Нийгмийн

Өмнөд Солонгос визнийхээ гол шалгуурыг солонгос хэл болголоо

Өмнөд Солонгос улс нь цагаачлалын бодлогоо шинэчилснээр илүү олон гадаад ажилчныг хүлээн авахаар төлөвлөж байгаа билээ. Ингэхдээ цагаачдын солонгос хэлээр харилцах чадварыг бусад ур чадвараас илүү чухалчлах болно гэж мэдэгдсэнийг “The Korea Times”-д мэдээлжээ.

Тодруулбал, солонгос хэлний мэдлэг нь E-7-4 ангиллын виз авахад чухал хүчин зүйл болох юм. Уг визийг багадаа дөрвөн жилийн ажлын туршлагатай хүнд олгодог. Түүнчлэн энэ визтэй хүмүүс Өмнөд Солонгост байнгын оршин суухыг зөвшөөрдөг билээ. Түүнчлэн гурван жилийн үндсэн хугацааг хязгааргүй сунгах боломжтой байдгаараа онцлогтой.

Тус улсын Хууль зүйн сайд Хан Дун Хуны “Хэл ярианы ур чадвар нь гагнуурын ур чадвараас илүү чухал” хэмээсэн юм.

Хэрвээ цагаачлалын тогтолцоог сайтар боловсруулж чадахгүй бол Өмнөд Солонгост "ирээдүй байхгүй" гэж тэрбээр мэдэглээ.

Өмнөд Солонгос улсад төрөлт буурч байгаа тул цагаачдыг зохицуулан ажиллуулахаас өөр сонголтгүй юм.

Тус улсын статистик мэдээллээр, өнгөрсөн тавдугаар сард 18,988 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ бууралт 90 сар дараалан үргэлжилж, жил ирэх тусам цөөрч байгаа нь улс орны эдийн засаг, ирээдүйд хүн ам зүйн хувьд хүнд сорилт болж байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хол санаа нь өөрийн хэлээ дэлхийд мэдүүлэх юм шүү . Монгол шиг англи хэл төрлөх хэл болгох гэж тэнэгтэхгүй л байгаан юмдаа азиуд

Зочин
Зочин

Хэлтэй бол гадаад иргэнд өөрт нь амар. Ажиллаж амьдрах сонирхолтой бол тухайн орныхоо хэлийг эхлээд сурч мэдэх нь чухал.

Холбоотой мэдээ

Back to top button