Дэлхий даяар хэт халж, үер бууж буй нь цаг уурын өөрчлөлтийн нөлөө юу

Өнгөрсөн долоодугаар сард дэлхий даяар хэт их халж, хүчтэй үер буун түймэр гарах болсон. Тухайлбал, Европт 48.8 цельс градус хүрч халж, БНХАУ-д алслагдмал Санбоа тосгонд агаарын температур 52.2градус хүрсэн билээ.
Дэлхийн цаг уурын алба энэ зуны хэт их халалт дуусах болоогүй гэдгийг анхааруулсан. Мөн НҮБ-ын цаг уурын алба дэлхий даяар халах асуудал наймдугаар сарыг дуустал үргэлжлэх магадлалтай гэж мэдээлсэн юм. Хэт халсны улмаас өндөр настай, эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн амь нас эрсэдсэн.
Японд агаарын температур өнгөрсөн долоо хоногт сүүлийн 100 жил байгаагүй өндөр түвшинд хүрсний улмаас 35 хүн нас барж, 34,084 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Гал түймэр, гамшигтай тэмцэх газар мэдэгдсэнээр хэт халсны улмаас 34,084 хүн түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн нь өнгөрсөн жилийн долоодугаар сарынхаас 1.25 дахин ихэссэн үзүүлэлт юм.
Хэт халалтаас гадна улс орнуудад их хэмжээний бороо орж, үер буун дэд бүтцийн маш их хохирол учран, олон хүн амь насаа алдсан билээ. Өнгөрсөн сард орсон аадар борооны улмаас Япон, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн зарим хэсэгт үер бууж, олон сая хүний амь нас эрсдэн хөрсний гулгалт үүсэж, мянга мянган айл тог цахилгаангүй болсон.
Мөн Өмнөд Солонгост их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 41 хүн нас барсан. Мөн Дэлхийн банкны тооцооллоор Энэтхэг улсын хүн амын 35 хувь нь буюу ойролцоогоор 472 сая хүн үерийн ноцтой аюултай бүсэд амьдардаг байна.
Дэлхийн цаг уур илүү эрс тэрс болж байна уу
Дэлхий даяар үер, хэт халалтын давтамж нэмэгдэж, илүү хүчтэй болж байгааг эрдэмтэд хүний үйл ажиллагаанаас үүссэн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарладаг. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн дэлхийн дундаж температур нэмэгдэж байна гэсэн үг биш юм.
Үүний улмаас цаг агаарын төлөв байдал өөрчлөгдөн, эрс тэс үзэгдлийн давтамж, эрч хүч нэмэгдэж, ялангуяа өндөр температур, аадар борооны давтамжийг нэмэгдүүлдэг байна.
ДЭМБ-ын цаг уурын шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн Алваро Силвагийн хэлснээр, эрчимтэй дулааралт болон цаг агаарын хэв маягийн өөрчлөлт хоёр холбоотой болохыг харуулсан олон судалгаа шинээр нийтлэгдсээр байгаа юм.
Арктикийн дулааралт дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан байгаа аж. Тус бүсэд агаарын температур өндөр байгаа нь тийрэлтэт урсгал (Jet stream) гэгддэг хүчтэй салхины урсгалыг удаашруулж эхэлснийг судалгаагаар тогтоожээ.
Үүнийг Силва "Умард руу дулаан, урд зүг рүү хүйтэн агаар зөөвөрлөгдөхөд тийрэлтэт урсгал улам сулардаг. Энэ урсгал удааширснаар цаг агаарын тогтворгүй байдал нь зарим бүс нутагт урт хугацаагаар үргэлжилсэн халуун, ган болж зарим бүс нутагт их хэмжээний хур тунадас ороход хүргэдэг" хэмээн тайлбарласан юм.
Үүнээс гадна 6-р сард эхэлдэг Эль Нино цаг уурын үзэгдлийн улмаас эрс тэрс уур амьсгалын давтамж, эрчмийг нэмэгддэг байна. Эль Ниногийн улмаас Номхон далайн зүүн хэсгийн ус ердийнхөөс илүү дулаанболдог. Ингэснээр цаг агаарын эрс тэс уур амьсгалын хүчийг нэмэгдүүлнэ. Дэлхийн дундаж температур нэмэгдэж байгаа дээр Эль Нино үзэгдэл, тийрэлтэт урсгал хоёр хавсран дэлхий даяар хэт халж байгаа аж.
Грантхамын Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хүрээлэнгийн цаг уурын шинжлэх ухааны ахлах, доктор Фридерик Отто үүнийг тайлбарлахдаа "Номхон далайгаас дулаан ялгаруулдаг байгалийн үзэгдэл болох Эль Нино мөн хэт халалтад нөлөөлж байгаа. Гэхдээ хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн дундаж температур нэмэгдэх эвдэх гол шалтгаан болж байна" хэмээжээ.
Эх сурвалж: Euro News, CNN
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эль Нино үзэгдэл, тийрэлтэт урсгал хоёр хавсран дэлхий даяар хэт халж байгаа л гээд байх юм, үүний цаана дэлхийн цөмтэй холбоотой асуудлыг эрдэмтэд нуугаад байгаа юм даа. Дэлхийн цөм зүүн хойшоо болон баруун урагшаа гэсэн 2 зүгт цүлхийж, томорч байна. Үүнээс болж дэлхийн энэ хэсгүүдэд илүү их халж, янз бүрийн цаг агаарын гамшигт үзэгдлүүд болсоор байна. Мөн Номхон далайн хамгийн гүн газар буюу Марианы хонхорын доор дэлхийн цөм дээшээ дэлбэрэн гарч ирэхэд тун ойрхон болоод байна. Ердөө 10 гаруйхан жилийн дараа ийм зүйл болох гээд байна. Хэрвээ ийм зүйл болвол дэлхий тэр чигтээ сүйрнэ гэсэн үг. Ийм л зүйлийг эрдэмтэд мэдсэн ч мэдээгүй юм шиг өөр зүйл рүү хүн төрлөхтний анхаарлыг хандуулах гэж оролдсоор байгаа нь харамсалтай.