Нийгмийн

АНУ: Украин ОХУ-ын газар нутагт халдахыг дэмжихгүй

Өнгөрсөн тавдугаар сард Кремль рүү ойртож ирсэн хоёр дроныг ОХУ буудаж унагасан. Үүнээс хойш Москва руу Украины дронууд халдах нь нэмэгдээд байгаа билээ. Өнөө өглөө гэхэд ОХУ-ын Батлан хамгаалах яам Москва руу халдахыг оролдсон гурван дроныг устгасан гэж мэдээлсэн юм.

Тэгвэл АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч эдгээр халдлагын талаар мэдэгдэл хийхдээ АНУ нь ОХУ-ын газар нутаг дотор халдлага үйлдэхийг дэмжихгүй, эсвэл туслалцаа үзүүлэхгүй гэж хэлжээ. Тус төлөөлөгч нэмж хэлэхдээ Оросын түрэмгийллээс Украин газар нутгаа хэрхэн хамгаалахаа өөрсдөө шийдэх эрхтэй, гэхдээ ОХУ цэргүүдээ Украины нутгаас гарган дайныг хэзээ ч дуусгаж болно гэдгийг онцолсон байна. 

Дайн эхэлснээс хойш АНУ Украинд зэвсэг, цэргийн техник хэрэгсэл мөн хүмүүнлэгийн чиглэлээр олон тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын газар нутаг дотор халдлага үйлдэхийг дэмжихгүй гэх байр сууриа АНУ мэдэгдсээр ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Украйнчууд америк тэргүүтэй натогийн орнуудаас үзүүлж байгаа зэвсэг техникээ ашиглан оросын нутагт асар олон удаа халдаж хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Эндээс харахад орос улс нь америк тэргүүтэй натогийн 30 оронтой байлдаж байгаа шүү. Хэрвээ тэд украйныг дэмжээгүй украйнд дэмжлэг тусламж үзүүлээгүй бол орос украйны дайн 7 хоногт л оросын ялалтаар дуусах байсан шүү.

ЗОЧИН
ЗОЧИН

МАНЖ зан гаргаж байна уу , тусламж нь АНУ ын Э/З т хор хохирол учруулаад байгаа учраас тусламжаа зогсоох гэсэн САНААРХАЛ юм болов уу

Зочин
Зочин

Ямар жүжээч юм бэ

Altai
Altai

Дэмжээгүй дэмжихгүй гэж хэлэхгүй бол Америк дайнд татагдаад орно ш дэ зүгээр л дипломат зан л да цаанаа хамгийн их дэмжиж байгаа ш дэ гол зорилго нь юм чинь ккк

Зочин
Зочин

Украйны энгийн иргэд орон сууц руу пуужингаа шавхтал терорр үйлдсээ хариуд украйн дрондох түмэн зөв бүр олноор устгах зэвсэн ашиглах ёстой

Зочин
Зочин

Оросын эрх чөлөө Легион ,Партизануудын аян дайн эхэлжээ. ОХУ ын нутаг дэвсгэрээс дронууд нисэж бна . хил давж орж ирээгүйг Оросууд нууцлаж бна . бага овор ганц нэг гранат тээсэн ахуйн хэрэглээ дронууд . анхааруулга ,сануулга дохио .....

Холбоотой мэдээ

Back to top button