Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголд ирсэн алдарт илбэчин Жулиус Деин гэж хэн бэ

Инфлюенсер Nas Daily-ийн зохион байгуулдаг “Nas Summit 2023” үйл ажиллагаанд оролцохоор дэлхийд алдартай илбэчин, энтрепренер Жулиус Деин Монголд хүрэлцэн ирсэн билээ. Түүний талаар товч мэдээлэл хүргэе.

Деин 1994 онд Лондон хотноо төржээ. Тэрбээр сошиал платформууд дээрх аккаунтууд дээрээ нийтдээ 70 гаруй сая дагагчтай юм. Деин контент бүтээдэг өөрийн гэсэн багтай, сошиал медиа дээр байршуулсан бичлэгүүд нь нэг өдөрт 100 сая давсан хандалттай байдаг аж.

Тэрбээр “Insider” агентлагт ярилцлага өгснөөр 2004 онд, 10 настай байхад нь түүний эмээ “Magic’s Circle” нэртэй илбийн музей рүү дагуулж явжээ. Хүүхдүүд илбэ үзүүлж байгааг харсан Деин ээжээсээ “Magic Circle”-ийн илбийн сургалтад бүртгүүлж өгөхийг гуйсан байна. Илбийн сургалтад сууж эхлээд гурван жил өнгөрсний дараа буюу 13 насандаа анх тэр гудамжинд илбэ үзүүлж эхэлжээ.

Деин 2014 онд Лондон дахь Хааны Коллежид элсэн орж, 2015 онд оюутан солилцоогоор АНУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох UCLA-д нэг жилийн турш суралцсан байна. UCLA-д суралцах үедээ Деин ютүб суваг нээн, илбийн бичлэг байршуулж эхэлсэн аж.

Тэрбээр АНУ-аас буцаж Лондонд ирэхдээ интернэт дээр 100 гаруй бичлэг байршуулсан байв. Тэдгээр 100 бичлэгийн нэг нь Facebook дээр 100 сая үзэлт авснаар Деин олны анхаарлыг ихээр татан, сошиал платформууд дээрх дагагчдынх нь тоо хурдтай нэмэгдсэн юм.

Тэрбээр Drake, Post Malone, Lionel Messi, Shawn Mendes гэх мэт олны танил хүмүүстэй уулзан, илбэ үзүүлж байжээ. Деин Швед гаралтай сошиал инфлюенсер болох Эстелл Берглинтэй үерхдэг, тэд 2019 оноос хойш хайр дурлалын харилцаагаа эхлүүлсэн юм. Мөн сонирхуулж хэлэхэд “Famous People Today” сайт түүний хөрөнгийн хэмжээг 10 сая ам.доллар гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: Famous People Today, Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button