УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монголд байхгүй Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих шийдвэр гаргалаа

НЭМЭЛТ: 16.57 ЦАГ

-Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор боллоо-

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал дууслаа.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээж, гурван тэрбум төгрөгийн барьцааг улсын орлого болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Тэгвэл шүүх прокурорын саналыг өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.


ЭХЛЭЛ: 15.00 ЦАГ

-Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал болж байна-

Өнөөдөр /2023.08.18/ 15.00 цагт ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал товлогдсон. Энэ дагуу шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд дуусаагүй үргэлжилж байна.

Тэрбээр 2023.02.09-ний өдөр хилийн хоригоо цуцлуулж, барьцаанд нь гурван тэрбум төгрөгийг үлдээгээд "14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ" гэх шалтгаанаар гадагшаа явсан явсан байдаг. Гэвч яваад хагас жил болсон тул гурван тэрбумын барьцааг улсын орлого болгож, цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн билээ. 

Энэ дагуу шүүх хурал уржигдар /2023.08.16/ болох байсан ч, "өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдсэн учир хойшилсон.

Улмаар өчигдөр /2023.08.17/ 16.00 цагт болох байсан ч, шүүх байрны заал танхимын хүрэлцээ муу, ажлын цаг тарж байгаатай холбогдуулан дахин хойшилсон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энүүнд 3 тэрбум юу ч биш. Шүүх тэрэнд нь хууртаад тавиад явуулчжээ

Зочин
Зочин

Орхон, сахaл Эрдэнэбилэг гээд ХХБ-ны эзэд гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр нотлогдож, шоронд суух ял авсан тул Худaлдаа Хөгжлийн Банкийг бас битүүмжлэх ёстой. Яaгаад гэвэл тэд гадаадад орогнож, амьдрах санхүүгийн эх үүсвэр нь уг банк. Иймээс ХХБ-ыг хааж, битүүмжлээд бүх гүйлгээг нь зогсоох ёстой. Харин иргэд хадгaлaмжаа татан авч болно.

Del
Del

Ok

Зочин
Зочин

Энэ Эрдэнэбилэг Хөгжлийн банкинд төлөх ёстой өрөө төлөөгүй нь мэдээж. Компаниуд ба хувь хүмүүс улсаас авна уу гэхээс бүр өрөө эргүүлж төлдөггүй юм.

Зочин
Зочин

Ха ха хошин шог цаашаа

зочин
зочин

Монголын шүүх Иргэн Сахал Эрдэнэ хоёрын хооронд ард түмний өмнө тавилттай жүжиг тоглож байна нь Сахал Эрдэнэбилгийг яахан хориж зүрхлэх билээ цаад чинь 5 одтой зочид буудалд дарга нараар хоол зөөлгөөд бас охид эм зөөлгөөд л тансаглаж байгаа юм Нөгөө тэнэг мулгуу ард иргэд нь Шүүх үнэхээр хорижээ гээд л маанагтуулж байгаа юм

Зочин
Зочин

Тэр буцаж орж ирэхгүй шүү дээ. Улсаас дээрэмдснээ идээд л далайн эрэг дээр тарвалзаад хэвтчихнэ. Төр төмөр нүүрээ гаргаж бүх хөрөнгийг нь л хураачихмаар юм. Хууль муульдаа өөрчлөлт оруулж ийм заалт оруулаад шийдчихээч. Тэгвэл авилга, төрийн өмчийн хулгай цэгцэрнэ дээ.

Зочин
Зочин

Төр засаг,түмэн олон,төрийн хууль, төрийн мөнгө,төрийн өмч хөрөнгөөр мөнхөд тоглон үрэн таран хийн цэнгэгч; төрийн толгой дээр гарч эрхлэн тонгочигч"хэнээс ч,юунаас ч үл эмээгч-
хязгааргүй баячууд"-ын амьдрал аа гэж гайхмаар,аймаар,толгой эрэгмээр,туйлийн зэрлэг балмад,дэндүү аминч хувиа хичээсэн-яагаад ч ухаарч ойлгогдохын аргагүй юм даа хөөрхий?!...Эднийг одоо хурдлаач.

Холбоотой мэдээ

Back to top button