
Прокурорын байгууллага 2023 оны 8 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 327 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад гурван шаардлага хүргүүлжээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар дөрвөн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн 35 дугаар хорооны иргэн М.Т нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасан, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ аваагүйгээс гадаа тоглож байсан хүүхдийн хөлийг хазаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулжээ. Уг хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг авхуулахаар Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Засаг даргад мэдэгдэл хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэйг тус байгууллагаас мэдээлэв.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nohoig hushuuvchtai yavuulmaar bna. Hushuuvch zuulgeegui bol ezend n hatuu arga hemjee avah heregtei shde. Huuhed nastai hunii amind hurvel yaana. Gadaad bur horoitoi zodoonii nohdiig hushuuvchgui huuhed hutulchihsen yavj bdag. Eniig hariutslagatai bolgomoor bna
Нохойг устгалд оруулах хэрэгтэй, нэг л хүн хазсан бол дахиад ч хазна, найдвартай