Өвөрхангайн Засаг дарга автомашинаар бусдыг дайрч, амь насыг нь хохироожээ

Цахим орчинд “Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж автомашинаараа хүн мөргөж, аминд нь хүрсэн” тухай мэдээлэл гараад байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өвөрхангайд И жолоочтой ланд 200 маркийн автомашин осол гаргаж, ослын улмаас 57 настай иргэн Б нас барсан байна” хэмээсэн юм.
Тэгэхээр И нь тус аймгийн Засаг дарга А.Ишдорж байж болзошгүй.
Эл хэрэг, 2023 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 00.00-01.00 цагийн хооронд гарсан байна.
Улаанбаатар хотоос орж ирж явсан “Ланд круйзер-200”маркийн автомашин, Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобусны зорчигчийг "Хурд" шатахуун түгээх станцын дэргэд мөргөжээ. Амь хохирогч “тамхи татна” гэж автобуснаас буугаад ийнхүү автомашинд дайруулж нас барсан аж.
Харин осол гаргасан автомашинд жолоо барьж явсан хүний эхнэр, хүүхэд зорчиж явсан гэдэг урьдчилсан мэдээлэл байгаа юм. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ямартай ч цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Түүний унаж явсан 0001ӨВА улсын дугаартай автомашин 2022, 2023 онд нийлээд 316 мянган төгрөгийн торгуультай байна. Энэ онд гэхэд хурд хэтрүүлэх шалтгаанаар Өвөрхангайд хоёр удаа 50 мянган төгрөгөөр, өнгөрсөн онд нэг удаа торгуулж байжээ. Мөн нийслэлд ч чамгүй олон удаа зөрчил гаргаж, торгуулж байсан аж.
Засаг дарга А.Ишдоржийн хувьд:
- Бат-Өлзий сумын ЕБС-д Физик, байгаль шинжлэлийн багшаар
- 1999-2004 онд Сумын соёлын төвийн эрхлэгч, Хүүхэд залуучуудын ажилтан,
- 2004-2011 оны 12-р сар хүртэл Бат-Өлзий сумын Засаг даргаар 7 жил
- 2011 оны 12-р сараас 2016 оны 8-р сар хүртэл Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч
- 2016-2020 онд Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажилласан.
- 2020 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа.
У.УЯН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oron nutgiin zasag darga nar gej ajil khiideggyi khotod amidardag ulsuud l baikh um. Bodvol 4 jil ingej tegj bgd ikh khueald ner devsh'chikh gsn muruudultei ulsuud l bdg baikhdaa bodvol. Aimag oron nutag n' ulam dordood l baikhaar tiim gazar yamar khyn togtokh ve dee. Bygd khot ruu chiglej bna.
Засаг ноёнгууд чинь яачхаа вэ мөнгө эрх мэдэл ихдээдүү бас нөгөө үйлийн үр гээч нүү
Iim hariutslagagui, durem juram huuli sahidaggui yumnuyd udirdah alband ajillahaar mgl uls yaj uudluh vedee.
Enenii caraig haraldaa bochig useg ch tailagdaagui baigaadaa. MAN iim l humuusig tomildog
Үнэн бичиг үсэг сайн тайлагдаагүй. Жолооны дүрмийг арван удаа уншаад ойлгож чадаагүй. Мөнгө байхад хүн алж болно гээд ойлгосон оркууд монголоор дүүрэн байна.
AVILAGDAAD L ZAMHARAAD ALGA BOLNO DOO .
Нам нэрийн дор хулгайч луйварчид галзуурч байна дөө
Has saigyi ym yzeegyi gyilGachinguud dam garch
Сонин царайтай хүн бэ энэ хүн чинь
Ямарч боловсролгүй пиздук байна ш дээ өвөрхангайнхан ийм балай гахайгаар удирдуулж байсан байна
Нам дайрч гэж ойлго
Мөнгө нь ихдээд цадацгааж байгаа нь тэр дээ
ер нь энэ эргүү дарганцаруудад яах гэж том үнэтэй машин хэрэглүүлээд байгаа юм бэ ийм мэргэжлийн бус новшнууд аймагуудын засаг дарга гэдэг хоолонд ямар их дуртай байдаг юм бэ одоо тэгээд амиа алдсан хүний буруу болоод дуусна даа яг новш гэж
Энэ бол МАН - ын дарга нарын ЭЭЛЖИТ ХӨНӨӨЛТ . Баянчандмана , Говьалтай , Гоёалтай гээд л үргэлжлэдэг биз дээ ....