Үс засуулахад өлзийтэй сайн
БИЛГИЙН ТООЛЛЫН 27 2023.08.13 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05.44-20.10
Суудал: Огторгуй
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.