Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Чулууны “чулуужсан” хэрэг гадаад профессорын шаардлагаар дахин сэргэнэ

Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал өнгөрсөн долоо хоногт болов. Энэ удаагийн их хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд Олон улсын Монгол судлалын холбооны ЕНБД С.Чулуунаас болж оролцож чадаагүй талаараа мэдэгдэл гаргасан.

Тэрбээр мэдэгдэлдээ монголын оюуны салбарт гарч буй хулгай, ёс зүйн асуудлыг хөнджээ.

Ингэхдээ С.Чулууныг “бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж өөрийнх мэтээр мэдээлсэн, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдсэн. Бусдын эрдмийн зэргийг будлиулсан. Мөн Монголын залуу эрдэмтдийг айлган сүрдүүлж, нэг бус удаа бусдын биед халдсан байна” гэхчлэн онцлон бичжээ.

Эл мэдэгдлийн улмаас өчигдөр /2023.08.13/ С.Чулуун өөрийн хүсэлтээр Олон улсын Монгол судлалын холбооны ЕНБД-ын суудлаасаа огцров.


Эл үйл явдалтай холбоотойгоор “Чингис хаан” музейн захирал С.Чулууны холбогдсон хэргүүд хэрхэн талаар эргэн сөхөгдөж, нэхэж эхлээд байна.

Монгол-Хятадын байгууллагад харилцан солилцох журмаар дэлхийд ганц ч байж болох 640.000 нүүр архивын баримтыг Хятадад өгсөн байж болзошгүй асуудлыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй эрдэмтэд 2020 оноос хөндөж, эсэргүүцсэн.

Соёлын өвийг завшив:

Тодруулбал, түүнийг “Өндөр Гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх ховор сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Улмаар тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэйгээр дээд, доод хоёр боть болгон хэвлүүлж соёлын биет өвийг завшсан” гэх асуудал.

Энэ нь Монгол Улсад хадгалагдаж байгаа цөөхөн хэдэн судар бөгөөд 17-20-р зууны эхэн үеийн монгол түүхчид өөрсдийн гараар бичиж үлдээсэн намтар хийгээд Богдуудын үйл ажиллагаа, бодлого зэргийг тайлбарласан судар юм байна. 

Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр 600 гаруй хуудас уг намтрыг шууд скайнердаад “Монгол Улсад хадгалагдаж байгаа  нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” гэсэн нэрээр Б.Оюунбилэг, С.Чулуун гэсэн автораар Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн шинэчлэлийн хороонд хэвлүүлсэн байдаг. Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдалд үлэмж хохирол учруулсан, Үндэсний эрх ашгаас урвасан байж мэдэх тухай маш ноцтой сэжүүрийг монголын залуу эрдэмтэд хэлдэг.

Монгол-Хятадын архивын байгууллагууд архивын баримт бичгийг харилцан солилцох талаар удаа дараа уулзаж ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцож иржээ. Гэвч 2012 онд Монголын архивын асар их баримтыг Хятадад хуулбарлаж өгөх талаар нэгэн гэрээ байгуулагдсан байна. Үүний дараа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр дуулиан шуугиан дэгдэж, зарим нэгэн албан тушаалтан шүүхийн хаалга татаж, улмаар ажил албанаасаа буусныг уншигчид санаж байгаа биз ээ. 

Энэхүү шүүмжлэл, эсэргүүцлийг шалтаглан Хятадын тал Монголд архивын баримт өгөхөөс татгалзжээ. Үйл явдал ийн өрнөсөн тул Монголын түүхчид ч мөн адил Хятадад баримт өгөхөөс татгалсан. 

Гэтэл С.Чулууны удирдаж байсан ШУА-ийн Түүхийн хүрээлэн энэ ажлыг үргэлжлүүлэн хийж, Хятадад Монголын архивын баримтуудын хуулбарыг илгээсээр байж.

Өөрөөр хэлбэл, архивын баримт солилцох ажил нь архивын баримтаа Хятадад хуулбарлаж шилжүүлэх ажил болчихжээ. С.Чулуун нь 2012 оны Монголын архивын нэн ховор, асар их баримтыг хуулбарлан Хятадад шилжүүлэх дуулиант гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд хэвлэгдэн гарч буй номын зохиогчдын Монгол талын 1-р зохиогчоор нэр нь тавигджээ. 

Бүр тодруулбал, 2012 онд Хятадын талаас Лишэн, Би Аонань, Улаанбагана нар Монгол улсад ирж Монгол улсын Архивын ерөнхий газрын Хүрээний хэрэг эрхлэх амбан сайдын холбогдолтой сан хөмрөгт буй түүхэн эх сурвалжуудыг үзэж шалгалт хийжээ. Ингэхдээ тус архивын материалуудын тавны нэг нь том хэмжээтэй, их хэмжээтэй зузаан, сайн хавтаслагдсан маш сайн хадгалагдсан архивын данс ботиуд байгааг олж илрүүлсэн байна. Хоёр тал эдгээр ботиудыг шууд хуулбарлаж хэвлэхээр тохиролцож архивын эх хувиас нь шууд сканердэж хуулбарлаж эхэлсэн байна. Энэхүү их хэмжээний архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас техник хэрэгсэл хэрэг болох эд зүйлийг өгч Монголын тал хүн хүч болоод эх материалыг хуулбарлаж өгөх ажлыг хариуцаж хийсэн. 


Хэрэг хэрхэв: ЭЦА-наас АТГ, АТГ-аас прокурорт шилжээд хаагдав

Дээрх асуудалтай холбогдуулан С.Чулуун болон Чингис хааны музейн удирдлагуудыг холбогдуулан ЭЦА-аас 2021 онд шалгасан билээ. 

2021 оны арваннэгдүгээр сард АТГ, ЭЦА-наас Чингис хаан музейн захирал С.Чулууны ажлын байранд нь нэгжлэг хийсэн. Мөн Төв номын санг цагдаагийн хамгаалалтад авч, мөн нэгжлэг, шалгалт хийж байв.

Тэр даруйд хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг цагдан хорих саналаа ЭЦА-наас прокурорт хүргүүлсэн ч тухайн үед прокурор татгалзсан тул гадуур шалгаж эхэлсэн байдаг.

ЭЦА АТГ руу шилжүүлсэнээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс С.Чулууныг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үедээ соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар мөрдөгчөөс “С.Чулуун нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Номын сангийн тухай хуулийн дагуу ажилласан, хэрэг бүртгэлтийн явцад соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон” гэж үзсэн байдаг. Хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлснийг прокурор хянаад, саналыг үндэслэлтэй байна гэж дүгнээд, С.Чулуунд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн билээ.

Ингэж хаагдаад таг чиг болсон хэрэг өдгөө дахин сөхөгдөх нь. Гадаад профессорын ёс зүйн шаардлагаар нийгмийн сүлжээнд асуудал дахин өрнөж эхлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

энэ нэг хөлдүү төмсөг шиг юмыг яагаад шалгаад хариуцлага тооцохгүй байнаа

Зочин
Зочин

Өөр хүн байдгуумуу

Уншигч
Уншигч

Улсаас мөнгө авдаг ОУМСХ яагаад шилэн дансгүй бхйна бэ? Сая хуралд нь 850(950) сая төгрөг өгсөн. Маш үрэлгэн байсан. Татвар төлөгч бидний мөнгийг хэрхэн зарцуулсныг нь даруй шалгах хэрэгтэй.

Зочи
Зочи

Бүх асуудлыг женко Баттулга ерөнхийлөгч байхдаа зохицуулсан л байхгүй юу даа! Цаад эзэн нь ч женко л байхгүй юу? Энэ Чулуун чинь бага чуулган дээр орж ирээд л ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэй гээд л шууд бага чуулганаас академич болно гээд л их чуулган руу явсан шүү дээ!

Зочин
Зочин
Reply to  Зочи

Муу юм болгоныг Баттулгатай холбож бичдэг бууны нохой минь хэний захиалгаар ингэж бичээд байдаг юм бэ.Баттулга чинь эрх мэдэлгүй болоод олон жил болж байна.

Зочин
Зочин

Эрдэнэс Монголын Наранцогт гэж будлианы эзний талаар сурвалжлаач

Зочин
Зочин

Баттулгыг Еөк байхад ихээхэн газар ахисан гөлөгдөө, мөнгөнд их дуртай, мөнгө олох аргыг айхтар сүвэгчил дэг хүн. Баттулгыг дагасан бүхэн орон шоронд ордог, огцордог, одоо Чулууны ээлж ирж байгаа юм шив дээ !

Зочин
Зочин

Ундрамын ЗаяабаатарЭнэ Чулуунаас дээрдэхгүйшдээ.

Зочин
Зочин

харах цайрны цайчихсан дээрэмчин байна даа

Зочин
Зочин

Энэ чинь жинхэнэ эх орноосоо урвасан гадаадын тагнуултай хамтарч улсын маш нууц зэрэглэлийн түүхийг зарсан үйлдэл.шууд жижиглээд хэрчээд ал

Зочин
Зочин

Гүлдийсэн ийм эх орноосоо урвагчид далд орвол таарна

Иргэн
Иргэн

Энэ урвагч бас Хэнтийнх юм уу.Хүрэлсүхийн суганы үс байх гэж боддог шүү. Жинхэнэ урвагч тагнуул энэ шүү.Бас болоогүй хятадаас хоймор нутгийг гэгээрүүлэгч эрдэмтэн гэсэн цол шагнагдсан гэж байгаа .

Уншигч
Уншигч

Хариуцлага тооцох цаг нь болсон

Монгол хүн
Монгол хүн

Шашин соёлын зөвлөх байж бгаад урвасан Хулантай нь хамт хорих болжээ

Зочин
Зочин

Гэмгүй хүн болохыг Монголын цагдаа тогтоосон байна. Түүнээс өөр газаргүй билээ.

Эрдмийг дээдлэгч
Эрдмийг дээдлэгч

С.Чулууны “чулуужсан” хэрэг гадаад профессорын шаардлагаар дахин сэргэнэ гэж бичээд байгаа Урнаа гэгч этгээд чинь сэтгүүлч юмуу, мэргэч төлөгч үү?

Зочин
Зочин

Чулуун бол өндөр боловсрол мэдлэгтэй түүхийн хувьд одоо үедээ толгой залуу эрдэмтэн шүү!! Хүрээлэнгийн дарга захирал байхад мэдэх мэдэхгүй залуучууд өөрөөс нь асуухгүй бүтээлдээ нэр их оруулдаг шүү!! одоо ч тийм байгаа. Түүхийн материалууд тоосонд дарагдаж архивт хэвтэх биш эргэлтэнд орж байх ёстой. Бид нууц товчоогоо хятад эхээс авсан, мөн перс хэлнээс олон сурвалж авахаар хөөцөлдөж байна. Одоо 1915 оны хүн амын тооллогын материалаа Польш болон Эрмитажаас авах гэж байгаа. Тэгэхээр түүхийн материалыг олон улсын эрдэмтэд тусгай зохицуулалтын дагуу солилцоход буруу юм байхгүй. Чулуун академич бол үзэл бодлоо ил шулуун ширүүн хэлдэг хүн. гадны эрдэмтэдтэй ч санал зөрөлдөнө. Энэ нь зарим хүмүүст таалагддагүй юм. Монголын төлөө цохилох зүрхтэй л хүндээ, байгуулсан гавьяаг нь бүгд мэднээ. Үнэн мөн нь ялгарах байлгүй ,,,

Зочин
Зочин
Reply to  Зочин

Gants gadaad hel ch bhgui sh dee huurhii

Зочин
Зочин
Reply to  Зочин

ингэж бичхээсээ ичээч. монголын төлөө цохилох зүрхтэй хүн ийм байх уу? Олон улсын эрдэмтэдийн хэмжээнд шившигээ тарьж байна шдэ. Олон улсын эрдэмтэд муухай байдалд нь санаа зовж анхаарах талаар дуугарч байхад манай төр засаг анхаарч үзэж, энэ хүний хийсэн балагт нь хуулийн дагуу арга хэмжээг нь аваасай. Энэ хүн огцороод өнгөрөх биш хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Тоосонд дарагдаж, архивт хэвтсэн материалыг эргэлтэд оруулж байгаа гэж ...аахаа болио. Чи ёстой супер ....өгс долоогч нь байна өө. Чулуунд монголын төлөө цохилох зүрх түй ч үгүй шүү! Түүний гаргаж байгаа авир, хуурамч зальжин байдал гээд л...

Last edited 2 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин
Reply to  Зочин

Haha, shaa shaa chuluunii g###g mini, deerelhuuleed zoduulaad baij bhdaa taarsan shalnii alchuur ve, g###g geed chamaig shuud devseldeg biz dee

Зочи
Зочи

Тэр үёийн нийгмийн ухааны бага чуулганд орж байсан гишүүд бүгд мэднэ! Жишээ нь энэ Дашням зохиолч санал хураах өдөр шатан дээр тосч аваад л Чулуунд санал өгөөрэй гээд л зогсож байсан шүү дээ!

Зочин
Зочин
Reply to  Зочи

Энэ асуудалд ШУАийн Бага чуулганы гишүүн жирийн эрдэмтэд ямар хамаатай юм бэ?

Зочин
Зочин

Яасан инээдтэй юм бэ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн энэ талаар дуугарахгүй байхад Ерөнхийдэгчийн зөвлөх нэртэй эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, заль мэх их балай нөхөр Дуламын Бумочир энэ ажлыг хийгээд байгаа юм биш үү. Тэр Дулам гэгч өөрөө хэл шинжлэлийн хүн, хүү гэх зөвлөх нөхөр ер нь ямар мэргэжилтэй хүн юм бүү мэд. Ийм заваан юмыг жаахан цэнзүүртэй бич л дээ. Чулуун чинь түүх археологиор нэртэй эрдэмтэн хүн шүү дээ. Аймаар.

Холбоотой мэдээ

Back to top button