НийгмийнНИЙГЭМ

Бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн урд талын замыг хаана

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.Тодруулбал Бямба гарагт буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдийн урд авто замыг хааж, хучилт хийнэ.

Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button