УРЛАГ
"Үүрнээсээ чи": "Mxrningstar" хамтлаг эхний дуугаа цацлаа

Mxrnigstar хамтлаг дөнгөж сая “Үүрнээсээ чи” дуугаа цацлаа.
Хамтлагийн нэр танд танил санагдаж магад. Учир нь дуучин Б.Аззаяа буюу бидний мэддэгээр Morningstar-н соло карьерээс үүдэлтэй амьд хөгжмийн хамтлаг юм.
Гурван жилийн өмнөөс амьд хөгжмийн хамтлагтай болохыг зорьсон түүний зорилго биелж, өнөөдөр анхны уран бүтээлээ гаргаж байна. “Үүрнээсээ чи” уран бүтээлийг нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйд хоёр жил хагасын өмнө зориулан бичсэн тухай тэд саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд одоо хамгийн байж болох төгс хувилбартаа хүрч, боловсорсныг онцолсон юм.
Шинэ синглийг дуу хөгжмийн стриминг бүх платформуудаас сонсох боломжтой.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд амьд хөгжмийн хамтлагууд эргээд сэргэж байгаад баяртай байна.
Ai ai