Нийгмийн

"Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын замыг хаана

“Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замыг хааж, хучилт хийнэ гэдгийг нийслэлээс мэдээлжээ. Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо Намнансүрэнгийн гудамж буюу "Улаанбаатар" их дэлгүүрийн зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэж байна.

Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны 22:00 цагаас 20-ны 20:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийх гэнэ.Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцож, Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээр үйлчлүүлэх иргэд тусгай заасан түр орц, гарцаар зорчино уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button