Нийгэм мэдээ
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам өвөл ашиглалтад орно

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно.
Эх сурвалж: ЗТХЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюун - эрдэнэ сайхан ажиллаж байна шүү ! Нямтайшир гуай ч гайхамшигтай, МСS ч гайхамшигтай! Монголыг өөд нь татна даа! С.Баяр, С.Баярцогт, М.Энхсайхан, Л.Оюун - эрдэнэ Та нараар бахархах цаг ирнэ, тэгэхдээ одооны тэнэг монголчууд биш, ирээдүй үе чинь бахархана!