Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

MRI, КТ шинжилгээг шаардлагагүй үед даатгалаар хийлгэхийг хязгаарлалаа

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар оруулж, батлуулсан.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

 Энэ удаад шаардлагагүй оношилгоо, шинжилгээ хийлгэхийг хязгаарласан тухай мэдээллээ.

Тодруулбал, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмнэлгүүд тусламж, үйлчилгээний тоо хэмжээг нэмэгдүүлж иргэдэд шаардлагагүй оношилгоо, шинжилгээ ихээр хийж, иргэдийг өөр эмнэлэг рүү илгээж чирэгдүүлэх, санхүүгийн эрсдэлд оруулах асуудал үүсгэх хандлагатай тул өндөр, өртөгтэй оношилгоо, шинжилгээг хязгаарлах бодлогын тохируулга хийлээ.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь КТ болон СПТ шинжилгээний тоо, хэмжээг гэрээний дагуу тохиролцож санхүүжүүлэх бөгөөд тоо хэмжээ нь гэрээнээс хэтэрсэн тохиолдол бүрийг олон улсад баримталдаг зарчмын дагуу нийт төлбөрийн хэмжээний 35 хувиар тооцон санхүүжүүлэхээр боллоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-21 15:36

Замбараагүй их мөнгө урссан даа.

Зочин
Зочин
2023-08-22 08:38

ЗӨВ!!!ҮРГҮЙ ЗАРДАЛ!!!

Холбоотой мэдээ

Back to top button