СПОРТ

Зүүн Азийн залуучуудын наадам: П.Удвал хүрэл медаль хүртлээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын таэквондогийн тэмцээний эхний өдөр манай таван тамирчин дэвжээнд гарсан. Эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд Пүрэвжаргалын Удвал хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн -48, -63 кг, эмэгтэйчүүдийн -44, -55, +63 кг-ын жингийн тулаанууд явагдаж медальтнуудаа тодрууллаа. Тэмцээний -44 кг-ын жинд Б.Баяржаргал БНХАУ-ын тамирчин Жихан Жэнд, -55 кг-д С.Марал Хятадын Тайваний тамирчин Мэй-Цзу ялагдсан. Эрэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Өсөх-Ирээдүй Хятадын Хонгконгийн тамирчин Цз Хим Камд, -63 кг-ын жинд Г.Чойжилжав БНХАУ-ын тамирчин Ирэн Жяод ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button