Нийгмийн
Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг энэ сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн билээ. Тэгвэл бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх юм.
Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин суудаг билээ. Хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж, бүртгэлийн ачаалал үүсэхээс сэргийлж цахим бүртгэл хийж байгах юм.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.