НийгмийнНИЙГЭМ

Өвөрхангайд аянга бууж, хоёр иргэн түлэгджээ

Өвөрхангай аймаг, Тарагт сум. “Онгийн голын гүүр” гэдэг газарт хүчтэй аадар бороо орсны улмаас айлын гэр дээр аянга буужээ. Энэ тухай дуудлага Онцгой байдлын албанд наймдугаар сарын 20-ны өдрийн 12:40 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Бүсийн эмчилгээ, оношилгооны төвийн эмч нар 20 километр замыг туулан очиход иргэн Д /52 настай, эмэгтэй/ зүүн гар, хүзүү, Б /17 настай, эрэгтэй/ нүүрний хэсэг түлэгдсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button