СПОРТ
М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам өнөөдөр болж байна

Улсын арслан М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам өнөөдөр болж байна. Эргэн сануулахад, тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын гарди М.Бадарч ес даван түрүүлж, улсын арслан цолтон болсон билээ.
Түүний арслан цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд өнөөдөр /2023.08.11/ болж байгаа аж.
Наадамд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаж байна. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу болох юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сумандаа хииж байгаа нь таалагдлаа аваога болоорой