
Өнөөдөр /2023.08.14/ НЗДТГ-аас мэргэжлийн байгууллагуудтай хамтран үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга Б.Оюутболд дараах мэдээлэл өглөө.
"Эхний дуудлага, энэ сарын 5-ны 20:21 цагт БЗД-ийн 21-р хороо бага дарь эхэд байрлах монгол гэрт хоёр иргэн цахилгаанд цохиулж, нас барсан байна гэх мэдээлэл ирсэн. Нэн тэргүүн эрүүл мэндийн байгууллагыг очих боломжоор хангаж очсон. Очиход тухайн хоёр иргэн нас барсан байсан. Нас барсан шалтгааныг эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон.
Хоёр дахь дуудлага, ГССҮТ-д автомашинтайгаа зорчиж яваад өөрсдөө үерт өртөж, 10 сартай хүүхэд нь алга болсон гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл явж байгаад үерт өрттсөн цэгийг бид тодорхойлсон. Тээврийн хэрэгслийг 00.01 цагт олсон цэгээс 10 сартай хүүхдийг эрэн хайж самналтыг хийсэн. Самналтын дүнд 00.03 цагт хүүхдийн цогцосыг олсон.
Гурав дахь дуудлага, 06-ний өдөр үерт өртөөд эзэнгүй байгаа айлуудад цагдаагийн байгууллага самналт хийсэн. Ингэхэд "БЗД-ийн 27 дугаар хороо Дарь Эхийн ... тоотод хүн амьдардаггүй байж болзошгүй газар 15-16 орчим насных байж болзошгүй хүүхдийн цогцос байна" гэсэн мэдээлэл алба хаагчдаас ирсэн. Тоггүй байсан учир ямар ч байсан эрэгтэй хүний цогцос байна гэдгийг тодорхойлсон байна. Улмаар цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй баг явуулж ажиллуулахад 30-40 орчим насны эрэгтэй болох нь тогтоогдсон. Гарын хээг нь ашиглаж таних ажиллагаа явуулахад 79 онд төрсөн, 44 настай иргэн Т болох нь батлагдсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "иргэн Т-гийн 4 өнчин хүүхэд хараа хяналтгүй үлдсэнийг онцгой комисс нууна дарагдуулсан" гэдэг мэдээлэл гарсан билээ. Холбогдох албан тушаалтан, алба хаагчид дөрвөн хүүхэдтэй очиж уулзсан. Насанд хүрсэн хүүхэдтэй нь нийгмийн асуудлаар ярилцсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Ингээд цагдаагийн байгууллагад ирсэн нийт гурван дуудлага мэдээллээр дөрвөн хүний амь нас үерийн улмаас хохирсон болохыг тогтоогоод байгаа. Цагдаагийн байгууллага болон онцгой комиссын баг хариуцлагатайгаар зарласан.
Тухайн иргэд "үерийн улмаас амьсгал боогдож нас барсан байна" гэдэг дүгнэлт гарсан байна. Бүгд гадны ямар нэгэн нөлөөгүй болохыг тогтоосон" гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.