Нийгмийн

А.Адъяасүрэн С.Одонтуяагийн оронд горилно

АН ҮБХ-ны хуралдаанаа энэ сарын сүүлээр хийхээр товлоод буй. Үүний дараа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөл хуралдаж, С.Одонтуяаг чөлөөлөн, орны хүнийг нь сонгохоор зэхэж байна.

С.Одонтуяагийн оронд эл албан тушаалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн Б.Жаргалан нар нэрээ дэвшүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг, С.Эрдэнэтэй нэг хэсэг улс төрд хамтарч, шоронд ч хамт хоригдож явсан Д.Үүрийнтуяа нар нэр дэвшихээр яригдаж буй юм.

Урьдчилсан мэдээллээр эл суудалд А.Адъяасүрэн томилогдох тохироогоо хийсэн гэдэг мэдээлэл байна.

Үүнтэй зэрэгцээд АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнийг сонгоно. Үүнд чамгүй олон залуучууд горилж, нэрээ дэвшүүлж буй сурагтай.

Н.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч

Нүдний булайнуудаа гэж, дур дураа дунд чөмөг сүүжээ ....

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

бүгд ашиг сонирхол нь дарга болон луйвар хийх санаархалтай байгаа шүү

Зочин
Зочин

Эд нар дотор ардчиллын үзэл санаатай хүн бараг байхгүй ш дээ! Одонтуяа бол хэдэн үеэрээ ясны ком мунист, ардчиллын баг өмсөөд амь зууж яваа хүн, Адь яасүрэнд ямар ч улс төрийн үзэл бодол,итгэл үнэмшил байхгүй, зөвхөн их мөнгөний мөрөөдөл л бий, Наранту
яа чинь харин ардчиллын итгэл үнэмшилтэй хүн гэвч мөнгөөр ялахгэж улайрахгүй байх аа, Батчимэг нь хар ин ах дүүсээрээ ардчиллын буянаар баяжсаныгаа мэд дэг, ардчиллаас ухрахаа өнгөрсөн, мөнгөтэй хүн, энэ л магадгүй юм. Үүрийнтуяа бол түрийний бөөс...ер хэрэг гүй !

Зочин
Зочин

Энэ хүүхэн чинь нүүрсний хулгайч биш юмуу амархан мултарч чаджээ

Зочин
Зочин

Ха ха энэ луйварчингууд удахгүй дээ

Ганбат
Ганбат

АН одоо ард түмний итгэлийг олох боломжоо алдсан!!Элбэгдорж ийн гайгаар АН доошоо унасаар байна!!!Идэх зүйл хайгчид!!!

Зочин
Зочин

ЗОЧИН ЦЭНДСҮРЭН АЭХ -ны тэргүүнд чанартай боловсрол эзэмшсэн, гадаад хэл мэддэг, ёс зүйтэй, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй хүнийг дэвшүүлээсэй. Хэн нэгний түлхээсээр шаардлага хангахгүй, боловсрол нимгэн, чадваргүй, нэр хүнд нь сэвтсэн хүнийг дэвшүүлмээргүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button