Гадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Ж.Байден, Д.Трамп нарын эсрэг М.Обама нэр дэвших үү

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд болох билээ. Тэгвэл уг сонгуульд нэр дэвшигчид олон нийтийн анхааралд өртөөд зогсохгүй, хамгийн их хүлээлт үүсгэж буй сонгууль болоод байна. Үүний шалтгаан нь АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Д.Трамп болон 46 дахь Ерөнхийлөгч Ж.Байден нар нэр дэвшихээр болсноо зарласантай холбоотой юм.

Нөгөө талаасаа тэдний хоёулангийнх нь нэрэнд "Эрүүгийн хэрэг" гэх тодорхойлолт дагалдаж буй.

-Трампын дөрөв дэх яллах дүгнэлт нь сонгуулийн хагарал үүсгэх эрсдэлтэй-

Ерөнхийлөгч асан Д.Трамп бол дараагийн Ерөнхийлөгчид сонгогдох магадлал өндөр нэгэн. Түүний дөрөв дэх эрүүгийн ялыг 2020 онд Гүржийн сонгуулийн саналыг хууль ёсны ялагчаас нь хулгайлахыг завдсан хуйвалдаан гэж буй.

Түүнийг дөрвөн хэрэгт буруутгаж, нийт эрүүгийн хэргийнх нь тоог 91-д хүргэсэн билээ. Энэ нь Бүгд найрамдах намаас 2024 онд нэр дэвших үйл ажиллагаанд асуудал үүсгэж байгаа юм.

98 хуудас бүхий яллах дүгнэлтэд орон нутгийн албан тушаалтнуудад дарамт шахалт үзүүлэх, сонгуулийн будлиантай холбоотой асуудлаар мужийн хууль тогтоох байгууллагуудад худал мэдүүлэг өгөх, сонгуулийн ажилчдыг дарамталсан, Хууль зүйн яамны ажилтнууд болон тухайн үеийн дэд ерөнхийлөгч Майк Пенсийг хамсаатан болгосон гэх мэт хэрэгт 41 зүйл анги бий.

Түүнчлэн Жоржиа муж болон бусад газар сонгуулийн төхөөрөмжийг хууль бусаар эвдэх оролдлого хийсэн гэж үзэж байгаа. Яллах дүгнэлтэд "Трамп болон түүнтэй хамт яллагдагчаар татагдагсад ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, сонгуулийн үр дүнг хууль бусаар өөрчлөх хуйвалдаанд санаатайгаар нэгдсэн" гэж бичжээ.

Манхэттэн хотод Трампыг 2016 онд насанд хүрэгчдийн кино жүжигчинд мөнгө төлсөн хэргийн шүүх хурал болно. Жоржиа мужид нууц бичиг баримтыг буруугаар ашиглаж, сонгуулийг хүчингүй болгох оролдлого хийсэн гэх хэргийн шүүх хурал ч мөн бий.

Трампын зүгээс өөрийгөө дээрх гурван хэрэгт буруугүй хэмээж байгаа. Тиймээс ч 98 хуудас бүхий 91 хэргээ дарахын тулд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хэмээн хардагсад бий. Учир нь ерөнхийлөгч болсноор түүний өмнө бий болсон уул овоо шиг их хэргээс мултарч, ял эдлэхээс сэргийлэх хамгийн найдвартай арга нь хэмээн үзэж байгаа бололтой.

Тиймээс жиийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп өөрийгөө Засгийн газрын золиос болсон гэх тактикыг кампанит ажлынхаа гол зэвсэг болгон ашиглахаар шийджээ.

Түүнчлэн Ардчилсан намынхан Трампыг Цагаан ордонд буцаж ирэхээс эмээж, Засгийн газраас хавчиж байгаа хэмээн мэдээлж буй. Ямартай ч түүний дөрөв дэх ял нь улс төрийн карьерыг нь сүйрүүлэх магадлал багатай. Учир нь консерваторууд түүнийг үргэлж дэмжсээр байдаг билээ.

-Иргэд Байденыг эсэргүүцсэн ч тэр үр хөндөлтийн асуудлыг кампанит ажлынхаа цөм болгох магадлалтай-

АНУ-ын иргэдийн хувьд Ж.Байденыг дахин ерөнхийлөгчөөр ажиллахад хэт хөшгин хэмээн тодорхойлдог. Тиймээс ч Ардчилсан намаас өөр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хэрэгтэй хэмээж буй ч намынх нь зүгээс өөр бодолтой байгаа бололтой. Юутай ч 47 дахь ерөнхийлөгчийн сонгуульд Трамп болон Байден нар дахин учраа таарав.

Байдены багийнхны үзэж буйгаар тэд үр хөндөлтийн эрхийн асуудлыг ирэх жилийн сонгуулийнхаа гол цөм болгох магадлалтай ажээ. Энэ нь тэдний ялалтад хүргэх шин зам байх боломжтой хэмээн таамаглаж буй.

Энэ нь тэдний Хойд Каролина мужийг өөрсдийн эгнээнд оруулах болмож хэмээсэн. Тус мужид үр хөндөлтийг 12 долоо хоногийн хугацаагаар хориглосон шийдвэр гарсан. Тиймээс энэ мужийг өөрсдийн талд оруулах хэрэгтэй хэмээн тооцоолж байгаа ажээ.

Тэгвэл Байдены кампанит ажлынхан хэдийн Хойд Каролина болон Флорида мужид сурталчилгаагаа байршуулсан байна. Түүнчлэн зарим мужуудад үр хөндөлтийн эрхийг сэргээх тухай нэмэлт, өөрчлөлтийг ирэх онд санал хураалтаар оруулах магадлал өндөртэй юм. Мөн Охайо мужид үр хөндөлтийн эрхийг хязгаарлах саналаас татгалзаад байгаа юм.

Байдены багийнхны хувьд түүнийг ялах боломжгүй хэмээн таамагласан мужууд руу очих нь хамгийн зөв шийдэл хэмээн таамаглаж байна.

Түүнчлэн энэ үеэр өөр нэгэн онцлох сэдэв бол түүний хүү Хантер Байденг эрүүгийн хэрэгт холбон шалгах асуудал юм. Энэ бол АНУ-ын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал. Тиймээс ч 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвшихээр зэхэж буй Ж.Байдены сонгуулийн явцад шүүх ажиллагаа хүчтэй нөлөөлж болзошгүй.

Үүний сацуу Төлөөлөгчдийн танхим дахь бүгд найрамдахчууд "Ерөнхийлөгч Ж.Байден хүүгийнхээ бизнесээс ашиг хүртдэг" гэх нотлогдоогүй мэдээг эш татан Ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн сүрдүүлж байна.

2019 оноос хойш Хантер Байденыг шалгаж буй прокурор Д.Вайс зургаадугаар сард  түүнийг татвар, гар бууны хэргээр буруутган шүүхэд хандсан боловч холбооны шүүгч талуудын санал болгосон тохиролцоог хүлээн авахаас татгалзжээ. 

Хантер Байден 2017, 2018 онуудад 1.5 сая доллараас дээш орлогод ногдох татвар төлөөгүй гэх хэрэгт өөрийгөө буруугүй гэдгийг мэдэгджээ. Тэрбээр хориотой бодис хэрэглэсэн үедээ галт зэвсэг эзэмшиж байсан гэх тусдаа хэрэг нь шүүхээр хэлэлцэх шатанд ороогүй байгаа юм.

-Мишель Обама АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох боломж өндөр-

Сүүлийн үед Мишель Обамаг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх яриа газар авсаар. Ингэхдээ нөхөр Барак Обамагийн нэр дэвшсэн Ардчилсан намаас буюу Жо Байдены намаас нэр дэвшинэ хэмээж буй.

Тэгвэл Жо Байденыг ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх магадлалтай хэмээн олон улсын хэвлэлүүдэд бичжээ. Анхан шатны сонгуульд оролцох ч М.Обама эцсийн ялагч байх тактикыг баримталж байгаа гэх шуум улстөрчдийн дунд өрнөөд байгаа аж.

Уг хувилбарыг сонгох болсонд хэд хэдэн шалтгаан бий. Ж.Байден хөгширсөн хийгээд олны дунд нэр хүндгүй явдал. Түүнчлэн Байдены албан тушаалын хугацаа дууссан цагт түүний карьер хамгийн доод түвшинд хүртлээ уруудах магадлал өндөр аж.

Мөн дээр дурдсанчлан Трамп Цагаан ордон, шоронгийн хаалганы завсар гацсан. Тиймээс Мишель Обама нэр дэвшвэл сонгогдох магадлал хамгийн өндөр.

Мишелийн нийгэмд эзлэх байр суурь, карьерын амжилт, АНУ-ын түүхэн дэх хамгийн нөлөө бүхий тэргүүн хатагтай гэх алдрууд нь түүнийг Цагаан ордонд дахин аваачих боломжтой юм. Гэхдээ энэ удаад тэргүүн хатагтай бус Ерөнхийлөгч гэх алдраар.

Обамагийн шилдэг 100 туслахын дунд Байденд хүчин зүтгэгчид 75 хувийг нь эзлэх болсон гэх мэдээлэл ч түгэх болсон. Тиймээс ч сэтгүүлчид Б.Обамаг улс орныг "IPhone"-оосоо удирдаж байна гэж хошигнодог. Хэрэв Мишель сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулвал Барак Обама гурав дахь удаагаа сонгогдож буйгаас ялгаагүй.

Тиймээс Байденыг дараагийн Обамагаар солих нь улс төрийн хувьсгал биш. Харин 2008-2024 оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн тасралтгүй байдлыг харуулах гэсэн төлөвлөгөө ажээ. Харин энэ хугацаанд Трамп сонгогдсон нь түр зуурын гажуудал юм.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-16 08:57

За тив �##�гасч улс төржөөд яахав өнжье

Зочин
Зочин
2023-08-16 08:58

За тив �##�гасч улс төржөөд яахав өнжье

Би нь
Би нь
2023-08-16 10:55

Гүржийн сонгууль гэнэ үү, юу ойлгоод юм бичээд бгаа бачка вэ. Georgia гэж АНУ-ын муж улс.

Зочин
Зочин
2023-08-16 16:15

за гоё гоё гоё �##��##�ц �##��##�цаад бай �##��##�цаад бай

Зөөз
Зөөз
2023-08-17 08:28

Мишээл Обама чиньэрэгтэй, трансжэндэр хо хо хо

Холбоотой мэдээ

Back to top button