НийгмийнНИЙГЭМ

30 хүнийг аварсан талийгаач Л.Даваажаргалын ар гэрт 33 саяын тэтгэмж олгоно

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын 20 дугаар хуралдаан өчигдөр /2023.08.14/ болжээ.

Хуралдаанаараа Мандал сумын 14 өрхийн 30 иргэний амь насыг үерээс аварч хамгаалаад өөрөө амь эрсэдсэн талийгаач Л.Даваажаргалын ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар энэ оны төсөвтөө тодотгол хийж, талийгаачийн ар гэрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 мянган төгрөгийг 60 сараар бодож 33 сая төгрөг эхний элжинд олгохоор шийдвэрлэсэн байна. Үлдэгдлийг нь ирэх оны төсөвт суулгаж байгаад олгохоор болжээ. Мөн бусдыг амийг аврах ажилд оролцож явахдаа унаж байгаад осолдсон тээврийн хэрэгслийнх нь үнэлгээг хийлгэж байгаа аж.

"Хүний алтан амийг эд мөнгөөр үнэлж болохгүй. Гэхдээ нутгийн удирдлагын зүгээс ар гэрт нь жаахан ч атугай нэмэр болох үүднээс ийм шийдвэр гаргалаа" гэдгийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг онцлон хэллээ.

Түүнчлэн:

  • Сумын 2023 оны төсөвт тодотгол хийх тухай
  • Суманд 2024 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний саналын тухай
  • “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-ний эцсийн шатны төлөвлөлтийн тайлангийн тухай
  • Газрын зориулалт өөрчлөх болон суурьшлын бүсийн тэг гортигийг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Сум нь ч яах вэ, бас болж л байна! Тэгэхдээ улсаас ядаж 2 өрөө байр өгдөггүй юм уу? Үерт амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 өрөө байр өгөөд байгаа биз дээ! Хөөрхий дөө! Бурханы оронд төрөх болтугай!

Зочин
Зочин
Reply to  Зочи

uu harin tn
bj bgad uyert ungursun humuust 2 uruu bair ugluu gee biz dee 30 hunii ami avraad ungursun hund 4 uruu baisnch yadgiin

Зочин
Зочин
Reply to  Зочи

харин тийм яг тэгэж бодож уншлаа, бусдын төлөө, өчнөөн хүний амь авраад өөрөө өнгөрчээ хөөрхий, улс төржих гэсэнгүй, гэхдээ хэнтийн хүн байсан бол гэж бодогдож л байна

Зочин
Зочин

Сумын засаг дарга нь хүнлэг, ухаалаг хүн байна. Үйлс нь дэлгэрэх болтугай.

Иргэн
Иргэн

Бага ч гэсэн сэтгэл юм даа МонголУлсын Баатар цол олгомоор л юм байна Гучин хүний амь аварсан юм чинь

Бат
Бат

Улсын баатар цол олгох хэрэгтэй

Эрдэнэбилэг
Эрдэнэбилэг

зөв зөв

Зочин
Зочин

Болж байна.Ингээд бодитоор туслах л чухал.Тэр баатар цол олго гээд байгаа хүмүүс ар гэрт нь бодиот тусламж хэрэгтэй гэдгийг бас ойлгочихвол зүгээр байна

Ганбат
Ганбат

Нэрийг нь мөнхжүүлэх !!!

Tuguldur
Tuguldur

Yu gesen vg ve ajilaa hij bgaad ami ersedsen hvnii ulsaas ar gert n olgodog mungun tetgemj l bnshdee. Baatarlag sain vils hiisen taliigchid aav n vgvi bolson ch ar ger n nasaaraa amar amgalan amidrah batalgaag olgoh heregteishdee. Vhsen hatsanii araas ar ger n l hetsvv baidag shvv!

Зочин
Зочин

Бөх нэртэй баасаа даахгүй бүдүүн улаан хэрүүлч пизданууд нь нэг түрүүлээд л хэдэн зуун сая.

Эрдэнэ
Эрдэнэ

33 биш ядаж 100 сая

Холбоотой мэдээ

Back to top button