Ц.Номин-Эрдэнэ "Баганан үгс" төрлөөр дэлхийн рекордыг шинэчиллээ

Оюуны ухааны спортын олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ "Баганан үгс" төрлөөр 15 минутад 264 үг тогтоон алдаагүй санаснаар өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ.
Өмнөх рекордыг БНХАУ-н тамирчин Дэлхийн Аварга Wei Qinru 244 оноогоор эзэмшиж байсан билээ.
Түүнчлэн энэ удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр манай улсын 11 тамирчин азийн мастер боллоо.

Азийн мастер болохын тулд
1. Нэр, зүс царай - 15 минутад 60 нэр
2. Баганан үгс - 15 минутад 110 үг
3. Хөзөр - 30 минутад 364 ш хөзөр
4. Хурдны хөзөр - 52ш хөзрийг 70 сек
5. Тооны марафон - 30 минутад 700 цифр
6. Нийлбэр оноо - 4000
Эдгээр болзлуудыг Б.Дөлбаяр, Л.Уянга, Х.Ичинхорлоо, Л.Азжаргал, А.Дайана, Г.Ану, Б.Мөнхзаяа, Э.Билгүүнтөгс, Э.Үүрийнцолмон, Ц.Номин-Эрдэнэ болон Ц.Оюун-Эрдэнэ нар хангаж, ази тивийн оюун ухааны мастерууд болжээ.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ирээдүйн эздээр бахархаж байна, эх орноо хөгжүүлж израйль лугаа хүчирхэг болгоорой.
Хачирхалтай нь тэд инженер болдоггүй. Их сургуулийн материал өгөхөөр тохирох ижил насных хэр нь тогтоож чаддаггүй. Интернетээр зөндөө оюутнууд материалаа өгч тогтоох уу гэдэг. Эдний супэр аргаар тогтоовол шалгалт амжилттай болох гээд байдаг. Гэвч шинжлэх ухааны гол салбарынхан өөрсдөө ойлгохгүйгээр энэ тогтоох аргаар амжилтанд хүрэхгүй гэдгээ мэднэ. Орчин үед юм хөгжсөн болохоор хэцүү. Хөгжөөгүй байсан үед эд бол супер хэрэгцээтэй байх байлаа. Гааль, шуудан гэх мэт таних шаардлагатай газар ажиллавал зүгээр байх.
Мундаг юм.