Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

70 сая дагагчтай Nas Daily гэж хэн бэ

Интернетийн алдартай инфлюенсерүүдийн нэг Nas Daily ням гарагт (2023.08.13) Монгол Улсад газардсан билээ. Түүний сошиал платформууд дээрх аккаунтууд нь нийтдээ 65 сая дагагчтай. Тэрбээр Nas Summit нэртэй дэлхийн контент бүтээгч нар оролцдог нэвтрүүлгээ Монголд хийх юм.

Тэгвэл Nas Daily гэж хэн бэ? Нусейр Ясин (Nas Daily) нь Араб-Израиль гаралтай влог хөтлөгч юм. Ясин “Facebook” “Youtube”, “TikTok” гэх платформууд дээр бичлэг байршуулдаг байна. Тэрбээр Израиль улсын Арраба хотод Палестин гэр бүлд төрсөн аж. 

Ясин айлын дөрвөн хүүхдийн хоёр дахь нь, тэр 19 настайдаа Харвардын их сургуульд сансар судлалын инженерээр суралцах хүсэлт гарган тэтгэлэг авч чаджээ. Гэвч тэрбээр 2014 онд эдийн засагч болон компьтерын ухааны зэрэг хамгаалсан байна. Ясин 2014 оны есдүгээр “Venmo” компанид программ хөгжүүлэгчээр ажиллаж эхэлжээ.

2016 онд тэр ажлаасаа гарж, аялал, амьдралынхаа туршлагын талаар видео бичлэг хийхээр шийдсэн аж. Ингээд Ясин Nas Daily нэртэй “Facebook” хуудас нээж, 1000 өдрийн турш нэг минутын урттай бичлэг хийж байршуулжээ. Түүний “Facebook” хуудас хурдацтай хөгжиж 2018 оны есдүгээр сард 8 сая дагагчтай болсон юм. Хоёр сарын дараа буюу арван нэгдүгээр сард хуудасных нь дагагчдын тоо 10 сая болсон байна. Одоо тэрбээр бүх сошиал хуудаснууд дээр нийтдээ 65 сая дагагчтай аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түмээ
Түмээ
2023-08-14 10:40

Үлгэр жишээ авахаар сайн з�##�уу шүү.

Түмээ
Түмээ
2023-08-14 10:42

Үлгэр жишээ авахаар сайн з�##�уу шүү. Ирсэнд баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button