Нийгмийн

Элэг шилжүүлэн суулгах иргэнээс гарах төлбөрийг бууруулж, 5 сая болголоо

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар баталсан.

Тус тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг цувралаар танилцуулж байна.

Онцолбол, эндээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэдийн халааснаас төлөх хэмжээг бууруулж, санхүүгийн эрсдлээс хамгаалах шийдвэр гаргалаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар иргэнээс төлөх төлбөрийн хэмжээг хувиар тогтоох нь иргэд санхүүгийн хувьд ядууралд илүү өртдөг байна.

Иймд тогтмол дүнгээр төлөх хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд төлөх иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг бууруулав. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ 113,6 сая төгрөг бөгөөд иргэн, даатгуулагч хувиасаа 28,4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх хэмжээ 5 сая төгрөг болгож бууруулж, санхүүгийн эрсдлээс хамгаалж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button