ҮБХ-ны хурлын өмнөх зодоон: Ж.Батсуурийг Д.Ганбат, Л.Гантөмөрийг С.Баярцогт давж амбицлав

Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас өмнө Ардчилсан намын дотоодод нэлээдгүй бужигнаан өрнөж, багагүй зодоон болох нь. Хамгийн хэцүү нь С.Эрдэнийнхэн, Л.Гантөмөрийнхөн гэх хуваагдал байсаар байгаа нь асуудлын гол. Тэд яг л шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг.
ҮБХ-ны даргын төлөөх зодоон: Д.Ганбат Ж.Батсууриас урьтаж ҮБХ-оо хуралдуулах цаас гаргаж шидэв
Нэгдүгээрт, Л.Гантөмөр талынхан УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг ҮБХ-ны даргаар сонгож, хурал хуйгаа товлочихсон. Тодруулбал, энэ сарын 28-нд Ж.Батсуурийн гарын үсэг, тамгатай ҮБХ-ны хурлыг зарласан.
Үүнээс өмнө намын дотоод журамдаа өөрчлөлт оруулж, 2023 оны наймдугаар сарын 5-ны дотор татвараа төлөөгүй гишүүдийг ҮБХ-ноос хасах шахалтыг хийчихсэн. Экс ерөнхийлөгч Х.Баттулгын шахалтаар ҮБХ-ноос С.Эрдэнийн хүмүүсийг шахаж гаргана гэдэг логик явж буй.
Гэтэл энэ шахалтаас өмнө С.Эрдэнийн талынхан ч хөдөлж эхлэх бололтой. Учир нь Д.Ганбат өөрийгөө ҮБХ-ны дарга гэж тодорхойлон, энэ сарын 18-нд буюу нөгөөдөр ҮБХ-г хуралдуулах нэг албан бичиг гаргаад шидчихэв. Тэдний эрх ашиг дахин хөндөгдсөн учраас ийм нүүдэл хийх гэж байна гэж харагдахаар.
С.Эрдэнэ Л.Гантөмөртэй нийлээгүй байхдаа буюу 2022 оны аравдугаар сард ҮБХ-гоо хуралдуулж, даргаар нь Д.Ганбатыг тавьчихсан. Тэгэхээр өмнөх шигээ дүрмийн бусаар дайрцгаах бололтой. Тэгвэл АН доторх жүжигчилсэн дахин эхэлнэ гэсэн үг.
Намын даргын өөрчлөлт: Л.Гантөмөрийг С.Баярцогтоор солих фракцуудын хатгаас
ҮБХ-ны хурлаас өмнө намын даргаа сольж, Л.Гантөмөрийг явуулах хүсэл зарим фракцуудын дунд гарч байгаа сурагтай. Нам доторх фракцууд намынхаа даргын эсрэг өрвөлзөөд эхэлсэн тухай шуум яваад эхэлчихлээ. Түүнийг "намынхнаа зангидаж чадахгүй байна, алиа салбадай нараар багаа бүрдүүлээд эхэллээ" гэдэг шүүмжлэлүүд дагаж буй аж. Энэ утгаараа зарим нь С.Баярцогтыг болгочихвол түүнээс илүү хөдөлж чадна гэдэг найдвар тавьж байгаагаа нуухгүй байгаа бололтой.
Мөн дэд дарга, генсекээ сонгох том асуудал тэдэнд бий. Дэд даргад олон хүн санаархаж, битүүхэндээ горьдлого тээн дор бүрнээ нэрээ сойцгоож суугаа аж.
Эл цуваа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээр эхэлж буй гэгддэг. Цаашлаад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гээд цуварч буй аж. Эл цуваанаас АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжингийн нэр ч хоцорсонгүй.
Ямартай ч дэд даргыгаа тэд МҮАН болон Г.Батхүү агсны "1А" фракцаас томилох нь тодорхой болоод байгаа аж. Харин намын генсект ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүүгийн нэр дуулдаж буй юм. Тэрбээр АН-ын залуус дундаа үнэлэмж сайтай нь.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Баярцогт , Дорлигжав мэтийг намруу зүглүүлмээргүй бн аа
Баярцогт болвол монгол хужаад дөнгөлүүлэх нэг шат урагшилж байна гэсэн үг
Өөрсдийгөө улам л булшлаад байх юм аа
Битон оффшор зээлтэглэгч гээд дандаа өүтэхгүй нохдын цуглуулга бна
Ха ха бүгд л хулгайч луйварчид
hen ch oishoohgui bolson nam
эдний зодоон хулгай хийх луйврынхаа төлөө шүү дээ огиудас, ингэж гарч ирээд цөм хийчээд сонгуулиар унадаг, түүнийгээ бид биш эрх баригч МАНмтайгаа ярь өө гэдэг гэвч цаагуураа үгсээд хамтардаг
Баярцогт болоод баатархүү гэх мэтийн Манын дор хэзээд хэвтэхэд бэлэн юмнууд л биш шүү .
Баярцогтыг намынхаа даргаар сонговол энэ нам байхгүй болно. Баярцогтыг юу хийсэнийг ард иргэд мартаагүй. Өөрийгөө цагаатчиасан гэж бодож л бгаа бх. Тийм биш шүү.
Баатархүүгээ тавьсан арай дээр дээ
Энэ хэд ёстой бүтэхгүй нэгдсэн нэгдсэн гээд хуцацгаагаад байдаг хаана байна
Эд нар яах нь ямар хамаа байнаа ямар засаг төр барьж байгаа биш. Засаг төр засгийн толгойд залсан хэдэн эргүү малнуудаа л анхаар
Heden balai yumnuud tsetsgend tuurchhimaa
энэ хэд одоо ямар засаг төр барилцаж байгаа биш анхаараад яахав хая2
Нам нь сөнөчихөөд байхад энэ хэд баасан дээр суусан ялаа шиг зайлж өгөхгүй гай болж байна.
АН-ынхаан та нар энэ чигээрээ байвал 24 оны сонгуульд нэг ч суудалгүй болж булшлагдана шүү. 24 оны сонгуульд иргэд шинэ сонголтыг хүсэмжилж байгаа шүү!!!!!!!
АН-ыхан хоорондоо үзэлцсээр сонгуулийн өмнө дахиад задрах шинжтэй, эв нэгдэлтэй байна гэж байхгүй юм байна аа, уг нь залуустаа байр сууриа өгчихмөөр, Эрдэнэ, Жээнко, бидон Ганбаа нар болимоор юм даа.
Насаараа л АН-д саналаа өгсөн, энэ сонгуульд бодож байж саналаа өгнө, МАН-д ч өгч магадгүй болж байна.
зөв шүү, эртхэн учраа олоод арай зангарагтай, арай их мөнгөтэй хулгайчуудаа дээгүүрээ тавьчих............тэр нь дээр тгж байж МАН тай үзнэ шүү,,,,,адилхан архаг хулгайчууд л тэдэнтэй үзнэ шоооо
Ийм ч нам гэж байх гэж дээ
хөөрхий бидон эвээ олохгүй хүн хүнд наалдаад л хөөгдөөд бөмбөрөөд л явах юм даа,тэгээд ч энэ АНус ч арчаагаа алдаж байна даа
Наад Эрдэнэ, Элбэгдорж, Баттулга, Ганбат нараа хөөгөөч. Тэгэхгүй анархист нам бутарлаа. Бутар, бутар гэж eрөөe
Ман нам боловсон хүчний нөөцгүй алдаа дутагдал
Хулгай зэлгий авилага албан тушаалын хэрнгт холбогдосон гишүүдээ жаахан шүүмжилжилж
Баалж бхйгаад сэлгээд дахин өар албан тушаалд
Томилдог их хуралд гэсэн гэмт хэрэгт холбогдосон хүмүүсээ дахин нэр дэвшүүлдэг ирэх сонгуульд баахан сонгогдож гарах боломжгүй
Нөхдүүдээ жагсаалтаар оруулж ирэх нь
Баараггүй сонголтой маш нухацтай бодож
Хийх нь зөв шүү
Угаасаа бүтэхгүй гарууд
А
АН монголын ард түмний эв санааны нэгдэл болохоос адгийн муу хог шаарууд эх оронгүй эрлийз хурлийзууд урвагч хасаг дөрвөдүүдийн идэж ууж хулгайлж луйварддаг авилга албан тушаалын хэргийг нь хайцаалдаг газар биш. Даргаар нь төлөв даруу мэдлэг боловсролтой шударга үнэнч эх оронч цэвэр монгол хүнийг сонгоод энэ элий балай эрлийз хурлийзуудыг намаасаа хөөж хуулийн хариуцлага тооцож нэр хүндээ сэргээх хэрэгтэй. АН-н гишүүдийн түүхийг 5 үеэр нь судлаж монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүсийг эгнээндээ нэгтгэх ёстой. Ингэж байж арлчиллыг аварч шударга ёсыг тогтооно
Булшинд орж байхдаа таарсан мафийн бүлэг л
дээ, тэр харахгүй Баярцогт ЕНБД болно гэж солиорохоор....
Хятад Баярцогт намын дарга болбол АН энэ сонгуулиар будаа
С. Эрдэнэ Ганбат гэдэг дайснуудыг АН -аас хөөгөөчээ. Баярцогт ч ялгаагүй хөөгөөд намаа цэвэрлэх хэрэгтэй.
Hudlaa medee bna
Баярцогт дарга болбол АН сөнөтүгэй. Бүр мөсөн сөнөтүгэй. Сөнөтүгэй.
АН СӨНӨСӨН !!! ОЙЛГОХГҮЙ БАЙНАА!!!
MANAN 2 ireh songulid shuud bulshilah heregtei ireh on ard tvmnii temtsliin jil baih bolnoo
Та нар зайлаад -- Залуучуудадаа зайгаа тавьж өгөөч !!!!!ичихээ байсан яг МАН ын хулгайчтай адилхан болждээ ???????гууль нь шарлана гэгчээр ёстой дрромжил юм аа!йййй Баярцогт оо одоо чи зайлаа!!!!
Ingej baisnaas zamdaa teegelsen hognuudaa shuud ustgaad ybaachee erdenee bayrtsogt geed mongolchuudiin gutamshguudiig shuud tsaashna haruul
Тамга тэмдгээ авсан дарга ажлаа сайн хийж намаа нэгтгээрэй. Гишүүдээ бас журамд нь оруулаарай. Аль болох хурдан намаа цэгцлэх хэрэгтэй
АН-ыг Халтмаагийн Баттулга гэдэг хүүхэд булшиллаа. Ерөнхийлөгчөөсөө бууж намын гишүүнчлэлээ сэргээгдээгүй байж намын дотор сунгаа явуулж,дүрэм зөрчсөн учир гишүүд хоёр хувааж эхэлсэн юм. Үүнээс улбаасан өнөөгийн хэрүүл тэмцэл эхэлсэн нь маргашгүй үнэн. Энэ хүн тэгээд МАН-ын даргын зөвлөх хийж байгаа шүү дээ. Путин орос орныг шавар луу шигтгэсэн шиг, Баттулга АН-ыг шавартай зууралдууллаа. Ингээд Монгол улс ардчилал хүний эрх гэж юм байхгүй боллоо. 1937 он шиг жалганд аваачаад ямар ч шүүхгүйгээр шууд буудан хороовол гайхах юмгүй шүү. Үүний эх булаг нь Жонхуу Баттулга гэдгийг хатуу санацгаа!
баярцогтыг дэмжинэ гэдэг нь хулгайчийг тэтгэ улсаа хулгайл л эсэн үг ийм нам олон шударга гишүүдээ л басамжилж доромжилж байх юм даа ан толгойд байгаа архаг хулгайчуудаа зайлуулаагүй цагт нар харахгүй
АН юунд найдаж ,хоорондоо үзэлцэнэ вэ???
Намаа булшлах зүйл 1990 оноос хийсэн гэдгээ
Мартсан юм болов уу???
АН дахиж хэзээ ч сэхэл авахгүй!
Алтанхуяг байхдаа арай дөмөгхөн базаж намынхаа бодлогыг зөв барьж байсан.
Одоо бол унасан нүхнээсээ гарахгүй.
Баярцогт мэт эх ороноосоо урвагч худалч хулгайч шургалсан цагт АН битгий хэл
Монгол улс ч өөд нар үзэхгүй!!!!
дахиад унах нь сонгуульд. итгэсэн юмсан.
Ардын намын нэр хүнд унаад ирэх сонгуульд ардчилсан нам ялах ээлж ирсэн гэхээс олон хүний дотор шатаж байгаа бололтой. Эрх мэдэл албан тушаал гэдэг уг нь хариуцлага, завгүй ажил, бусдын төлөө зүтгэх үйлс байтал амьдрал дээшлүүлэх арга, авилга хүртэх мэдэл, эх орноо тонох ажил болчихоод арааны шүлс гоожуулах болж дээ. Иймч нам иймч төр гэж байж боломгүй.
Баярцогтыг Эрдэнэ хоёр л хэрэггүй шүү!!!
ЁОО. ЭНЭ ХОГ ШААРНУУДААС ӨӨР БИЧИХ СЭДЭВ АЛГУУ. ҮНДЭСНИЙ БӨХЧҮҮД ТИЫМ Л МУНДАГ ЮМ БОЛ ХЭДЭН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЧЭЭЧ ДЭЭ. БАС Ч ГЭЖ БАЯНМӨНХ, МӨНХБАТ ГЭЖ ХОЁР АВАРГА БАЙСАН НЬ АЗ. ОДООГИЙН ЭНЭ БӨХ НЭРТЭЙ ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙХ ЁСТОЙ МАЛНУУДАД ЯМАР Ч СЭТГЭХ ТОЛГОЙ АЛГА. ХАЙРАН БАЙР, МАШИН ӨГЧ БАЙХААР ГАНЦ Ч БОЛОВ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ БАРЬЧИХСАН БОЛ АШТАЙ ЮУ. БӨХЧҮҮД НААДМААР АРД ТҮМНЭЭ ЦЭНГҮҮЛЭХ ГЭЖ БАРИЛДДАГ МОНГОЛЧУУДЫН ЁС ЗАНШЛЫГ МАНГӨНИЙ ДОН БОЛГОСОН ЭРГҮҮ МАЛНУУД. БООРЦОГ ТАРААЖ ХИШИГ ХҮРТЭЭДЭГ БАЙСАН ГЭСЭН. ОДОО НААДУУЛ ЧИНЬ ТАРААХ БООРЦГОО ЦҮНХЛЭЭД ХАРИХ БХЙХ ДАА. ШУНАЛЫН ДЭВНҮҮДИЙН ТУХАЙ ТЭНЭГ ЮМ БИТГИЙ БИЧИЖ ОЛОН НИЙТИЙН УУРЫГ БАРААД БАЙ.
Ийм хүмүүс төрд гарвал иргэд бид зовно тэнэг
Энэ нам Монголд хэрэггүй. Монголыг булшлах барууны тэжээвэр нам.
Баяр цогт хулгаачийг АН ийн тэнэгүүд сонговол биздис болно сөнөсөн нам
Баярцогтоос өөр хүн даанч алга даа! Даанч Женко , Эрдэнэ 2-гаргахгүи бүр болохгүи бол МАН-таи ниилж баигаад ч Баярцогтыг унагахыг бодоно. Тэгэхээр Баярцогт ямар агуу Монголд хэрэгтэи хүн гэдэг нь тодорхои .
Хулгайн хэрэгт гаршсан тул дараагийн хоолондоо тэр их хэрэг болно л до тийм хөгийн хүмүүсийг хүсэмжлэх юм бол аль ч нам нь хэрэггүй л дэ