуулан тайлбарлаж байсан юм. Ингэхдээ Хотын даргын суудалтай ярих хэдий ч цаад талаараа Ерөнхий сайдад хандаж байлаа.
Энэ мэтээр иргэд төдийгүй, улстөрчид ч хэдийн уг асуудлыг бэлхэн өлгөн авч, Д.Сумъяабазарыг суудлаас нь түлхэхээр зэхэж буй. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр нийслэлд ч зарим нэг албан тушаалтан түүний суудалд санаархаж байгаа гэх.
Тэгвэл тэр суудлаасаа буувал юу болох вэ.
НЭГТ. Түүнийг орлон ажиллаж чадах гишүүн одоогоор МАН-д байхгүй. МАН гэлтгүй аль ч нам ирэх жил нэр дэвшүүлэх, жагсаалтад оруулах оновчтой гишүүн үгүй тул хүний "хүслэн" болсон. Тиймээс эл суудлын хатуу үгсийг дааж, чичлүүлэн ажиллах зүрхтэй хүмүүс үгүй.
ХОЁРТ. Өөр хэн нэгэн эл суудалд суусан ч түүнд Хотын дарга гэх алдрыг зүүж, ажил хийх хугацаа байхгүй. Товчоор бол ажлаа ойлгож, гаршуулахын тулд дор хаяж нэг жил болох нь гарцаагүй юм. Гэвчиг жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж буй.
ГУРАВТ. Ингээд харвал одоогийн Хотын даргыг суудлаас нь буулгалаа гээд иргэд ч хот ч хожихоор нөхцөл байдал биш юм. Хариуцлагаа ухамсарлаад ажлаа өглөө гээд яах вэ. Дараагийн гарч ирсэн удирдагч шууд л ханцуй шамлаад хотын ажлыг хийгээд эхлэх нь юу л бол. Эцэстээ бид дахин нэг жилийг хэн нэгний ажилтайгаа танилцаж буй хугацаатай хамт алдана. Нөгөө талаараа өмнөх хийсэн зүйлсээ үгүйсгэн ажиллах ч эрсдэл бий.
Үүнээс харахад цаашид хэрхэх вэ.
Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдгийн адилаар нэгэнтээ хугацаа ч үлдээгүй энэ нөхцөл байдалд түүнийг иргэд шахаж ажиллуулахаас өөр сонголтгүй. Бусад улс орон, тэр дундаа Япон, Солонгос улсын удирдагчидтай жиших нь бий. Тухайн улс орны хүн ам, хүний нөөц, ажиллах хүчийг өөрсдийн улстай харьцуулан харахад бид дэндүү учир дутагдалтай.
Гадаадын улс оронд бол тэд суудлаасаа өндийхөд л оронд нь суух хүмүүс хэдэн 10-аараа өрсөлдөж байдаг. Харин бидний хувьд тэгэх боломж бололцоо хэр бол гэдгийг тунгаах хэрэгтэй. Түүнд хэлж, чичиж, хотын асуудлуудыг шийдвэрлүүлэхгүй л бол одоо суудлаас нь огцрууллаа гээд Хотын даргын албан тушаалыг хашиж байсан гэх эрхмүүдийн тоо нэгээр нэмэгдэхээс биш асуудал нэгээр буурахгүй нь лавтай.
Эцэстээ гэхэд 20 орчим мянган иргэн цахимаар гарын үсэг цуглуулж, түүнийг ажлаа өгөхийг шаардаж байгаа ч албан ажил дээр нь уг асуудалтай холбоотой өргөдөл, гомдол бичгээр байхгүй гэх. Тэгэхээр иргэдийн цахим гомдол түүнийг суудлаас нь өндийлгөх үү. Хотын дарга ч уг асуудалд ямар байр суурьтай байгаа нь хамгийн сонирхол татам хэсэг юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахав дээ АН -н хийж байгаа улс төр ч бас байгаа л байх. Ер нь бол үнэн зүйлийг бичсэн байна. Одоо ч УИХ -н гишүүн, хотын дарга, өөр юу ч байдаг юм тийм нэг сэтэр зүүх сонирхолтой хүмүүс ч их болж дээ.
Хугацаа үлдсэнгүй ,энэ ажлыг хийх хүн �##�га гэдэг бол ШАЛТГААН биш. Ажлаа хийж чадахгүй бол өөрөө ОГЦОРДОГ жишиг тогтоох нь зөв.Шведийн зам харилцааны сайд орон даяар орсон цасыг 3 хоногт арилгаж чадаагүй учир уучл�##� гуйдаг огцорч байсан.МАНайд бол буруугаа бу�####�д чихчихээд өөрөө энхийн цагаан тагтаа гээд сууд�##�даа шигдээд суудаг МАН ын олон жилийн буруу жишиг байна.Ажлаа хийж чадахгүй бол нэг өдрийн өмнө ч огцорох ухамсартай байх хэрэгтэй
АН зөв шийдэж. Сонгууль болтол нэг жилийн хугацаа байна. Нураах түрэхийн мэхтэй хүнд нэг жил гэдэг бол УБ ыг байтугай өнөөх АНУ ыг бүтэн нураах хугацаа. Сумъяабазар шиг хоноцын сэтгэлтэй, хоногийн шоутай, оюуны орцгүй, нураах буулгахын гарцтай, шун�##�ын бирд болсон бөхийг нэг хоногийн өмнө ч байсан огцруулах ёстой.
За даа мэдэхгүй юм даа хүүхээ. Олон л хотын даргын нүүр үзлээ. Олигтой амьтан олдох болов уу даа.
Төрийн захиргааны мэргэшсэн �##�бан хаагчийг томилох хэрэгтэй. Төрийн ажлын үнэр ч үгүй хүнийг, цүнх баригчдыг төрийн сайд, даргын �##�банд томилоод удсан болохоор төр мөхөх хэмжээнд хүрээд байна. Цүнх баригч өөрийн цүнх баригчдыг бий болгон томилж, тойрон хүрээлүүлээд байхаар төргүй болж байна. Иймд хойшид төрийн мэргэшсэн �##�бан хаагчаар 15 аас доошгүй жил ажилласан хүнийг сайд, даргаар томилохгүй бол иргэд, тухайн �##�баны �##�бан хаагчид хүлээж авахгүй байх амьдр�##�ын амьд зарчмыг баримтлах хэрэгтэй. МАН дарангуйлж томилсон ч хүлээн авч болохгүй. З�##�уусын хэллэгээр дав�##�га�##�ж ажил болгож, төрөө цэвэрлэе. Сумъяабазарыг цүнх баригчид бүгд түр орлон гүйцэтгэгч нэртэй, өөрийн толгойгүй, хэлд ороогүй хүүхэд шиг дохио зангаа харсан хүмүүс байдаг. Нэг л том дарга нар. Хийж байгаа ажил, хэлж байгаа үгнээс нь хүртэл ичмээр...
Огцруулж �######�уул.Иймэрхүү хамга�##�сан юм бичиж учирлан гуйх нь утгагүй байна.Байлаа гээд ч нэмэргүй амьтан. Цаашлаад бүр тэр тэнэг ерөнхий сайдыг ч огцруулж �######�уулмаар байна.
Буулгаад дараагийн хүн 7,8 сард юу хийж чадах юм бодох л хэрэгтэй энэ хүнийхээ шүүсийг шахсан дээр байхаа
Дараагийн хүн нь нэрээ бодоод, карьераа бодоод шууд идэж эхлэхгүй. Сайн бол нэг хэрэг юм муу бол шууд хөөгдөнө.
Шахаад шахаад шүүх гарахгүй. Харин ч бүр гай болно. ШУНАЛ нь маш том, идэх аргаа ч маш сайн олсон хүн. Хотыг ёстой сүйрүүлж байгаа. Хурдан л �######�уулах хэрэгтэй.
Сумьяабазарлуу л пдайрдагийн юм л бол хойд уулын хар овоохой гэгчээр. харин зангарагтай яаман дээгүүр самарч ажлаа ян тан явуулдаг хүн юм шиг сонсогддог шүү
Сумкагаа өмөөрмөөр санагдаад байгаа шүү. Татан буулгах гэж массыг турхирч байгаа нь хэдэн троллууд л байгаа юм. Иргэд нь ч гэж тэр дага�##� сэвээд л барьж идчих гээд байхын больцгоогооч
Цахим гомдол гэдэгт итгэж онигоо болоод ч байхгүй байлгүй дээ. Үер болсон голомтод амьдарч байгаа хүний хувьд бол ёстой нойр хоолгүй л ажиллаж байгаа харагддаг .Маш сайн ажиллаж байгаа шүү
Нөгөө т�##�д хэлэхэд цахимаар буулгана гэвэл ВаХаХа шүү
Амжихгүй ээ та нар-Харъя
Өөр хүн өөр өнцөгөөс харна. Гол нь сэтгэл гагах хүн байгаасай билээ. Жил гаруй ажиллана гэдэг бага хугацаа биш. Эх орон, иргэдийнхээ төлөө ажиллахад бага хугацаа биш.
Сонгууль болтол жилийн хугацаа байна. Юм хийдэггүй, хоноцын сэтгэлтэй, хоногийн амл�##�ттай хүнээс нэг цагийн өмнө ч с�##�ах хэрэгтэй байна. Сумъяабазар нүхэн гарцуудыг зөвхөн прүс машин явахаар хийсний төлөө огцрох ёстой. Одоо хийгдсэн нүхэн гарцаар цагдаа, түргэн, онцгойн зориул�##�тын хэрэгсэлтэй машин явж болдоггүй. Сумъяагийн бүр том �##�даа иргэдийн зээлээр авсан гараашийг цунами шиг түрэн нурааж таваа хангаж, газрыг нь булаасан. Гэтэл иргэд зээлээр авсан машинаа хийх гэж зээлээр гарааш авдаг. Гараашийн төлбөрөө дүүрэгтэй гэрээ хийж төлсөөр ирсэн. Одоо иргэд машинаа гадаа тавьж хулгайч нарт тонуулж, зээлийн өрөнд баригдаж сууна. Төсвийн мөнгөөр гараашийн нөхөн төлбөр өгсөн гээд байгаа...
Энэ хүн зөв бичсэн байна. Иргэд хуулийн дагуу гараашийн төлбөрөө, зээлийн хүүтэй нь Сумьяабазараас авах ёстой. Бас машинаа тавьж байгаа гараашийн өдөр тутмын төлбөрөө Сумьяабазараар төлүүлж байх ёстой.
дараагийн хүн хэн байх эсэхээс үл хамаарч бөх, жүжигчин, харуул, тогооч нар өөрсдийхөө чаддаг чаддаг хууран мэхлэлтиЙН газраа оч
Энэ тэнэг бөхчин чинь сүүлийн жилүүдэд ажилдаа ирдэггүй дандаа гаднаас буудлаас эсхүл гэрээсээ ажлаа хийсэн нэр зүүж яваа гэсэн. Өрөөндөө суудаггүй ажилдаа ирдэггүй тэнэг бөхчинөөс ажлыг нэн яар�##�тай авах хэрэгтэй.
Ардчилсан намын нөхөд маш зөв шаардлага тавьж байна. Үүнийг нийслэлийн иргэд 2 гараа өргөн дэмжих хэрэгтэй. Хоноцын сэтгэлтэй ажил хийдэггүй боловсролгүй ёс зүйгүй энэ явуургүй бөхөөс нийслэлийн захиргааны ажлыг хурдан авах зөвөө. Энэ нөхрийг яар�##�тай огцруулах нь зөвөө.
Иргэдийн хөрөнгө болсон гаражийг буулгаж газрыг нь дээрэмдэгч тэнэг бөхчинг хурдан �######�уулахыг дэмжиж байнаа.
Сумьяабазарт гарашаа нура�##�гасан хүмүүс нэлээд муу байдаг бололтой. Дээр нь нилээд олон АН -н нөхдүүд гараашаа нура�##�гасан бололтой шүү.
Сумьяа боломжийн.
ажил хийж мэддэггүй амьсгааг эртхэн �######�уулсан дээр улам л дордуулна шүү
Яг гацсан толгой. Үер буулаа - шороо шуудайллаа. Үер татарлаа юу ч хийхгүй найр хэснэ. Үер буулаа хүн эндлээ - гүйцэтгэх ажилтнууд х�##�двар аван байж цэвэрлэгээ хийлээ, УДИРДАХ ГҮЙЦЭТГЭЛ нойл.
Оронд нь олигтой хүн олдохгүй нь ч үнэн,олдлоо ч хугацаа хэрэгтэй нь ч үнэн, гэхдээ Сумьяагаас хурдан с�##�аагүйн гайг тооцвол бас нилээн юм болох л байх, одоо бол Сумьяа цайрсан, хотын даргын хувьд түүнд ямар ч ирээдүй байхгүй нь ойлгомжтой, үлдсэн нэг жилд энэ хүний яаж идэж ууж, юу хийхийг таашгүй, тэгэхээр эртхэн �######�уулсан нь зөв болох гээд байх шиг
100-н тэрбум идэх баисан бол ядаж одоо огцорвол 50-г идээд заилар юм даа! Шинэ хүн идэх ухаанаа олохгүи нэг жил болох юм дааа…
Нэг т�##�аас бол зөв. Одоо өөрийнхөө бодлыг хэлье. Яг энэ тохиолдолд, огт даргагүй баыгаад үзье. Яагаөд гэвэл энэ хүн болон түүний баг хот удирдахад, ядаж төлөвлөгөө гаргаад, түүнээ мөрдөх гэж олон т�##�аас нь оролдоод (яг үнэндээ дурын жижиг компанийн хэлтсийн менежер ингэж ажилладаг) үзсэн нэг ч хүн �##�га. Огт даргагүй, зөвхөн дүүргүүд нь ҮА аа явуулаад үзэхэд хамаагүй өөр үр дүн гарна
дарга солиод сайхан болдог бол УБ өдийд дэлхийд хамгийн сайхан хот болчихсон байх ёстой . 90 оноос хойш хэдэн даргын нүүр үзэв дээ. Дарга солих гээд байгаа хүмүүс сайн бод . Толгой гэж Олгой болчихсон........
Яг үнэн.
24 оны сонгууль хүртэл хотын даргагүй байхад болно доо, Сумтай даргатай байснаас санд�##� нь хоосон бай в�##� өлзийтэй !!!
MAN iin ued hen ch garsan yamar ajil yavahguee 30 garan jil iim yavj irsen tsaashid ch iim bna bid songoltoo zuv hiih heregtei bnaa
Zunduu l itgej naidsan MAN, AN iig ahij buu songo mongolchuudaa
Сумтябазарыг өмөөрөөд үхлээ энэ сайт
Ха ха энэ мэт цайрсан өлөн хулгайч МАН ын үед л дарга гэж. Хулгайч луйварчдын оромж болсон МАН
Хотын даргыг ЭМЭГТЭЙ үнэнч шударга хүнээр сонговол зүгээр дээ хүүхдүүд минь. Ямарч намын харья�##��##�гүй эмэгтэйг сонгосон нь дээр дээ!