13А маягтын дуулиан дууссангүй, сайд нь таг чиг

Сүүлийн үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдэд 13А маягт гэдэг зүйл толгойны өвчин болж байна. Сүүлдээ салбарын эмч нарыг ч бухимдалд хүргэв.
Хамгийн зовлонтой нь цаг авахад хүртэл тэрхүү алгын чинээ хуудас шаардлагатай юм. Бүр үхэх гээд аргаа бараад очиж байгаа хүн хүртэл бариад очих ёстой болчхоод байгаа хачин жигтэй шаардлага бий.
Уг нь 2023.04.12-нд 13А маягтыг цахимжуулсан тухай Засгийн газраас сүржин даржин мэдээлэл хийж байв. Энэ тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал "emongolia" платформоо ашиглаад л 13А маягтаа татаж аваад аль ч шатлалын эмнэлэгт чирэгдэлгүй үзүүлэх бүрэн боломжтой тухай пиардсан.
Гэвч ачир дээрээ анхан шатны буюу өрхийн, сумын эмнэлэгтээ иргэн заавал өөрийн биеэр очиж "Би тийм эмнэлэгт, ийм эрхтнээ үзүүлэх тул 13А маягтыг тэр эмнэлэг рүү шилжүүлж өгнө үү" гэж үг хэлээрээ гуйж байж "emongolia"-гаас буюу эрүүл мэндийн даатгалын системээсээ хардаг болчихсон. Өөрийн биеэр очиж авснаас ялгаагүй гэсэн үг.
Нэмээд энэ оны наймдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоолоор хоёрдугаар шатлал буюу дүүргийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардаж эхэлсэн билээ. Эл шийдвэр нь хоёр дахь шатны эмнэлгээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулаад зогсохгүй Өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмж, маягт программд шивүүлэхэд их цаг шаарддаг болсон нь олон нийтийг бүр ч төөрөгдүүлэв.
Зуны амралтын цөөхөн хэд хоногт эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээд авъя, биеэ үзүүлээд амжъя гэсэн иргэдэд энэ нь жинхэнэ асуудал болж, хэрүүл маргаан дэгдээсэн. Харин салбар хариуцсан сайд нь өдгөө ч нүд нь балай, чих нь дүлий хэвээр таг чиг.
Н.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Давхар дээлтэй энэ х�##�уунд , бас мэргэжил ,мэдлэг дутуу болохоор
Өөрийн амьдардаг дүүргийн эмнэлэгт 13-р яадаг бнаа. Урьд бнаар нь болдоггүй юм уу.улам л хүндрүүлээд байх юмаа. Яасан ч завтай хулгайчууд вэ?янз бүрийн холион бантан хийгээд шинэ дүрэм журам гаргасан гээд мөнгө аваад бг юм байхдаа. Мөнгөтэй хүнд 13 хэрэггүй шүү дээ,хувийн эмнэлэг эсвэл гадагшаа яваад эмчлүүлчихнэ
Мэргэжлийн бус г�##�гөр �####� юу мэдэх вэ
Бөөн чирэгдэл
Тоглоомын засгийн газар гэж газрын гаваас ухсан шиг адгийн хулгайч луйварчид нь сайд болсон хорвоо
тэтгэврийг 5 биш 7 жилээр тооцдог болгож байсан муу гай, д�##�д орж огцорвол таарна
Өрхийн эмнэлэгт очиж 13А шивүүлээд 18000119 рүү ута�####�ж цаг авах гэтэл өөрийн биеэр дүүрэгийн эмнэлэгт очиж цаг авна гэхийн СБД ийн эмнэлэг дараа ла л ихтэй маргааш нөгөөдрийн цаг өгч байна. Эмчид үзүүлэх хугацаа 15 минут бололтой 10.15 ,10.30 гэсэн цаг өгч байна лээ. Юун цахим хөгжил яамгүй байснаасаа дордсон байна.
Өрх дээр дугаарлаж маягтаа шивүүлээд эргээд харъяа амбулаторийн эмч дээрээ очиход дахиад цахимд цаг авч байж үзүүлнэ.Мөн ч хэцүүдэх нь ээ
Яг шоргоолжны үлгэр шиг болсон байн�##�ээ.маш их чирэгдэлтэй
Я�##�тай түргэн тусламжинд үзүүлсэн ягаан бичиг нь байхад эмнэлэгт хэвтэхэд бас давхар 13А нэхэх нь ямар ч утгагүй. Яр�##�тай тусламжаар үзээд амбулатор руу шилжлээ. Амбулаторын эмч бас үзээд эмнэлэгт �######�гүй хэвтэх ёстой гэж шийдлээ. Тийм тохиолдолд яарлатайн ягаан хуудсаа түшиглээд л хэвтэх ёстой байт�##� 13а өрхөөс нэхэх нь логик �##�даа. Яагаад гэвэл 13а гэдэг нь эмч өөр эмчид шилжүүлэх ёстой гэж үзсэн шилжүүлгийн бичиг. Гэтэл өрхийн эмчид үзүүлээгүй Түргэн тусламжаар дамжиж шилжиж байхад 13А өрхөөс нэхэх нь тэнэгээ харуулж байгаатай ижил Зохион байгуул�##�тын �##�даа. Дүрэм зохиосон хүмүүс тэнэг гэдгээ бат�##�ж харуулж байна.
3р эмнэлэг үзүүлэхэд 1сар хүлээдэг шүү!!!
Эмч 13А-н мэдээлэл шивж суухгүйгээр шууд автоматоор үүсгэж болно. АИТИ-нхан нөгөө цахим г�##�зуу ма л даа хэлж хийлгүүлэх хэрэгтэй. Шууд автоматооар 13 а үүсгэж болно. Ер нь бол эмчид их дараатай учраас үүдний цахимынхан хийх ёстой. Гэтэл нөгөө цахим системд нь заав�##� эмч хийхээр хийсэн тул болдоггүй байх. Гадаадад бол эмч бичиж өгөөд гараад үүднийхээ хүлээн авахад өгчихдөг тэд л хамаг бичиг сачгийн юмыг нь хийж өгөөд хэвлээд чиглүүлээд гаргадаг. Ингэснээр эмчийн цагийг хэмнэдэг. Эмч оношоо жороо өөрөө бичнэ. Цахим руу оруулах гэх мэтийг үүдний хүн л хийгээд байдаг, Өрхийн эмнэлэгт үүдэнд нь нэг хүн сууж л байдаг. Тэр хүн бүх зүйлийг хийх боломжтой. Эмнэлэгт бол доор нь хүлээн авах лавлахын цаг олгохоос өөр хийх ажилгүй хара�##�ын үг хэлдэггүй ч хүнтэй муухай харьцдаг хэдэн хүн байдаг. Тэд хийхэд болно. Учир нь эмч нар хөнгөлөлттэй жороо бичиж өгдөггүй.
Үнэхээр энэ 13А маягт үнэхээр асууд�##� болж байна шүү. Үүнийг болиулах хэрэгтэй байна. Өвчтэй зовлонтой хүмүүст бөөн чирэгдэл. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай авахад саад болж байна
Бүр яг г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л юм болж байна даа. Мэргэжлийн яамдуудад мэргэжлийн хүмүүс томилж бай л даа. Ялаа суусан газар батганатай гэгчээр энэ нөхөр очсон яам болгондоо ард түмний эсрэг шийдвэр гаргаж явах юмаа. Өнөөдөр хүчингүй болчихоод байгаа нөгөө тэтгэвэр бодоход 7 жилээр гэдэг шийдвэрийг гаргасан нөхөр биз дээ энэ. Хичнээн ч хүнийг хохироов доо тэр шийдвэр нь. Одоо энэ 13А нь хөгшин настай, өвдөж зовсон хүмүүсийг нааш цааш нь хэд хэдэн удаа ахин дахин явуулж зовоож тамлах шийдвэр болж дээ. Энэ хүн ийм мулгуу юмуу эсвэл хариуцсан ажилдаа ийм сэтгэлгүй ханддаг хүнүү.
Сахил хүртээд ш�##� дордов гэгчээр цахим13а
Хөдөөөгийхөнд хэрэг болж байгаа муу гэхээс
Хотынхонд гай болж байна эмчид өвдөөд яар�##�тай үзүүлж өвчин намдаах эм бичүүлж авах гэж хэдэн долоон хоног бодог боллоо эмч гарт ч таатай чөлөө зхв ихсэж зарим нь ажилаа хийдүүлдэг боллоо дэвшил биш ухо�##�т боллоо
Э М ийн схйдаар мэрэгжилийн хүн тавихгүй
Ангаахийн т�##�аар а ч үгүй архаг коммунист
Чинзоригийг тавьж өвчин туссан олоныг
Дарамт�##�ж дууслах з�##�уу коммунист Учир�##�
Хөгшин коммунист Чинзоригоо солимоороо
Гай болж олныг чирэгдүүлж байна шүү ямар туршилтын хулгана биш Ман нам ирэгдэд
Дэвшил биш гай тарьж байна шүү
Sahariin tariagaa bichuul
ehiin tuld orhiin emneleg deer ochij 13A bichuuleed duurgiin emnelegt ochij tshimaar daraalal avahad 4 honogiin garaa abahaar bolj bh ym. Ene hoorond taria ni tasraad mash hetsuu ym boloh ymaa. Ymar beechiin chiregdeltei juram gargasan ym be?! ovchtei humuus ni tuslamj avch amjihguigeer uhej horogdoj baig gesentei agaar neg ym
Энэ мэлийсэн хөгшнийг эрүүл мэндийн с�##�бараас �######�уул, улс төрөөсч явуул, одоо эд нарын толгойноос юу ч гарахгүй .Идсэн ууснаа яаж шингээхүү гэж л гэлдэрч яваа..
Эрүүл мэндийн сайд гэж мэргэжлийн бус тэнэгтээд учраа олохгүй байгаа байх, мэргэжлийн хүн тавих хэрэгтэй. Эмнэлэгт цаг авахад 13А гээд их хүндрэлтэй болсон. Эрүүл мэндийн с�##�бар хүний төлөө биш дампуурсан газар болжээ, өвчтөн мөнгө болжээ, МАН төр бариад иргэдэд ээлтэй хийсэн юм �##�га. Үргэлж л ард иргэд ээ бухимдуулсан шийдвэр гаргаж байна.
Өөрийн амьдардаг дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд 13а маягт ямар шаардлага бдаг бнаа.Эмч нар нь д�##�имдуулаад 13а гүй бол үзэхгүй гээд зүгээр л суугаад бдаг бсон бна лээ
13а авах ёстой хэцүү хэнд хэрэгтэй юм гэр хорооллын иргэдийн өрхийн эмнэлэг хол цахим болсон гээд сайд нь яриад байдаг өрхийн эмнэлэг өөрийн биеэр ир гээд байдаг өвчингүй хүн бол эмнэлэгээр явах уу сайдаа.
Өвчтэй хүн эмнэлэгт хандаж эмчид үзүүлэхад цаг хугацаа �##�даж өвчин улам л хүндрэх юм. Мэргэжлийн хүнээр сайдаа сонгоод өгөөч гэж төр засгаасаа иргэн чинь гуйж байна даа
Энэ Чинзориг очсон газар болгондоо бантан аутгаж явдаг тэнэг юмаа. МАН-д энэ тэнэгээс өөр сайд хийх хүнгүй юмуу
Өрхийн эмнэлэгтээ үзүүлэхгүй заав�##� 1,2,3р эмнэлэг рүү явах гээд бна
эрүүл мэндийн сайд гээд байгаа хүн ажлаа мэддэг юмуу,батгана суусан газар баастай бадарчин явсан газар б�##�агтай гэхчээр ажил хийсэн нэртэй тэрийг нь хүн байтугай өөрөөч ойлгохгүй юм хийгээл явдаг арай 2 юмаа