НийгмийнНИЙГЭМ

Цэцэрлэгийн хуваарилалт энэ сарын 21-25-ны хооронд үргэлжилнэ

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус 667 цэцэрлэгт нийт 142,798 хүүхэд сурч, 4,726 багш ажиллана. Харин ерөнхий боловсролын нийт 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байна. 

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 1-нээс 20-ны хооронд хоёр үе шаттай үргэлжилсэн. Бүртгэл 73.3%-тай буюу нийт 142,798 хүүхдээс 104,694 хүүхэд бүртгүүлэх хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргасан хүүхдүүдийг наймдугаар сарын 21-нээс 25-ны хооронд цэцэрлэгт нь хуваарилах юм. 

Нэгдүгээр ангид нийтдээ 37,727 хүүхэд хүсэлт гаргасан байна. Энэ хичээлийн жилд улсын болон хувийн сургуулиудад хүүхдийн 288 автобус үйлчилгээнд явуулах аж.  Түүнчлэн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурах бичгийг төрөөс 100% үнэ төлбөргүй хангана. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button