Бусдыг айлган сүрдүүлж, дээрэмддэг 16-22 насны бүлэг этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон ганцаараа явж байгаа иргэдийг хяналтын камергүй газарт бүлэглэн айлган сүрдүүлж, бэлэн мөнгө, эд зүйлийг дээрэмдэн авдаг 16-22 насны бүлэг буюу долоон иргэнийг баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь тээврийн хэрэгсэл ашиглан есөн гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоон Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг хийж байгаа аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.