НийгмийнНИЙГЭМ

CNN телевизийн хөтлөгч нийслэлийн замын түгжрэлийг "аймшигтай" гэжээ

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Энэ хүрээд дэлхийн алтартан, инфлүүнсерүүд манай улсад ирээд байгаа юм.

Тэдний нэг нь CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квэст. Гэвч түүнийг нийслэлийн автозамын түгжрэл алмайруулжээ.

Тэрбээр өчигдөр /2023.08.16/ орой 18.31 цагт Улаанбаатарын замын хөдөлгөөний тухай өөрийн цахим хуудаснаа "Замын хөдөлгөөн аймшигтай. Энэ улс 3.3 сая хүнтэй бөгөөд тэд бараг бүгдээрээ одоо миний эргэн тойронд байгаа болов уу гэж бодож байна" хэмээжээ.

Ричард Квест Монгол Улсад ажиллах хугацаандаа манай орны шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлтгэх зорилготой, эхнээс нь мэдээллээ цацаад эхэлжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түгжрэл эхлээгүй байхад чинь юу гэнээ хөөе

Зочин
Зочин

Оркууд хүн сүргээ бүгдийг нь бодлоготойгоор хотод татаад аваад ирсэн. Хөдөө нутгаа удахгүй хятад оросуудад тарааж өгөх гэж байгаа. Төр засаггүй. Ардчилал нэртэй анархизм ноёлсон. Эмх замбараагүй феодалын хоцрогдсон улс ийм байдаг юм!

Ганбат
Ганбат
Reply to  Зочин

Трамп :ардчилал гэж байхгүй гэсэн шүү!!!

Ганбат
Ганбат

1990 онд коммунистууд их хожсон юм шиг!!!

Зочин
Зочин

gejee 😀

Ганбат
Ганбат

,CNN мэдээ үнэн шүү!үнэхээр хэцүү байна!!!

Холбоотой мэдээ

Back to top button