НийгмийнНИЙГЭМ

АНУ руу шууд нислэг үйлдэх агаарын хөлөг Монголд газардлаа

Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" ВOEING787-9 DREAMLINER агаарын хөлөг “Чингис хаан” ОУНБ-д газардлаа.

Уг агаарын хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг. МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан байна.

Албан ёсоор хүлээн авч буй агаарын хөлгийг "Meilan" нисэх буудлаас агаарын хөлгийн дарга Л.Баяржаргал, агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ө.Амарбат, Б.Амарсанаа нар нисгэн, Улаанбаатарт амжилттай буулгажээ.

МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан билээ.

Энэ хүрээнд "МИАТ" ТӨХК болон “AerCap” компани энэ оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг ийнхүү газардлаа. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гоё гоё. Ажлын амжилт хүсэе. Ашиг орлого өндөр байгээ. Удахгүй америк ниснээ.

Зочин
Зочин

Түрээслэх ч гэж дээ бүр худалдаад авах чадал Монгол улсад байгаа. Даан ч төрд гарсан ханаж цадахгүй хулгайч луйварчин урвагч 30 шуналын тийрэнгүүдийн гарт ард түмний татвар санхүү мөнгө нь байгаа шдээ. Ард түмний татварын мөнгө 30 амилсан чөтгөрийн гэр бүл хэзээ энэ их шуналын хязгаар нь зогсох болоо.

Холбоотой мэдээ

Back to top button