Нийгмийн

60 тэрбумын схемийн ЗОХИОГЧ нь “РЕДАКТОР”-уудаа гэрчилж, шоронд явуулав

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцож ял оноов. Тэдэнд дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж, хорих анги руу ачуулсан юм.

“60 тэрбумын хэрэг” гэх дуулиант хэргийг анх иргэн Г.Доржзодов 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтэд илчилж байв. Тэрбээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан түүхтэй нэгэн юм. Иргэн Г.Доржзодов ХҮН, МАН-ынхантай ойр нөхөрлөж явахдаа төрийн албыг наймаалцах замаар 60 тэрбум төгрөг босгох схем зохиож, нэр бүхий хүмүүст танилцуулсан байдаг.

Түүний зохиосон схемийг хамгийн идэвхтэйгээр сонссон, зарим талаар зөвлөгөө өгч, хянасан байж болзошгүй хүмүүсээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар нэрлэгддэг билээ. Гэвч шүүх дээр  хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур Г.Доржзодов гэрч болж, түүний зохиосон 60 тэрбумын схемийг хянасан А.Ганбаатар, Ц.Сандуй нар яллагдав.

Г.Доржзодов нь хулгай хийсэн, бусдаас мөнгө залилсан гэх үндэслэлүүдээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан түүхтэй, Дархан-Уул аймгийн  гаралтай нэгэн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

    1. Mongoliin huuliin baiguullaga suuliin30-aad jild ingetlee dooshilj hergiin golezeg hamgaaldag bolchih yum baina.Iim bolood Nyamkaa shuumjleed baigaa yum baina aa. Zohioloo heregjuuleeguid oshirhson negen ni zavshdag huuli uilchilj baigaa hereg uu?! Huuli zaauin said min tailbar ogoj bidniig neg mor oilgoltoi bolgoj ogno uu?gej gunee husie!. Yanz buriin tosol hotolbor zohioloo gej yavaa hunees zaigaa barij yavah uu?Esvel sonsood heregt oroh uu? gedeg salaa zamiin uulzver bid baina shuu!!!

  1. Цаадуул нь санаачлаад энэ хүн схемийг нь зурсан юм биш үү. Санаачлагч зохион байгуулагчид нь шоронд явах нь зөв

    1. Новш, чам шиг ухаан муут л энэ Түгжилийг өмөөрч ямар ч нотолгоогүй зүйлээр үйл явдлыг хольж хутгаж мангуурна. Доржзодов гэж хутга шаагч өөрийгөө намын страгтегч энэ тэр гэж худал ярьж ажилд орж байгаа хүннс авлигын мөнгө авч 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөө зохиосон гэдгээ анхнаасаа ярьсаар бичсээр ирсэн. Энэ хүн тоож нохой шиншхээргүй галзуу солиотой схемээ 50 саяар зарах гэж оролдоод бүтэхгүй болохоор нь танилцсан хүмүүсээ илчилж олон нийтэд дэлгэн хүн чанаргүй шаар. Ийм хүн өнөө цагт хүний мууд дуртай хулгайчдын баатар болдог байх. Үхэж далд ормор

  2. Доржзодов бол үнэхээр гэмт хэрэгтэн увайгүй новшшдээ?! бурхан түүнд зангарагаа харуулах нь дамжиггүйшдээ?!

    1. яг үнэн хэн ч харьцах билээ эцэг эх нь нэрийг нь хүртэл тааруулаад өгцөн уг нь Дорж байх зодов гэдэг нь новш нэр нь дээ, Энэ үйлдэл гэмт хэргийн шинжтэй л юм зайлшгүй бүлэглэж үйлдсэн асуудал.Ер нь бол гэмт хэрэг биш шүү хүнийг ямар ч үйлдэл хийгээгүй байхад нь ярьсан яриагаар нь ял өгдөг буруу шүү энд тэнд ална тална гээл ярьж л байдаг хүмүүст хүн атины хэргээр яллах уу тэгээд сонин шүү ядахдаа нэг хүнийг ажилд томилоод мөнгийг нь авсан байх ёстой биз дээ АТГ шалгаад тогтоож чадаагүйшд энэ хэд анхнаасаа эвлүүлэг энэ тэр гээл буруу дайрцан юм шинжилгээний байгууллага ч гэсэн мөн биш гэсэн хоёр гурван дүгнэлт гаргаал булай болсон доо эцэст нь М.Энхболд бүрэн эрх нь дуусхаараа ялаа эдлэх юм биздээ

    2. Ийм Баагийтай хамт шил юм хувааж уухын ч аргагүй, хамт нэг тал болоод хөзөр тоглоход ч хэцүү, энэ тэгээд цааш яаж амь зуунаа, хүний нүүр яаж харнаа

  3. Yuniih ni gerchileh ve?! Udaa daraa gutetgej baigaad hoorhii Sandui, Ganbaatar 2-iig shorond hiiv ee hoorhii. Niisleliin darga S,Amarsaihan dalduur turhirch, devergesen bas gashuun unen l dee. Hurelsuhiin terguulsen zasgiin erhemuud neg iimerhuu es zui,judagtaigaas gadna terguulsen MAN-iinh ni eronhii nariin bichgiin darga D.Amarbayasaglan terguutei nohod ch tutahgui yag adilhan shuu. Yaana daa mongol uls!!!Yadaj baihad bas undsen huuliin tsetsiin darga geh nohor mongol ulsiin toriin erhemuudiin unen nuur tsaraig olon ulsad tunhaglan zaralchihlaa. Zasgiin terguun Hurelsuh,hereg erhleh gazriin darga Oyun-Erdene hoer yu bodoj baidag bol…?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close