СПОРТ

ДАШТ: Монголын эрэгтэй бөхчүүд багийн дүнгээр V байрт орлоо

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.

Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайхан, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч, спортын мастер П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад ИЙМ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.

Өчигдөр Монголын хоёр БӨХ хүрэл медаль хүртсэн.

ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ангилалд 43 орны 215 бөх зодоглосон. Тэд манай улсын бөхчүүд 74 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бямбадорж, 125 кг-д “Аварга” сургуулийн оюутан, ОУХМ М.Лхагвагэрэл нар хүрэл медаль авч, 57 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар, 86 кг-д МУБИС-ийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг V байрт шалгарсан.

Түүнчлэн 70, 79, 97 кг-ын жинд хүч үзсэн тамирчид маань шагналын оноо цуглуулсан. Будапештийн дэвжээнд манай бөхчүүд олимпийн жин болох 57, 74, 86, 125 кг-д медалийн төлөө барилдсан нь шинэ үе ундран гарч буйн илрэл байлаа. Мөн 65 кг-ын жинд 21 настай Т.Тулга “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан тул ДАШТ-ийг өнжсөн бол 97 кг-д 18 настай Э.Батмагнай залуу үе хүч түрэн гарч ирж буйг харуулав.

23 хүртэлх насны ДАШТ-д 43 орны бөхчүүд өрсөлдсөнөөс Монголын эрэгтэй тамирчид багийн дүнгээр V байрт шалгарав.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН

57 кг (20 бөх): 1. Рейнери Ортега (Куба) 2. Адлан Аскаров (Казахстан)3. Афган Хашалов (Азербайжан), Алиреза Сарлак (Иран) ...5.Занданбудын Занабазар (Монгол)
61 кг (20): 1. Улукбек Жолдошбеков (Кыргызстан) 2. Равиндер (Энэтхэг) 3. Динислам Тахтаров (ОХУ), Риүтаро Хаяма (Япон) ...14.Цэрмаагийн Чинзориг (Монгол)
65 кг (24): 1. Туран Байрамов (Азербайжан) 2. Такүма Танияма (Япон) 3. Максим Сакулцан (Молдав), Игорь Никифорук (Украин) ...21.Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Монгол)
70 кг (22): 1. Мирза Схулухиа (Гүрж) 2. Чермен Валиев (ОХУ) 3. Харүки Сено (Япон), Дауд Ибрагимов (Азербайжан) ...7.Энхтуяагийн Тэмүүлэн (Монгол)
74 кг (24): 1. Разамбек Жамалов (ОХУ) 2. Мохаммад Нокходи (Иран) 3.БАТ-ЭРДЭНИЙН БЯМБАДОРЖ (МОНГОЛ), Георгий Сулава (Гүрж)
79 кг (22): 1. Тариэл Гаприндашвили (Гүрж) 2. Абубакр Абакаров (Азербайжан) 3. Рамазан Сари (Турк), Радик Валиев (ОХУ) ...7.Дамжингийн Батзул (Монгол)
86 кг (26): 1. Камран Гасемпур (Иран) 2. Гажимурад Магомедсаидов (Азербайжан) 3. Хаято Ишигүро (Япон), Осман Гокен (Турк) ... 5.Ганбаатарын Ганхуяг (Монгол)
92 кг (24): 1. Бо Никал (АНУ) 2. Батырбек Цакулов (ОХУ) 3. Хоссейн Шахбази (Иран), Йонгер Бастида (Куба) ...14.Мөнхбаатарын Цогтгэрэл (Монгол)
97 кг (16): 1. Можтаба Голейдж (Иран) 2. Шамиль Мусаев (ОХУ) 3. Денис Хроменков (Беларусь), Данило Стасюк (Украин) ... 9.Энхтүвшингийн Батмагнай (Монгол)
125 кг (21): 1. Амирхоссейн Заре (Иран) 2. Виталий Голоев (ОХУ) 3.МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ), Юсуп Батырмурзаев (Казахстан)

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button