Нэг дороос | Талууд тохиролцсоны эцэст 2024.01.01-нээс цалин 30% нэмэгдэхээр боллоо

Ажил хаялтын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн үйл ажиллагаагаа зогсжээ. Тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо наймдугаар сарын 24-нд удирдлагууддаа найман шаардлага хүргүүлж байсныг бид хоёр талын байр суурьтайгаар тухайн үед мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.09.15/ дахин ажил хаясныг нэг дороос хүргэж байна.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 16.30 цаг
Ажил хаясан уурхайчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Г.Ёндонтой уулзсаны эцэст цалингаа нэмүүлэх тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, үйлдвэрийн ажилчдын цалинг 2024.01.01-ний өдрөөс эхлэн 30%-иар нэмэхээр болсон байна.
- "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын алба хаагчид өнөөдөр 7:00 цагаас ажил хаялт зарласан. Үйлдвэрийн алба хаагчид цалингаа нэг дор 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан ч уг саналыг "Эрдэнэт" үйлдвэрээс хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлж байсан бол 2024.01.01-нээс ийн 30% нэмэхээр болж, ажил хаялтаа зогсоосон аж.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 14.00 цаг
-Г.Ёндон ажилчдын цалинг 2024-2026 онд тус бүр 15 хувиар нэмэх санал тавилаа-
Уулзалтын үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Г.Ёндон: Ажил олгогч удирдлагын хувьд уурхайчидтайгаа зангиагүй уулзалт хийх гэж ирсэн юм. Би өглөө дэгээ баримталж хэлэлцээртээ оролцоорой гэдгийг ажил хаяж байгаа ажлын хэсгийнхэнд хэлсэн. Уурхайчин хүний амьдралаар хөдөө 20 гаруй жил амьдарч байсан хүний хувьд, хоёр жил хоёр сар салбарын сайд хийж байсан хүний хувьд хүндэтгэлтэй хандаарай. Энэ бол бүрэн эрх. Ажил хаялт зохион байгуулж байгаа хүмүүс гарын үсгээ зураарай.
Цалин нэмэх асуудлыг би 100 хувь дэмждэг хүн. Уурхайчин хүний хөдөлмөр хүндтэй байх ёстой. Түүндээ тохирсон цалинтай байх ёстой. Гол нь өдөр бүр саалиа өгдөг үйлдвэрээ бид голж болохгүй. 18 хоногт зургаан удаа хэлцэл хийцгээсэн. Үйлдвэрчний эвлэлээс 119 заалттай зүйлийг өгсөн. Одоогийн байдлаар 96 заалтыг нь харилцан зөвшилцсөн. 23 заалт үлдсэн. Үүний нэг заалт нь цалинг 50 хувиар нэмэх асуудал.
Үйлдвэрийн зүгээс нэг санал тавьсан. Тэр нь 2024 онд 15 хувиар нэмье гэсэн. 2025 онд дахин 15, 2026 онд үлдсэн 15 хувийг нэмье гэдэг санал. Ингэхээр гурван жилийн дараа гэхэд цалин 50 гаруй хувиар нэмэгдэх боломжтой. Энэ бол маш боломжтой санал.
Цалин нэмэх асуудлыг Ерөнхий захирлын хувьд бүрэн дэмжиж байгаа. Ингэж гурван удаа нэмэгдүүлэх саналыг есдүгээр сарын 12-ны өдөр тавьсан.
Харамсалтай нь Үйлдвэрчний эвлэлийнхэн хүлээн зөвшөөрөхгүй, дэгээ зөрчиж хуралдааныг орхин гарсан.
Маргааш нь есдүгээр сарын 13-ны өдөр хэлэлцээрийг үргэлжлүүлье гэсэн ч хүлээж аваагүй. Ажил хаяснаар сайн үр дүн гарахгүй. Улсад төлөх татвараас эхлээд олон хор хохирол гарна.
Бид ямар ажилчид ажил хаяж байгааг мэдэж байх ёстой ч, мэдэхгүй байна. Би олон газар ажиллаж байсан. Сайдын хувьд уурхайчдын үгийг ч сонсож явсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн цалин тийм ч болохоо байчихсан юм биш. Ялангуяа уул уурхайн олборлох салбарынхны цалин 1.5 дахин өндөр байна.
Энэ он гарсанаас хойш хоёр удаа 13 дахь сарын цалин өгсөн. Тавдугаар сард дахин нэг сарын цалингаар бүгдийг нь урамшуулсан. "Ковид-19"-ийн үед сайн ажилласан гэдэг шалтгаанаар. Мөн зургаадугаар сарын 01-нээс 10 хувь нэмчхээд байгаа шүү дээ. Дээрээс нь байрны мөнгөө залилуулсан 319 уурхайчны хохирлыг "Эрдэнэт үйлдвэр" өөр дээрээ авч барагдуулж байгаа. Хохироосон компанитай манай үйлдвэр өөрөө шүүхдэж мөнгөө олж авахаар шийдвэрлэсэн байдаг.
Арилжааны таван банканд үйлдвэрийн уурхайчдын цалингийн зээлийн хүүг бууруулах хүсэлт тавьсан. Одоогоор хүсэлтийг дөрөв нь хүлээж аваад байгаа. Цалингийн зээлийн хүүг бүр 1 хувь хүртэл бууруулсан. 2000 гаруй уурхайчин цалингийн зээлтэй.
Уурхайчдынхаа төлөө юм хийж байна. Тэглээ гээд би цээжээ цохиод лайв хийгээд байсан удаагүй" хэмээлээ.
Түүний дараа "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай үг хэлэхдээ "Ерөнхий захирлын хэлсэн хэдэн зүйлтэй санал нийлэхгүй байна. Нэгт бид нар гурван жилийн хугацаагаар гэрээ хийхгүй. Хоёрдугаарт, 15 хувь гэж та хэлсэн. Гэтэл Баярбат дарга 15 хүртэлх хувиар нэмнэ гэсэн. Засгийн газар 26-50 хүртэлх хувиар цалингаа нэмсэн. Багш, эмч нарын цалинг баялаг бүтээгч нар өгдөг. Яагаад баялаг бүтээгч нар өөрсдөө нэмэгдэлгүй байгаа юм бэ. Үйлдвэрийг зогсонг байдалд оруулсан нь ажил олгогч нар" гэлээ.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 13.30 цаг
-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчидтай Г.Ёндон уулзлаа-

Өнөөдөр өглөөний 07.00 цагаас ажил хаясан ажилтнуудтай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ- Гүйцэтгэх захирал Г.Ёндон уулзлаа. Уулзалт үйлдвэрийн ерөнхий захиргааны нэгдүгээр байрны дөрвөн давхарт болжээ.
Удирдлагууд 12.00 цагаас хуралдаж эхэлсэн бөгөөд 13.30 цагийн үед дуусгаад ийн уулзсан байна.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 12.00 цаг
-С.Эрдэнэбат: Г.Ёндон дарга зөрүүтэй мэдээлэл өгсөн. Цалинг 30-50 хувиар нэмэгдүүл-

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгийн ажил хаялтыг хууль бус хэмээн мэдэгдсэнийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр өглөө үйлдвэрийн захирал мэдэгдэл хийсэн байна. Үйлдвэрийн зүгээс цалинг 15 хувиар нэмэгдүүлэх боломжтой ч, ажилчид 50 хувь нэм гэж байна гэдэг зөрүүтэй мэдээлэл өгч байна лээ. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос бид мэдээлэл авсан. "Хамтын гэрээ хэлэлцээр хийхгүй өвчтэй, чөлөөтэй гэж шалтаг хэлж удаашруулсан улмаас бид ийм шаардлага тавьж байна" гэж хэлсэн.
Цалинг 15 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэсэн санал тавьсан. Энэ нь нэг, хоёр, тав гэх мэтээр багаар тогтооно гэсэн үг. Харин Үйлдвэрчний эвлэлээс 30-50 хүртлэх хувиаар нэмэх шаардлага тавьж байгаа юм. Чухал мэргэжлийн үйлдвэрийг нуруундаа авч яваа ажилчдын цалинг ирэх жил нэмэгдүүлээч гэдэг шаардлага тавьж байгаа юм” гэлээ.
Бид ажлын ачааллаас хамааран 30-50 орчим хувиар нэмэгдүүлээч гэдэг хүсэлт тавьсан. Дундаж цалинг 4 сая гэж хэлж байгаа. Дундаж цалинг гэдэг нь захиргаанаас эхлээд бүх ажилчдын дундаж цалин юм. Нэг даргын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гээд гүйгээд байгаа мэтээр ойлгож байгаа нь буруу. Шороотой нь хутгалдаж бодит ажил үүрч байгаа ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй байна.
Тэгэхээр тус үйлдвэрийн ажилчид инфляц дээр нэмээд бодит цалингийн нэмэгдэл шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ингээд хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсан. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Ингээд өнөө өглөөнөөс авто тээвэр болон ил уурхайн ажилчид хэсэгчлэн ажил хаялт зарлалаа. Ажил хаялт уг нь нэг номерын зорилт биш" гэлээ.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 09.30 цаг
-Г.Ёндон: Ажил хаялтыг шүүх хууль бус гэж үзвэл ажилчдад сөрөг нөхцөл үүснэ-
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн ажилчид ажил хаяж байгааг тайлбарласан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Ажил хаялтыг шүүх хууль бус гэж үзвэл ажилчдад хүндрэлтэй, сөрөг нөхцөл үүснэ. “Эрдэнэс монгол” компанийн зүгээс "Эрдэнэт үйлдвэр"-т зохион байгуулсан удирдах албан тушаалтны зөвлөгөөн дээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа тайлагнасны дараа тодорхой хугацаанд ээлжийн амралтаа авсан юм. Улмаар наймдугаар сарын 16-ны өдөр ээлжийн амралтаа авсан юм. Энэ үеэр ажил хаялт зарлах талаар үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэл гаргах үеэр би байгаагүй.
Бидний зүгээс энэ ажил хаялтыг хууль бус гэж харж байгаа. Хэрэв ажилчдын ажил хаялтыг шүүхээр хууль бус хэмээн үзвэл ажилчдын хувьд хүндрэлтэй сөрөг нөхцөл үүсэх болно. Тиймээс ажил олгогчийн хувьд ажилчдадаа анхааруулах уриалга гаргасан ч өнөөдөр ажил хаялт эхэлжээ. Тиймээс миний зүгээс мэдэгдэл хийж байна.
Үйлдвэрчний эвлэлтэй харилцан, талуудаас дэгээ мөрдөж, ажилласан. Үүний хүрээнд дэгээ барьж, хэвлэл мэдээлэлд мэдээлэхгүй хэмээн заасан. Тиймээс өнөөдөр өглөө ийн олон нийтэд мэдээлж байгаа юм.
н.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулсан гэх боловч энэ нь үндэслэлгүй зүйл юм. Дэгийн дагуу үйлдвэрийн зүгээс зургаан удаа хуралдаж, хамтарсан хэлэлцээрт хүрч байв. Зөвхөн үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлнэ гэсэн үйлдвэрийн саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө дэгээ зөрчиж, хурлыг орхин, анхны баримталж буй үзлээрээ явна хэмээсэн юм.
Үүний дараа "Эрдэнэт үйлдвэр"-ийн зүгээс процессыг болон хууль зөрчсөн үйлдлүүдийг цохон тэмдэглэж, шүүхэд хандсан.
н.Мөнгөншагай нь 2023 оны хоёрдугаар сард ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг оруулж байсан бөгөөд тухайн үед үйлдвэрийн удирдлага сонгуульд өрсөлдсөн бүхий л хүний мөрийн хөтөлбөртэй танилцаж, зарим хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан юм.
Түүнчлэн ҮЭХ-ны даргаар сонгогдсоны дараа Ерөнхий инженер, Тамгын газрын даргын зүгээс хамтран ажиллахаа илэрхийлж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15 хувиар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан юм.
Энэ нөхцөл байдалд ҮЭХ-ноос ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15 хувь буюу гурван жилийн хугацаанд 56 хувиар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭХ-ныхон хүлээж аваагүй. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа" хэмээн мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "ҮЭХ-ныхон ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. "Эрдэнэт үйлдвэр" улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Цалинг нэг удаа 50 хувиар нэмэх нь төсөвт дарамт ирэхээр нөхцөл тооцоо судалгааг холбогдох яаманд танилцуулсан. Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчихээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулсан" гэв.
НЭМЭЛТ: Өнөөдөр /2023.09.15/ 07.00 цаг
-Ажил хаялтын улмаас "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын ил уурхайн үйл ажиллагаа зогсжээ-

"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлээс цалингийн хэмжээг 50 хувиар өсгөхийг шаардаж өнөөдөр /2023.09.15/ өглөө ажил хаялт зарлажээ.
Мөн үйлдвэрийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг байдлыг тус үйлдвэрийн Г.Ёндон цуцалж, бүх ажилтныг сонгон шалгаруулж ажилд авахаар болсон юм. Тэгвэл ажил хаяж буй ажилтнууд энэ шийдвэрийг эсэргүүцэн ажилчдын хүүхдийг шууд ажилд авахыг шаардаж байгаа гэдэг мэдээлэл байна.
Ажил хаялтын шалтгааныг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Газрын дарга Ж.Мөнгөншагай хэлэхдээ "Үйлдвэрийн удирдлагуудад хамтын хэлэлцээрийг эхлүүлье гэдэг хүсэлт тавьсан. Гэвч "Хамтын гэрээ"-г хийлгүй хойшоо тавьж хугацаа хожиж байна. Хуулийн хугацаа гэж байх ёстой. Арав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Тиймээс бид өнөөдөр ажил хаяж байна" хэмээлээ.
ӨМНӨ НЬ: /2023.08.24/
-Г.Ёндонг эзгүй хойгуур, "Үе дамжин ажиллах" заалтыг хасахыг эсэргүүцэж шантаажлав уу-

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрийн эвлэлийн холбооноос:
- Авто тээврийн цээхийн уулын технологи, тээврийн хэсэг
- Зорчигч тээврийн хэсэг
- Ил уурхайн уулын ажлын хэсэг
наймдугаар сарын 30-ны өдрийн өглөөний 07.00 цагаас эхлэн нэг сарын хугацаатайгаар ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ.
-Үйлдвэрчний эвлэлийн холбоо: Найман шаардлага тавьж байна, цалинтай холбоотой биш-
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын үйлдвэрчний холбоонооныхон өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Хүндрэлтэй цаг үед "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнууд айл өрх, ААН байгууллагуудын цахилгаан, ус дулаан, хогны мөнгийг нэг жил зургаан сар төлсөн. Үүний тулд 7000 гаруй уурхайчин зогсох, өвдөх эрхгүй тасралтгүйгээр хөдөлмөрлөсөөр ирсэн. Одоо ч хангалттай сайн ажиллаж байна. Ажилчдын нийгэм, эдийн засгийн хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссэнийг үйлдвэрийг захиргаа хүлээж авахгүй байна. 2023 оны нэгдүгээр сараас эхлээд үйлдвэрийн газар таван удаа албан бичиг хүргүүлсэн. Ажил олгогч хайхрамжгүй, үл хүндэтгэлгүй хандаж байна" гэсэн байдаг.
Мөн бид Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагайтай утсаар холбогдож тодруулахад, "Нийт найман шаардлага тавьж байна. Одоохондоо найман шаардлагаа нууцалж байна. Хэлэх боломжгүй. Ямартай ч нийгмийн асуудлуудыг шийддэг хамтын хэлэлцээр гэрээ гэж бий. Бизнес төлөвлөгөө батлахаас өмнө хамтын хэлэлцээр эхлүүлье. 350 орчим ажилтан одоогоор ажил хаях хүсэлтээ илэрхийлээд байна" гэсэн юм.
Үйлдвэрчний эвлэлийнхэн ямар шаардлага тавьж байгаагаа Уурхайн ажилчид цалингаа нэмүүлэх, тэтгэвэрт гарч буй ажилтнууд хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг өмнөх жишгийг дахин сэргээх, ажилчдын хувцас хэрэглэлийг цагт нь нийлүүлэхийг шаардсан гэх мэдээлэл байна.
-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: Шаардлага тавьж буй хүмүүстэй уулзах цаг товлоогүй байна-
Энэ талаар "Эрдэнэт үйлдвэр"-ээс тодруулахад, "Үйлдвэрчний эвлэлийн холбооноос найман шаардлага тавьсан юм билээ. Одоохондоо уулзалт товлоогүй байгаа тул ярилцаж, ойлголцолд хүрээгүй байгаа гэсэн үг. Уулзаад асуудлуудыг нь сонсоод тодорхой ойлголцолд хүрсний дараа хэвлэлд мэдээлэл өгнө" гэлээ.
Хамтын ажиллагааны гэрээ гэх зүйлд: Ахмад ажилтан тэтгэвэрт гарахдаа хүү эсвэл охиноо үйлдвэрт ажилд оруулдаг заалтыг удахгүй хасах гэж буй аж.
Харин өдгөө "Эрдэнэт үйлдвэр"-ийн Гүйцэтгэх захирал Г.Ёндон эзгүй, гадаадад яваа юм. Түүнийг эзгүй хойгуур үйлдвэрчний эвлэлийн холбооныхон тэтгэвэрт гарч буй ажилтнууд хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг жишгийг халах гэж байгааг эсэргүүцэж, шантааж хийж байгаа юу гэдэг хардлага ч үүсэхээр байна.
Н.БЭХНЭМЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад б�##�ай юмыг чинь анх удаа сонсож байна юүн удам дамжих
Болих хэрэгтэй. Ямар угсаа з�##�гамжлагч ханхүү, гүнж нар уу. Яацарсан агуу б�##�айр�##� вэ
Даварсан шантаажингууд вэ ! ET үйлдвэрийг үе удмаараа өмчлөнө гэж байна ш дээ бүгдийг х�##� ажилд орох гэсэн мэргэжилтэй з�##�уус мянгаараа байна
tiim bish udirdah ajilchid uursdiin hamaaral bvhii hvmvvsee ajild avdag bas namiin taviuluud hvmvvsee oruuldag umnuh zahiral badamsvren svvliin heden jil hotod bdag said darga nariin hvvhed tednii hamaatan sadanguudiig ajild oruulsan baih
Шаардлагаа нууца-лна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ, айн? Амар юм болох нь ээ. Миний ц�##�инг тэгэж нэмнэ. Миний хадам дүүгийнхийг ингэж нэмнэ. Нууц амрагийнхыг болохоор иймэрхүү янзтай нэмнэ гэсэн байх уу? Дараагийн ээлжинд нойлын цаасны шахааг тэрэнд өг. Бэлгэвчний шахааг бий хийнэ гэх нь шив дээ. Бодоод үз дээ. Нууц шаардлага хүргүүлнэ. Төрийн өмч гэдэг үүднээсээ л ингэж эзэнгүй, дур зоргоороо га-лзуурч байхгүй юу. Цөмийг нь хөөж �######�уул. Оронд нь ажиллах хүмүүс мундахгүй олдоно.
Эрдэнэт үйлдвэрт тэтгэвэрт гарч байгаа хүн орондоо өөрийн хүүхдийг оруулдаг журамтай гэсэн шүү. Миний мэдэх олон хүн ингэж байсан
Яагаад болохгүй гэж
Үйлдвэрийн ашиг бүтээмж огцом дээшилсэн гэдэг тэгвэл ц�##�ингаа нэмэх ёстой.Бас ашиг орлогоос үл хамаарч ажилчдын хөдөлмөр хамга�##�лын хувцас хэрэгсэлийг цаг тухайд олгож байх ёстой.Хөдөлмөрийн хэвийн бус хүнд хортой нөхцөлтэй үйлдвэрт хүний амь нас эрүүл мэндийг анхаарахгүй хамга�##�ах хэрэгсэлээ өгөхгүй ажиллуулж байгаа бол ноцтой зүйл.
Үе дамжих гэх мэт хувийн шаардлага тавьж шантааж үүсгэж байгаа хүмүүсийг 1 удаа сануулга өгөөд дараагийн удаад өчиггүй х�##�. Шинэ ажлын байрыг нээлттэй зарла. Шантааж хийж ажил хаях гэж буй хүмүүстэй холбоотой үүсэх хохирлын тооцоог хийж үйлдвэрчний эвлэлд хариу болгож өг. Ажил хаясан нөхцөлд үйлдвэрийн хэвийн ажиллагааг �##�дагдуулахгүй байх зохион байгуул�##�тын урьдчилсан арга хэмжээний төлөвлөгөө гаргах. Ийм сан�##�ыг хамтын гэрээндээ тусгах
Ёндон бол хамгийн хөгийн арчаагүй захир�##�. Энэ жил үйлдвэр ашигл�##�тад ороод 45 жил болж байна. 45 жилийн ойн баяр ч сураг �##�га.Үйлдвэр энэ хугацаанд байнгын ашигтай ажиллаж ирсэн. Ажилчдаа ч урамшуулдаг байсан. Харин Ёндонгийн үед орхигдож байна. Дээр нь дарга нарын хань хамсаатнууд ихээр ажилд орж, тэднийг удирдах �##�банд тавих,хувийн ажлаа хийлгэж улсаас ц�##�инжуулах гэх мэт сөрөг зүйлс их байдаг. За тэгээд сайн муу зүйл зөндөө л байна.
Udam damjin hdhen gerbul et uildbert ajillah ni busdiin bolomj g bulaasan uildel.medleg chadbaraar ursulduud ortsgooh ni zub shuu
Ха-лаад шинэ хүмүүсээр шинэ уур амьсга-лтай шинэ орчин бүрдүүлж ажилла Юун даварсан өөрийн хүүхэд үе дамжин өвлөж ажиллах
Тэхгүй гээд яах юм газар газраас ирсэн тэнэмэлүүд орж ажиллах нь зөв үү горьд
Угаасаа ажилчид нь хоолоо хүлээсэн хоолоо идээд ажил дээрээ очоод тарах цагаа хүлээгээд зүгээр л сууж байдаг гэсэн 1 хүний ажлыг 2-3 хүн хийдэг гэсэн ер нь цомхтгол хийвэл ц�##�ин нэмэгдэнэ шүү
Улсын дундажаас их ц�##�интай хүмүүс шдээ .бүгдийн х�##�аад шинэ хүмүүс авч ажиллуул
Шантаажчдын оронд очоод ш�##�гуулаад ажиллах хүмүүс зөндөө бгаа
Зөв цомхтгол хийвэл ц�##�ин нэмэгдэх юм байна
ДАВАРСАН ГАРУУД ЮМ. ЭНЭ ХОРВООД ИЙМ ЖУРАМ ҮЙЛЧИЛДЭГ ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ ?
Байгаа шүү
Юун давруу этгээдүүд вэ. Угсаа з�##�гамжилдаг бүдүүлэг уламжл�##�ыг х�##�ах хэрэгтэй. Наад ажил хаяж байгаа 350 этгээдийг хөөгөөд явуул. Ажлаас х�##�ах туша�##�аа өнөөдөр гаргачих. Тэгээд 3 шатны шүүхээр 3 жил явуулчих. Тэгэхээр хулхи нь бууна. Ёндон захирлын зөв. Ёндон та зоригтой байх хэрэгтэй. Наад үйлдвэр чинь 100 хувь улсынх тийм учраас улаанбаатар хотод ажилгүй ажил хайсан хүн олон байдаг. Ийм учраас ажиллах хүн элбэг олдноо.
Ажлын хувцасаа цаг тухайд олгохгүй бол ноцтой.
эрдэнэт үйлдвэрт ажилд орох хүмүүс хэдэн зуугаараа бна Одоо бүртгээчээ дургүй нь тэр өндөр ц�##�интай ОТ доо ажилд орно биз
Үе улирч ажиллана гэж юу гэсэн үг вэ, Ажил хийж чадахгүй гар байв�##� яахын
Эрдэнэтийн ажилчид ажил хаялт зарлаад эхэлжээ
Naad davarsan g###gnuudee xalaad uur xunuus dadlagajuulj av!! Yun ue damjij ajliin mestee uvluulex ve??? Bas um xetsuu ued tsalingaa50% nemuulne ch gex shig davarsan xulgaichuud ve!!!! Tegjeej ajil ch ugui amidral ch ugui bolvoo!!
Ер нь цэрэгт биеээрээ �##�ба хаасан хүнийг авч байв�##� зүгээр байна энэ үйлдвэрийн 80 хувь нь цэргийн �##�ба хааж үзээгүй хүмүүс байгаа даа цэрэгт явна гэхээр өвчтэй эсвэл юм өгөөд арг�##�чихсан ч юм уу ажилд орох болохоор бие нь эрүүл болоод орчихсон байгаа даа
Тээврийн хэсэг дээр ажлын байр нэн даруй зарлах хэрэгтэй Ажилд орох сонирхолтой мэргэжлийн хүмүүс зөндөө байдаг танилгүй л бол авдаггүй ш дээ
Эрдэнэт үйлдвэрийн ажилчид �##�ь дээр үеэс л өндөр ц�##�интай байсан. Заав�##� ингэж эцсийн арга хэрэглэх шаардлага байгаа юм уу. Хүн хэлээрээ, м�##� хөлөөрөө гэдэг дээ.
Ц�##�ин голсон нөхдөө хөөж явуул бид ажилд орьё бид архи ууж ажил таслаж элдэв худ�##� ярихгүй хулгай хийхгүй гэр бүлээ хүчирхийлэхгүй
Ер нь хууль бус нь тодорхой байна. Ажил хаягсдыг х�##�. Оронд нь ажиллах хүмүүсээ зар тавиад ш�##�гаруулж ав. Үйлдвэрт гарсан хохирлыг Мөнгөншагайгаар төлүүл. С�##�бар бүрт хув�##�з шиг шигдсэн шантажчингууд байх болж. Сэтгэл байж л ажил хийнэ. Аль ч байгууллага байсан Сэтгэлгүй, хамт олны уур амьсг�##�ыг эвдэж бусниулдаг хүмүүсээс хэн ч баысан, ямар чадвар, боловсролтойг ч үл харг�##�зан х�##�даг, өөрчилдөг байх хэрэгьэй.
Энэ эрдэнэт үйлдвэрийн ажилчид нь 4 саяас 9 саяын ц�##�интай шүү дээ. Ийм өндөр ц�##�инг голоод ажил хаях нь хэтэрхий даварсан байнаа. Дуугүй х�##�аад явуулаа. Даварсан этгээдүүдийг �######�уулаа Ёндон захирлаа!
Сайн ц�##�ин авдаг хэсэг байгаа нь үнэн л дээ.Тэд ажил нь хүнд шд.одоо жа�##� 10 гаргаж авахнь дээ ашгүй дээ.Сайн ажиллаарай!
Даварчихсан хүмүүс вэ! Энэ байтугай уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрийг ажиллуулчих чадварлаг боловсон хүчин монголд зөндөө байна. Чадахгүй бол ажлаасаа гарцгаана биз. Ажил хэргийн шугамаар надтай уулзаж байсах зарим нөхөд нь хийдэг ажилтайгаа холбоотой зүйлсээ сайн мэддэггүй л амьтад байсан.
Ajilgui humuus zunduu odoo undur tsaligaa golj baigaa humuusee halaad hubiin salbart huchee u, geed yabuul
Mash ender tsalintai khumuus bna shyy dee,
Ард түмний өмчийг юу гэнэ үү өв з�##�гамжлана ч гэх шиг битгий давраад байгаарай ц�##�ин нэмэх ч хэрэг байхгүй шүү!
Хэдийн ц �##�интай байснаа хэд болгох гээд байгааг нь сурва лжлаад бичих сэтгүүлч �##�га уу
Төрийн өмчийн компанийн ажилчин �##�бан хаагчдын ц�##�инг Засгийн газар тогтоох хэрэгтэй. Ийм дураараа даварсан юмнуудыг х�##�ж явуулах хэрэгтэй.
Тиймээ Ерөнхий сайдаа наад улсын өмчийн эрдэнэт мэтийн үйлдвэр аж ахуйн газрын ц�##�инг Засгийн газар тогтоох хэрэгтэй шүү. Төрийн өмчийн компанийн ажилчид нь ер нь их давардаг новширдог болсон байна шүү. Сахилга хариуцлагыг нь чанг�##�ах хэрэгтэй.
сарын 10 саяын даргын ц�##�ин 3-н саяар нэмэгдэнэ гэсэн үг үү
2024.01.01 нээс өмнө орны ажилчдыг олж даварсан,ажил хаядаг хүмүүсийг ажлаас х�##�ах хэрэгтэй. Бараг хамгийн өндөр ц�##�ин авч баыж юун дөвруу юм...Ийм жишиг тогтоож болохгүй !!!